Чихэвчээ хэрхэн зөв сонгож, чихэндээ зөв зүүх вэ?

1

Чихэвчээ зөв зүүж байгаа болов уу гэж та өмнө нь бодож байсан уу? Чихэвч зүүхэд учир бий. Уг асуудалд хариуцлагатай хандсан нэгэн мэргэжилтний зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

Би дуу хөгжмийг чихэн дотроо хийдэг жижиг чихэвчээр сонсох дуртай. Дуу нь жинхэнэ утгаараа сонсогдож, гадна орчны дууг бүрэн тусгаарлана. Найз нар маань ямар чихэвч сонгох тухай надаас асуухад жижгийг л сонго гэж зөвлөдөг.

Миний зөвлөгөөг дагаад чихэвч худалдаж авсан найз нар эргэж ирээд дуу нь муу сонсогдож байна гэж гомдол тавих нь бий. Чихнээс сугараад уначих юм, басс нь бага юм гээд л … Үнэндээ чихэвчиндээ бус зүүж байгаа арга барилд байгаа юм шүү.

Чихэнд шургуулдаг чихэвчийг чихэндээ гүйцэд хийх ёстой. Чихэвчний зөөлөн хэсэг нь чихний сувгийн хананд гүйцэд хүрсэн байх буюу дарсны шилэнд бөглөө нь ордог шиг л байхаар зүүнэ. Хэрвээ хоорондоо гүйцэд хүрээгүй бол дууны чанар муудаж танд гадна орчны дуу чимээ сонсогдох болно.

Та чихэвчээ зүгээр нэг шургуулах бус дүрмийн дагуу хийх ёстой юм.

Зөв хийх арга:

Юуны түрүүнд чихэндээ аль болох гүн шургуулна. Дараа нь гараараа чихэвчээ зөв байрлалд тохируулна. Баруун гараараа зүүн чихний гэдсийг бага зэрэг доош татаж сонсголын сувгийг томсгож өгнө. Энэ үед баруун гарын долоовор хуруугаар чихэвчээ чихэндээ түлхэнэ. Гэхдээ хэнгэрэг хүртэл түлхэх хэрэггүй шүү, ямартай ч чихнээс ямар нэгэн эсэргүүцэл иртэл зөөлөн чихээрэй. Чихний гэдсийг тавихад чихний суваг эргэж хэвэндээ очно. Энэ үед чихэвч чихний хананд бүрэн наалдсан байхыг мэдэрнэ. Баруун талын чихэвчийг мөн ийм байдлаар тохируулж хийнэ.

Дуу нь чангарч илүү цэвэр сонсогдох болсныг анзаарна. Гаднах дуу чимээ ч алга болно. Зарим хүмүүс дургүйцэх тал бий – клаустрофобийн шинж тэмдэг илэрч байгаа нь тэр юм. Ганцаардлыг мэдрэх нь заримдаа хэрэг болно шүү.

Гадны дуу чимээг бүрэн тусгаарлахыг хүсэж байгаа бол чихэвчний оролтын зөөлөвчийн хэмжээг нь зөв сонгоорой. Чихэвчийн оролтын зөөлөвч нь сонголттой худалдаалагддаг, хэмжээ болон материалаараа ялгагдана. Бага хэмжээнээс эхлэн туршиж үзэх хэрэгтэй. Том хэмжээтэйг нь хамгийн сүүлд турш. Хэрвээ резинэн зөөлөвч танд эвгүй бол хөөсөн зөөлөвчтэйг нь сонгоорой.

6
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/19 at 11:03

    ty bro

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *