Хүний сайхан зан чанар энэ дэлхийг илүү гэрэл гэгээтэй газар болгодгийг батлах 15 гайхалтай түүх

0

Бид мэдээллийн эрин зуунд амьдарцгааж байна. Өдөр тутамдаа мэдээллийн тасралтгүй урсгалд дарагдах болсон. Ихэнх мэдээ мэдээлэл сөрөг – цар тахал, зэвcэгт мөргөлдөөн, эмчлэгдэхгүй өвчин, гэмт xэрэг гэх мэтээр энэ жагсаалт эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Энэ бүх мэдээллийг уншсан хэн ч амьдрах хүсэлгүй болбол гайхах зүйлгүй: тийм ч учраас дэлхий дахинаа амиа xорлох явдал эрс өсөж байгаа юм.

Сэтгэл гутралд орохгүйн тулд нэг зүйлийг санаж явбал зохино: дэлгэцээр бидэнд үзүүлж байгаа болгон – дэлхийн нэг хэсэг тул өөр сайхан зүйл нөгөө хэсэгт нь өрнөж л байгаа. Тиймээс эерэг зүйл рүү анхаарлаа хандуулбал зохино. Энэ бүх таатай зүйл бидний сэтгэл санааг өөрийн эрхгүй сэргээхэд тустай.

Хорт хавдрыг ялан дийлж чадсан бүсгүйн өмнө болон дараах гэрэл зураг: 2019, 2020 болон 2021 оны үе

 

Энэ муур азтай – түүнийг үрчилж авахаар болсон. Муурын тухлан хэвтэж байгаа хүнийг харж байна уу? Энэ хүн муурыг үрчилж авах хүсэлтээ бөглөж сууна.

 

Залуу хос Нортгемптонширийн бааранд дэлгэцийн од Киану Ривзтэй санамсаргүй таарч өөрсдийн хуримдаа урьжээ. Тэр урилгыг хүлээн авсан юм

 

Өнөөдөр хар тамxи хэрэглээгүй яг найман жил болж байна. Би өөрөөрөө бахархана

 

Өтөл насан дээрээ ч гэсэн бяцхан хүүхэд шиг баярлаж хөөрч болно

 

Миний амжилт танд төдийлөн аугаа санагдахгүй байж болох л юм. Гэхдээ хоёр жил би санхүүгийн хүндрэлтэй явсан, харин өнөөдөр би хөргөгчөө дүүргэж чадлаа

 

Тэрээр ирээдүйн амьдралаа шийдэх хамгийн чухал шийдвэр гаргажээ. Тэр улс төрийн шинжлэх ухаан судлахаа болиод Итали явж дүрслэх урлагт суралцахаар шийдвэр гаргасан байна. Ямар ч хүнд хэцүү байсан хамаагүй мөрөөдлөө дагахаар болсон юм!

 

Энэ жил өөд болсон миний хамгийн хайртай Арден нохойны хөрөг зураг. Түүний амьдрал адал явдлаар дүүрэн бас хөгжилтэй өнгөрчээ

 

Хүү маань комд удаан байсан, харин би илүүдэлтэй жинтэй болсон. Бид одоо эргээд хэвэндээ орцгоож байна

Хүү маань тархи нугасны гэмтэлтэй болсон юм. Одоо аажим аажмаар сэргэж л байна. Бид хоёрт тохирсон зүйл бий: тэр хөл дээрээ зогсож сурвал би гүйлтээр хичээллэх юм. Тэр дээд амжилт тогтоосон – 90 минут, харин би 31 кг хасаад байна.

 

Мянга нэгэн өдөр цоо эрүүл – арван жилийн турш хориотой бодис хэрэглэсний эцэст гаргасан хамгийн том амжилт

 

Хайрын хүч гэж энэ байх: найз залуу маань надтай болзож эхлэхээс өмнө жижигхэн нохойнд дургүй байсан гэдэг. Харин миний Мэйси нохой эрчүүдээс айдаг байлаа. Бид хоёр танилцсанаас хойш хоёр долоо хоногийн дараа тэдний харилцаа ийм болжээ

 

Пуэрторикагийн үзэсгэлэнтэй бүсгүйг София Жирау гэдэг. Дауны хам шинжтэй ч багаасаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байжээ. Түүний мөрөөдөл биелсэн – тэрээр ийм хам шинжтэй Victoria’s Secret-ийн хамгийн анхны загвар өмсөгч болжээ.

 

Тэрээр гурван жилийн хугацаанд бусдаас нуугдаж амьдарсан юм. Эцэст нь уран бүтээлээ дэлгэх шийдвэр гаргаснаа баяр хөөртэйгөөр мэдэгдэж билээ

 

Анхны оролдлого ёстой хог дээр хаяхаар болсон юм. Харин хоёр дахь оролдлогоороо цамцаа оёж чадлаа

 

“Би чамд хайртай” гэж хэлэхээс өмнө болон дараах нүүрний хувирал. Би эхнэртээ хайртай

6
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *