Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд

2

Заримдаа Холливудын найруулагч нарын ухаан санаа нь самуурсан байдаг байх. Шилдэг бүтээлүүдэд гарч байгаа утгагүй алдаануудыг өөрөөр хэрхэн тайлбарлах вэ?

1. The Shawshank Redemption

Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд 1

Киноны баатрууд шатар нүүж байгааг хараад шатар сонирхогчид гайхахад хүрдэг байх. Учир нь кинон дээр гардаг шатрын хөлгийн баруун талын доод нүд нь яагаад ч юм хар өнгөтэй, бидний мэдэхээр бол цагаан өнгөтэй л байдаг санагдана. Ингээд эргэлзээ төрүүлээд эхэлж байгаа юм –ухаантай бас боловсролтой гол баатар маань шатрын дүрсээ өрөхдөө яасан байж таарах уу?

2. Pearl Harbor

Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд 2

Майкл Бэйгийн шилдэг уран бүтээл гэж хэлж болно. Армийн нисгэгч залуу хайртай бүсгүйгээ байлдааны онгоцоор эрхлүүлдэг хэсэг гардаг. Нисэж байхдаа хоорондоо эрхэлж, нэгнийгээ энхрийхнээр дуудна. Үнэн бодит амьдрал дээр бол хайрт хосууд нэгнийхээ чихэнд хамаг байдгаараа чарлаж байж нөгөөгөө хагас дутуу сонсоно, яагаад гэвэл Кёртис Р-40 гэгч онгоц нь чих дөжрөм чанга дуутай. Бас онгоц эргэлдэж ниссэн ч хосуудын үс нь дөнгөж үсчинээс гарч ирсэн юм шиг л сайхнаараа.

3. Back to the Future

Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд 3

Рок-н-роллын талаар ганц хоёр үг. 1955 онд онд рок-н-ролл тоглож байгаа Марти залуу тайзан дээр багахан галзуурдаг. Үнэндээ түүний гартаа барьж байгаа Gibson ES-345 гитар нь 1958 оноос хэлэн худалдаанд гарч эхэлсэн юм шүү дээ.

4. Jaws

Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд 4

Хөөрхий Броуди руу дайрч буй махчин загас илүү эрчтэй дайрахаар хойш ухардаг. Үнэндээ махчин загасанд “ухрах араа” гэж байдаггүй ажээ.

5. Anaconda

Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд 5

Аварга том анакондатай кинон дээр гардаг могой аймшигтайгаар хашгирч, архирдагтай харьцуулахад махчин загасны үзүүлбэр юу ч биш. Энэ кинон дээр анаконда хүний хэлээр ярих нь холгүй байдаг. Бодитоор бол анакондад хүн идэх ямар ч сонирхол байхгүй, тэд илүү том бөгөөд илүү амттай хоол залгиж хэд хоног боловсруулах л хүсэлтэй амьтад.

6. Die Hard

Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд 6

Телевизийн мэргэжилтэн барьцаалагчдын нөхцөл байдлыг дүгнэж ярихдаа “Хельсинкийн синдром”-ын тухай ярьж эхэлдэг. Угтаа бол “Стокгольмын синдром”-ын тухай ярьж байгаа юм.

7. Saving Private Ryan

Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд 7

Германы “Тигр” танкыг зөвлөлтийн Т-34-өөр орлуулсан. За энэ ч яах вэ, хаа сайгүй л гардаг алдаа.

Бас нэг алдаа бол германы мэргэн буудагч (тухайн дүр зургийг бид түүний нүдээр хардаг) өөрийг нь буудаж буй мэргэн буучийг олж хардаг. Гал авалцаж, буун дуу сонсоод нүдэндээ сум зоолгон үхнэ. Сургуульд сурч байсан хүн болгон нэгийг сайн мэднэ. Учир юунд вэ гэвэл тавьсан сум дуунаас хурдан, тийм учраас буудуулж буй хүн үхэхээсээ өмнө буун дуу сонсохгүй байх учиртай.

8. Gladiator

Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд 8

Түүхэн, дайн тулаантай кинонд гарах л алдаа. Удирдагч нь цэргүүддээ нум сумаар харвах тушаал өгөхдөө “Галлаад” (“Fire”) гэнэ. Юуны чинь галлах вэ дээ? Энэ тушаал галт зэвсэгтэй болсноос хойш л гарч ирсэн юм. Тэр үед чинь “Харваад” гэх тушаал өгнө биз дээ?

9. Terminator 2: Judgment Day

Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд 9

Киноны улаан хорхойтнууд зүгээр ч нэг кино үзээд суугаад байдаггүй бололтой. Киноны сүүлийн хэсэг дээр Т1000 терминатор гангийн хайлшинд живдэг. Тэр гангийн хайлш дээр хөвсөнгүй -тэгэхээр гангийн хайлшаас жингийн хувьд хүнд болж таарлаа. Гангийн хайлш нь хүний биеийн жингээс даруй 10 дахин их гэж үздэг. Тооцоолоход хүндрэлтэй биш л дээ, Т1000 терминаторын жин нь 700 кг-аас багагүй болох нь. Тэгэхээр ийм жинтэй хүн мотоциклоор хурдалж, машинаас машин руу үсрэх ямар ч боломжгүй (хөөрхий машинаас юу ч үлдэхгүй), бас нисдэг тэрэг жолоодож чадах уу …

10. Gravity

Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд 10

90 минут тутамд Сандра Буллок сансар огторгуйд хаягдсан хиймэл дагуулын сэгтэй мөргөлддөг. Өөрөөр хэлбэл, сансрын хог сансрын хөлөг онгоцноос хурдан байна гэсэн үг юм. Гариг тойрон эргэлдэж буй объект өөр өөр хурдтай байхын тулд өөр өөр өндөрт байх ёстой, тэгэхээр хоорондоо мөргөлдөх учиргүй. Энэ бол хууль. Ямар хурдтай, ямар өндөрт нисэж байгааг геостанционарын станцаас тооцоолж болно, харин кинон дээр тэгсэнгүй. За яахав, мөргөлдлөө гэж үзвэл мөргөлдөх цаг хугацаа нь буруу тооцоотой – ухаантай, юм гадарладаг хүмүүс тооцоолоод 45 минут гэж гаргажээ.

11. Schindler’s List

Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд 11

Баруун Европын түүхийг мэддэг хүмүүсийн хэлж буйгаар 1940 онд Чехословакт цахилгаан төмөр зам байхгүй байсан гэх. Кинон дээр харин цахилгаан кабель тодоос тод харагдана.

Бас л юм мэддэг хүмүүс хэлэхнээ, Освенц болон Краков хоёрын хооронд ямар ч уул толгод байдаггүй гэх. Харин кинон дээр хурдлах галт тэрэг 50 км зайг туулахдаа уул тойроод л хурдлах юм.

12. Braveheart

Логик сэтгэлгээг орхигдуулсан Холливудын алдаатай кинонууд 12

Түүхэн сэдэвт бас нэгэн алдаа. 13-р зууны шотландууд бусдын адил хувцасладаг болсон байжээ, банзал нь түүх болон үлдсэн цаг хугацаа. Мел Гибсоны хувцасны дизайнер 400 жилээр алдсан байна.

27
Ха ХаХа Ха
11
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Төмөржин

    2016/08/19 at 14:02

    Gladiator dr galtai sumaar harwahdaa fire gdgiin yu ch medkvn baij tenegvvd

  2. Шүүмжлэгч

    2016/08/19 at 14:37

    Хором уул нь дажгүй сайт шд даанч шинэ админ орж ирсэн бололтой тэнэг тэнэг мэдээлэл оруулаад бхин тэр Гладиатор дээр чин Fire Гэдэг чин галлаад хараав гэсэн утгаар орно бусад кино үзээч Бөгжний эзэн дээр хүртэл тэгэж хэлдэг шиг санагдаж бн үгийг шууд утгаар нь орчуулах юмаа. мөн дээр нь тэр Back to the Future Гитар нь байлаа тэр үед рок н ролл шиг тоглодог байсан гэж бодохгүй л бн

  3. aduu

    2016/08/19 at 17:17

    7 deer sumand onogdood shuud ter darui uhehgui yum chine buun duug sonsolgui l yahw

  4. .n.

    2016/08/20 at 03:46

    Үнэн мэдээлэл баярлалаа

  5. Зочин

    2016/08/21 at 03:00

    Таалагдлаа. Яг энэ талаар олон мэдээлэл оруулвал сонирхолтой байх болно.

  6. үйлчлүүлэгч

    2016/08/27 at 22:57

    За ямар ч гэсэн бодох, ажиглах юмтай болголоо.

  7. Ded

    2018/03/23 at 20:39

    Shotlanduud 18 dugaar zuund Anglichuud undesnii huvtsasaa umnsuhiig ni horigloh hurtel durvuljin heetei banzalaa umssur l baisan. William Wallace 13-r zuund amidarch baisan bolhoor umd umssun baival harin tom aldaa boloh baisan.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *