Толгой таллаж өвдсөн үед зовиурыг 10 минутын дотор арилгах ундаа. Толгойны эм байхгүй үед мэдэхэд илүүдэхгүй арга

2

Олон зууны турш хүмүүс толгой таллаж өвдөхийн эсрэг энэ аргыг хэрэглэсээр иржээ.

Толгой таллаж өвдөх бол хүнд хэлбэрийн толгойн өвчин бөгөөд урт хугацааны турш тасралтгүй өвтгөдөг.

Толгой таллаж өвдөх үед тухайн хүн нам гүм орчимд байхыг хүсэх бөгөөд харанхуй газар амарч, нүдээ анихыг хүсдэг байна.

Хэн ч толгой таллаж өвдөх нь тийм учиртай гэж одоогоор тайлбарлаж чадахгүй байгаа ч эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар, энэ нь тархины үйл ажиллагаа хэвийн бус болсонтой холбоотой гэнэ.

Толгой таллаж өвдөх нь сэтгэл санаа болон бие организмын байдлаас шууд хамаарна.

Толгой таллаж өвдөх шалтгаанууд:

  • Биед сэтгэл санааны өөрчлөлтүүд гарах: депресс, даралт, стресс, цочрол.
  • Биед дааврын өөрчлөлт гарах: сарын тэмдэг эсвэл цэвэршилт.
  • Биед хоол хүнстэй холбоотой өөрчлөлт гарах: шим тэжээлийн дутагдал, сoгтууруулах ундаа, шоколад, кафейны хэрэглээ.
  • Биед экологийн өөрчлөлт гарах: цаг агаарын өөрчлөлт, утаа.

Толгой таллаж өвдөх хүчтэй зовиур мэдрүүлдэг тул үүнээс урьдчилан сэргийлэх болон эмчлэх аргыг мэдэж байх нь зүйтэй.

Бараг хүн бүр энэ зовиурыг мэдэрдэг бөгөөд энэ нөхцөлд та их хэмжээний ус уух, бие дэх электролитын хэмжээг нэмэхээс гадна бидний хүргэж буй дараах энгийн бөгөөд үр дүнтэй жорыг хэрэглэх хэрэгтэй.

Орц:

  • 2 хоолны халбага Гималайн давс
  • 1 стакан ус
  • 1 хоолны халбага нимбэгийн шүүс

Хийх заавар:

  • Усаа халааж, дээр нь бусад жоруудыг хийж сайтар хутгасны дараа ууна.
  • Энэ эртний уламжлалт эмчилгээг олон зууны турш хүн төрөлхтөн хэрэглэсээр ирсэн. Халуун нимбэгийн шүүсийг давстай устай ууснаар ердөө 10 минутын дотор толгой таллаж өвдөхийг болиулна.

Энэхүү уламжлалт аргыг хэрэглэхийн өмнө та мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

7
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nasanbayar Nasaa

    Nasanbayar Nasaa

    2019/03/14 at 10:47

    Gimlain davs haanaas avah ve

  2. Tuya Sahiya

    Tuya Sahiya

    2019/03/15 at 12:22

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *