Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халифийн тухай 10 сонирхолтой баримт

20

Бурж-Халиф бол Дубай хотын төдийгүй дэлхийн хамгийн өндөр барилга. Гаднах хэлбэр дүрсийг харахад 828 метрийн урттай сталагмитийг санагдуулам. Барилга 163 давхар, 9 дээд зэрэглэлийн зочид буудалтай. Нийт өртөг нь 4,1 тэрбум доллар.

Уг барилгын тухай сонирхолтой баримтуудаас танилцуулъя.

1. Дэлхийн хамгийн өндөр барилга

Бурж-Халиф нийт 828 метр өндөр, Шанхай цамхаг өндрөөрөө хоёрт орно – 632 метр. Хоорондын ялгааг та бодож байна уу? Эйфелийн цамхгаас 3 дахин өндөр юм шүү.

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халифийн тухай 10 сонирхолтой баримт 1

2. Барилга дотор

Бурж-Халифийг гаднаасаа гоё харагддаг гэж хэлж байгаа хүн дотор нь орж үзээгүй л гэсэн үг. Тэнгэр баганадсан уг барилгын 452 метр хүртэл хүн гарч болно, нийт 164 давхар бөгөөд 1 нь газар доорх давхар, нийт 58 цахилгаан шаттай бөгөөд секундэд 10 метр хурдална (дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат). 2957 машины зогсоолтой, 304 зочид буудал, 904 орон сууц байрладаг ажээ.

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халифийн тухай 10 сонирхолтой баримт 2

3. Тэнгэр баганадсан цамхагийн зураг төслийг Америкчууд хийсэн ба барилгын гүйцэтгэгч компани нь Өмнөд Солонгос

Дубайд байрладаг Бурж-Халиф цамхагийн (анхны нэр нь Бурж Дубай байжээ) зураг төслийг Америкийн Skidmore, Owings and Merrill компаниуд хийжээ. Гурван талт одыг санагдуулам суурийг Чикагогийн инженерүүд гаргаж ирсэн. Барилгын ажлыг Өмнөд Солонгосын Samsung Engineering and Construction хийж гүйцэтгэжээ.

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халифийн тухай 10 сонирхолтой баримт 3

4. Хэд хэдэн рекорд

Хамгийн өндөр, хамгийн өндөрт орших орон сууц, хамгийн их давхартай барилга, хамгийн өндөрт гарах цахилгаан шат, харах талбайгаараа хоёрт орно (хамгийн өндөр нь Кантоны цамхаг).

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халифийн тухай 10 сонирхолтой баримт 4

5. Барилгын ажлын зарцуулалтын тооцоо

Энэ аугаа том барилгыг барихад маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа орсон нь тодорхой. Тодорхой хэлбэл, 6 жилийн 22 сая хүн-цаг. Зарим ид ажлын үед барилга дээр 12 000 гаруй хүн зэрэг ажиллаж байжээ.

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халифийн тухай 10 сонирхолтой баримт 5

6. Жин

Барилгад маш их барилгын материал орсон. Аэробус А380 онгоц 5 ширхэгийг хийх хэмжээний алюмен, 55 000 тонн арматур төмөр, 110 000 тонн бетон. Бүгдийг нийлүүлэн тооцвол 100 000 зааны жинтэй тэнцэнэ. Барилгад орсон арматур төмрийг нийлүүлбэл Дэлхийн бүслүүрийн 4/1-ийн хэмжээтэй адил байж ажээ.

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халифийн тухай 10 сонирхолтой баримт 6

7. Агааржуулалт

Дубай маш халуун цаг агаартай, зуны дундаж хэм 41 градус. Энэ том барилга цаг агаарын өөрчлөлтийг даван туулах чадвартай байх ёстой. Энэ асуудлыг Хятадын 300 гаруй мэргэжилтэн шийдэж өгчээ. Цаг агаарт маш тэсвэртэй материалаар барилгын гадна талыг барьсан байна.

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халифийн тухай 10 сонирхолтой баримт 7

8. Цахилгаан ашиглалт

Энэ аварга том байшинд маш их эх үүсвэр шаардлагатай. Жишээ нь, өдөрт 950 000 литр ус ашигладаг. Цахилгааны хэрэглээ нь ч мөн өндөр, харьцуулан тайлбарлавал 360 000 ширхэг 100 ваттын гэрэл зэрэг асааж байна гээд та төсөөл дөө.

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халифийн тухай 10 сонирхолтой баримт 8

9. Цэвэрлэгээ

Байнгын төгс харагдаж байх 26 000 шилэн хавтанг хэрхэн цэвэрлэх вэ? Цэвэрлэгээний ажлыг тус бүр нь 13 тонн жинтэй 12 машин, 36 цэвэрлэгчийн хамтаар гүйцэтгэдэг ажээ.

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халифийн тухай 10 сонирхолтой баримт 9

10. Цэцгэн дизайн

Бурж-Халифийн дизайныг гименокаллис гэх цэцгээс авчээ – гол ишнээс нь урт урт навч ургадаг. Бурж-Халифийн гурван далавч нь эдгээр навчийг санагдуулах аж.

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халифийн тухай 10 сонирхолтой баримт 10

253
ГайхмаарГайхмаар
40
ХөөрхөнХөөрхөн
24
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *