36 настай Хятад бүсгүй “Чанар муутай гэрлэлт”-ийг сонгож амьдарч байснаас “Чанартай ганц бие байх” нь хавьгүй дээр хэмээн бичлэг оруулсан нь олны анхааралд өртжээ

0

Олон судалгаагаар сүүлийн жилүүдэд гэрлэлтийн тоо эрс цөөрсөөр байгаа нь харагджээ. Энэ нь илүү чөлөөтэй амьдралын хэв маяг хүнийг нийгмийн өндөр байр сууринд аваачих үндэс болдог гэх ойлголттой ч холбоотой.

© bilibili

Тэгвэл саяхан хятадын нэгэн ганц бие бүсгүйн цахим хуудастаа оруулсан өөрийн өдөр тутмын амьдралын хэв маягийг харуулсан бичлэг 270,000 үзэлт, 27,000 сэтгэгдэл авчээ. Түүний хувьд буруу хүнтэйгээ гэр бүл зохиож өөрийн амьдралыг баллахаас илүүтэйгээр ганц бие байх нь илүү дээр хэмээн үздэг аж.

© bilibili

Уг бичлэгтээ тэрээр “Залуудаа гэрлэж, нэг эрэгтэйгээс хэт хамааралтай болсон эмэгтэйчүүд олон. Гэвч энэ байдал нь шоpонд байгаагаас хол зөрнө гэж үү?” хэмээн өгүүлжээ.

© bilibili

Тэрээр ийнхүү бүтэлгүй гэрлэлтээс ганц бие амьдрал илүү дээр гэж үздэг хэмээгээд өөрийн амьдралаар эрх чөлөөтэй амьдарч, өдөр бүр өөрийн хүссэн хоолыг хийж идэх шиг жаргал үгүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Эмэгтэй хүний амьдрал эр хүнтэй гэрлэх, үзэсгэлэнтэй хөөрхөн харагдах, бусдыг хооллож ундлах гэдэг үзэл бодол аль эрт үеэ өнгөрөөсөн гэж би бодож байна.”

Гэрлэлтийн тухайд та ямар бодолтой байдаг вэ?

14
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *