Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалиуд

0

Дэлхийн кино урлагийн ертөнцөд өнгө үзэмж, гайхамшгийг нэмж байдаг нэг зүйл бол дэлхийн янз бүрийн улс орнуудад зохион байгуулагддаг кино наадмууд билээ. Өөр өөр улс орны хотуудад жилийн янз бүрийн улирал, хугацаанд тохиох энэхүү кино наадмууд дэлгэцнээ гарах шинэ кинонууд, кино ертөнцийн болон шоу ертөнцийн алдартнууд, нэр хүндтэй эрхмүүд, чамин тансаг өмсгөл, тайз засал, улаан хивсний ёслолоор гайхуулдаг. Кино урлагтай холбоотой нүд алдан гайхширмаар бүхий л зүйлсийг харуулдаг кино наадмуудын дотроос хамгийн нэр хүндтэй 10 кино фестивалийг танилцуулъя.

10. Raindance Film Festival

1992 онд Elliot Grove-ын санаачилсан энэ наадам Лондон, Брюссель, Нью Йорк, Лос Анжелес, Будапешт, Берлин, Ванкувер, Торонто, Монреаль зэрэг дэлхийн янз бүрийн хотуудад зохион байгуулагддаг. Энэхүү наадам нь уран сайхны кино ялангуяа богино хэмжээний кинонуудыг үзүүлдэг гэдгээрээ алдартай.Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалиуд 10

9. San Francisco International Film Festival

1957 онд Irving Levin-ийн санаачилгаар бий болсон энэ кино фестиваль Америкийн хамгийн урт хугацаанд үргэлжилж байгаа кино наадмуудын нэг. Жил бүрийн хавар 2 долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг энэ наадмаар дэлхийн 50 гаруй орны кинонуудыг үзүүлдэг. Энэхүү наадам нь New Directors award, Golden Gate зэрэг янз бүрийн шагналыг гардуулдаг.Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалиуд 1

8. Melbourne International Film Festival

Дэлхийн хамгийн эртний кино фестивалиудын нэг энэ наадам 1952 онд үүссэн. Энэхүү наадмаар олон тооны нэр хүндтэй шагналууд эзэддээ очдог.Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалиуд 3

7. Berlin International Film Festival

1951 онд үүссэн энэ наадам Берлин хотноо зохион байгуулагддаг бөгөөд олон нийт хамгийн ихээр оролцдог. 1978 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн энэ наадмаар Алтан болон Мөнгөн баавгай шагнал гардуулдаг.Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалиуд 4

6. Hong Kong International Film Festival

1977 онд бий болсон энэ кино наадам 2005 оноос хойш бие даасан, буяны байгууллага болсон. Олон арван шагналуудыг гардуулж, кинонууд үзүүлэхээс гадна семинар, үдэшлэг, үзэсгэлэн, бага хурлуудыг зохион байгуулдаг.Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалиуд 5

5. Annecy International Animated Film Festival

Хүүхэлдэйн киноны хамгийн том фестивалиудын нэг энэ кино наадам 1960 онд бий болсон. Эхний жилүүддээ 2 жилд 1 удаа зохион байгуулагдаж байсан бол 1998 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг болсон.Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалиуд 6

4. Sundance Film Festival

1978 онд бий болсон энэ наадам АНУ-ын хамгийн том кино фестивалиудын нэг. Жил бүр Ютад болдог энэ наадмаар баримтат, уран сайхны, богино хэмжээний гэх мэт кинонуудын дунд олон төрлийн уралдаан явагддаг.Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалиуд 7

3. Toronto Film Festival

1976 онд үүсгэн байгуулагдсан энэ фестиваль бол хамгийн нэр хүндтэй фестивалиудын нэг. People’s Choice award, Best Canadian Feature Film award зэрэг шагналуудыг гардуулдаг.Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалиуд 8

2. Cannes Film Festival

Дэлхий даяар хамгийн олон хүн мэддэг фестивалиудын нэг болох энэ кино наадмаар Palme d’Or, Grand Prix, Queer Palm, Caméra d’Or, Prix Vulcain гэх мэт олон алдартай шагналуудыг гардуулдаг.Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалиуд 9

1. Venice Film Festivals

Дэлхийн хамгийн эртний кино наадам Венецийн кино наадам 1931 онд үүсгэн байгуулагдсан. Golden Lion, Silver Lion шагналуудаас эхлээд Lion of the Future, Jaeger-LeCoultre Glory, Filmmaker Award зэрэг олон шагналууд энэхүү наадмын үеэр эзэддээ очдог.Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалиуд 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *