Бидний хувьд “ялихгүй зүйл” мэт санагддаг боловч байгаль орчинд асар их хор хөнөөл учруулдаг 11 зүйл

0

Хэрвээ бид супер баатар байсан бол гарцаагүй энэ амьдарч байгаа дэлхий ертөнцөө аюултай бүхнээс хамгаалах байсан. Гэвч бодит байдал дээр бидэнд тийм хүч байхгүй бөгөөд оронд нь өдөр тутмынхаа жижигхэн үйлдэл бүрээрээ байгаль дэлхийгээ хордуулсаар байгаа билээ.

1. Хуванцар бөмбөлөг агуулсан шүдний оо хэрэглэх

© Scott Ehardt/Wikimedia Commons © Oregon State University/Flickr

Зарим шүдний оо үйлдвэрлэгч брэндүүд ердийн шүдний сойз хүрч чадахгүй хэцүү цэгүүдэд хүрч чаддаг цэвэрлэгээний микро элементүүдтэй оо зохион бүтээсэн юм. Гэхдээ тэдгээр бөмбөлгүүдийг полиэтиленээр хийсэн бөгөөд загасны түрсийг санагдуулам хэлбэртэй. Тиймээс тэдгээр хог хаягдал далайд ороход далайн амьтад тэднийг хоол хүнстэй андуурч их хэмжээгээр иддэг нь эрүүл мэндэд нь ноцтой аюул учруулдаг. Түүнчлэн тэдгээр бичил бөмбөлгүүд хүний биед ч мөн хор хөнөөл учруулж чадна. Эдгээр зүйлээс зайлсхийхийн тулд шүдний оо худалдаж авахдаа полиэтилен орсон эсэхийг нь сайтар шалгаж байгаарай.

 

2. Олон тооны жийнсэн өмдтэй

© DisastrousContact/Reddit

104 удаа шүршүүрт орж байна гээд төсөөлөөд үз дээ. Тоогоор ярихад 1800 галлон усыг ердөө ганцхан жинсэн өмд үйлдвэрлэхэд зарцуулдаг гэвэл та итгэх үү. Харин хэрэв та загварлаг нэгэн бол гарцаагүй нэгээс олон өмдтэй байж таарна.  Гэхдээ энэ нь таныг дахиж жинсэн өмд авах хэрэггүй гэсэн үг биш бөгөөд худалдан авалт хийхдээ анхааралтай байхад л болно. Чанар муутай олон биш харин сайн ганц дээр хөрөнгө оруулалт хийхийг хичээ.

 

3. Савтай кофе хэрэглэх

© Shutterstock.com © JohnnyMrNinja/Wikimedia Commons

Кофены бэлдэц бүхий кофены машин нь орчин үеийн нэн чухал хэрэглээнүүдийн нэг болсон. Гэвч тэрхүү кофены бэлдэц бүхий савнууд байгаль орчинд хохирол учруулах чадвартай. Харин энэхүү кофе дэлхий даяар алдартай болохын хэрээр хүн бүр тэрхүү дахин ашиглагдахгүй хуванцар савтай кофег хэрэглэж эхэлнэ. Мөн тэдгээр савнуудыг төрөл бүрийн материалаар хийдэг тул энгийн хогон дунд хаяад байж болохгүй. Оронд нь байгальд шингэдэг, дахин ашиглагддаг бүтээгдэхүүн хэрэглэдэг кофены машин сонгоорой. Энгийнээр хэлбэл цаасан шүүлтүүртэй кофены машин сонгох хэрэгтэй гэж ойлгож болно.

 

4. Нэг удаагийн савх ашигладаг

© Vincent Huang/Wikimedia Commons © Shutterstock.com

Нэг удаагийн савх үйлдвэрлэхэд Хятад улс гэхэд л дангаараа 3.8 сая мод тайрч ашигладаг. Тиймээс шаардлагагүй бол нэг удаагийн модон савх хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хамгийн зөв шийдэл бол дахин ашиглагддаг савх худалдаж авах юм. Тиймэрхүү савх нь янз бүрийн материалаар хийгдсэн байдаг бөгөөд төмрөөр хийснийг нь сонгохыг зөвлөж байна.

 

5. Шингэн саван хэрэглэдэг

© Depositphotos.com

Шингэн саванг үйлдвэрлэхэд энгийн шахмал саван хийдгээс 5 дахин их энерги зарцуулдаг бөгөөд хуванцар савалгаатай учир үйлдвэрлэлийн явцад нүүрстөрөгчийг ихээр ялгаруулдаг. Шингэн саван хэрэглэх нь илүү цэвэрхэн гэсэн ойлголт байхгүй учир хатуу саван хэрэглэж хэвшээрэй.

 

6. Нэг удаагийн татуурга хэрэглэдэг

© Shutterstock.com © Depositphotos.com

Нэг удаагийн татуурга бол илүүдэл үснээсээ салах хамгийн муу хэрэгсэл бөгөөд маш их хэмжээний хуванцрын хаягдал үүсгэдэг. Татуурганы хуванцар хэсэг нь дахин ашиглагддаггүй бөгөөд үйлдвэрлэлийн явцад асар их ус гарзаддаг байна. Тиймээс та нэг удаадаа татуурга хэрэглэхдээ бараг галлон ус хэрэглэдэг гэсэн үг. Харин та эсрэгээр нь сахлын машиныг цахилгаан үрдэг учраас байгаль орчинд муу нөлөөтэй гэж боддог байсан уу? Гэвч сахлын машин бол илүүдэл үснээсээ салж болох хамгийн аюулгүй бөгөөд байгальд ээлтэй сонголт байх болно.

7. Цахилгаан хэрэгслээ асаалттай орхих

© East News

Хүмүүс ихэнхдээ ямар ч зорилгогүйгээр цахилгаан хэрэгслээ хүлээлгийн горим дээр нь тавьж орхидог. Гэвч тэрхүү горим нь дэлхийн нийт нүүрстөрөгчийн давхар ислийн 1 хувийг дангаараа ялгаруулдаг байна. Түүнчлэн бидний асаалттай орхисон цахилгаан хэрэгслүүд цахилгааны төлбөрийн 8 хувийг эзэлдэг.

 

8. Цаасыг дахин ашиглалгүй хаядаг

© graceland3864/Reddit © sparrowey/Reddit

Бэлэгний гадна талын гялалзсан, өнгө өнгийн боодлуудыг дахин боловсруулж болдоггүй. Тэдгээр гоёлын цаасан боолтууд өөртөө хуванцар агуулдаг учир дахин боловсруулж өөр төлөвт оруулах боломжгүй байдаг. Гэхдээ тэдгээрийг дахин ашиглаж болох өөр нэг арга байна аа! Ингэхийн тулд та багахан бүтээлч байдлаа ашиглан хуучин дэвтэр, номоо бүрэх, гар урлал хийх зэргээр ашиглаж болно. Цаас хэт их үрчийж нугалраагүй бол дахин нэг бэлэг боож ч болно. Хэрэв та дараагийн удаа бэлэг боох шаардлагатай болбол бор цаас, сонины цаас зэрэг байгальд хоргүй материал ашиглаарай.

 

9. Өдрийн гэрлээ унтраадаг

© Squeak_Squeakum/Reddit

Сонин санагдаж магадгүй ч бидний ярьж заншсанаар өдрийн гэрлийг үргэлж унтрааж асааж байснаас илүү асаалттай орхих нь зөв. Учир нь тэрхүү гэрлийн ашиглалтын горим нь хэдэн удаа унтрааж асааснаараа тоологддог. Тиймээс та тухайн өрөө рүү өдөрт олон удаа орж гардаг бол орох болгондоо унтрааж асаалгүйгээр асаалттай чигээр нь орхихыг зөвлөж байна.

 

10. Саа ашигладаг

© nettart/Instagram

Саа бол асар жижиг хэмжээтэй хуванцар юм. Мэдээж хуванцар бол байгаль дэлхийн хамгийн том дайсан. Тиймээс аль болох байгальд задардаг материалаар хийсэн саа сонгож байгаарай. Хаа сайгүй байдаг учир олоход асуудал үүсэхгүй.

 

11. Угаалтуур руу хэрэглэсэн тосоо асгадаг

© Dbrousse/Wikimedia Commons © Shutterstock.com

Юу ч хийсэн бай хэрэглэсэн тосоо угаалтуур руу асгаж хэзээ ч болохгүй. Учир нь тэдгээр тосны химийн нэгдлүүд усыг их хэмжээгээр бохирдуулдаг. Түүнчлэн суултуур луугаа ч мөн хаях хориотой байдаг. Усны хоолойгоор дамжиж ирсэн тос цэвэрлэх байгууламжуудын хувьд  хамгийн том асуудал болдог. Тиймээс тосоо хаяхын оронд илүүдэл тос дахин ашигладаг үйлдвэрт өгсөн нь илүү дээр. Мөн хэрэглэсэн тосоо байгальд шингэдэг шилэн саванд хийж гаргаж хаяж байгаарай.

15
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *