
Та интернетэд ороод өхөөрдөм хөөрхөн нохойнуудын зургийг гүйлгэж үзэж байна гэж төсөөлөөрэй. Заримдаа оффис дээр залхуу хүрэх үед тэдгээр эгдүүтэй амьтдыг харж, хэсэг хугацаанд ч болов сэтгэлээ сэргээж авдаг биз дээ? Гэвч энэ зураг таны тархийг багагүй ажиллуулах болно. Зүрх чинь хүртэл хурдтай цохилно. Таны оюун ухаан харж буй зүйлийнхээ учрыг олж чадахгүйд хүрнэ. Та өөрөөсөө “Юу гээч нь энэ вэ?” гэж өөрийн эрхгүй асуух болно. Яагаад гэвэл энэ нохойны зурганд ямар нэгэн асуудал бий.
Интернет хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулаад буй нэгэн нохойн зургийг хүргэж байна. “Imgur” сайтад энэ зураг аль хэдийнээ 143,000 хүний анхааралд өртөж, 3200 хүн шоконд орсон, айсан, гайхширсан гэдгээ хүлээн зөвшөөрч санал өгчээ. Тиймээс та энэ зургийг сайтар харсныхаа дараа ямар учиртай болохыг нь сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.
Энэ айдас төрүүлэм нохойны зураг олон нийтийн анхаарлын төвд орох болжээ. Гэвч яг ч харагдаж байгаа шигээ биш юм
Зарим интернет хэрэглэгчид энэ зургийг фотошоп ашиглан хөгжилтэй байдлаар янзалж эхэлсэн байна
Үнэн хэрэгтээ энэ бол өөрийгөө долоож буй 3 хөлтэй нохойны зураг юм:
Дээрх гар зургийг нэгэн интернет хэрэглэгч энэ нохойг яг яаж харагдаж байгааг дүрсэлж харуулахыг хүссэн учраас зуржээ.
Нөгөөтэйгүүр зарим интернет хэрэглэгчид шоконд орохдоо энэ нохойг “Silent Hill” тоглоом дээр гардаг араатантай төстэй байна гэж тоглоом хийж байв.
Эцэст нь хэлэхэд энэ нохой тийм ч айдас төрүүлэм амьтан биш байгаа биз?
Сүүлд нь уг 3 хөлтэй нохойны эзэн түүний зургийг интернет постолж, нохойгоо толгойтой гэдгийг нь баталж харуулжээ
Үүнээс өөр хуурмаг үзэгдлийг харуулсан амьтдын зургуудыг үзмээр байна уу? Тэгвэл дараах зургуудыг үзэж сонирхоорой
Бид та бүхэнд бусад гэрийн тэжээвэр амьтдын хуурмаг үзэгдлийг харуулсан зургуудыг цуглуулж, учрыг нь олуулахаар бэлтгэлээ. Эдгээр зургуудыг үзсэнийхээ дараа та дээрх нохойны зураг ямар ч асуудалгүй байсан болохыг ойлгох болно.
1. Энэ хэрээний зураг яах аргагүй сонирхол татна… Яагаад гэвэл үнэндээ энэ бол муур байгаа юм

2. Бид ялалтын төлөө давхих болно!

3. Өнөө өглөө ноход маань хоорондоо нэгдчихсэн

4. Би өөрийнхөө нохойд энэ чадварыг яаж зааж өгөх вэ?

5. Шувуун нохой

6. Манай 2 муужгай энэ цүнхэн дотор ороод гацчихсан юм шиг харагдаж байна

7. Хөөсөн доторх нохой

8. Учрыг нь олох хүртэл миний толгой хэдэн минутын турш маш их ачаалласан шүү

9. Эгчийн маань нохой энэ зурган дээр яг л туйлын цагаан баавгай шиг харагдаж байна

10. Хуурмаг үзэгдэл гэж юу болохыг харуулсан нохой

11. Охин минь загасчилж байна уу эсвэл нохой маань уу?

12. Тэд ч гэсэн том харагдуулах хувцас өмсчихдөг бололтой

13. Аварга том нохойг тэврэхээс өөр жаргал гэж юу байхав!

14. Солонго гаргагч

15. Эвэртэй нохой
16. Ам нь аль талдаа байх нь зөв юм бэ?
17. Хүн биетэй нохой юу эсвэл нохой толгойтой хүн үү?
18. Ээжийн зургийг авах гэсэн юм л даа. Гэтэл нохой маань түүний гарыг амандаа хийчихсэн юм шиг гарчихаж…

19. Эхнэрийн маань авсан 2 дахь зураг эгзгийг нь яг тааруулжээ

20. Чи ч амттай юм аа
21. Гель шахуулчихсан юм шиг уруултай нохой

22. Ийм урт хүзүүтэй нохой гэж бас байдаг аа?

23. Миний нохой усан дээгүүр гүйж байгаа юм шиг харагдаж байна

24. Нохой болон дүүгийнхээ зургийг авсан юм. Гэтэл үр дүнд нь ийм сонин зураг гарчихлаа

25. Толгойнуудаа хамтад нь байлгацгаая!
26. Санамсаргүй байдлаар аварга том гарчихжээ

27. Энэ нохой үлэмж биетэн шиг гарчихаж. Харин цаад талд нь одой хүмүүс хүүхдүүдтэйгээ байшингийнхаа урд тоглож байгаа юм шиг харагдаж байна








