“Бүсгүй минь, та 72 настай биш, 22-той юм биш үү?” Нас бол ердөө л паспорт дээрх тоо гэдгийг дахин баталсан үзэсгэлэнтэй эмэгтэй

0

Хэдэн ч насандаа сошиал сүлжээний од болж болно, үүнийг Атлантад амьдардаг Кейко Гест дахин баталж чадаад байна. Зоригтой хувцаслалт, гал цог шиг бүжиг бас хэний ч атаархлыг төрүүлмээр бие галбираа гайхуулах энэ эмэгтэйг 500,000 гаруй хүн дагадаг. Тэрээр 72 настай хэдий ч хагас сая хүний зүрх сэтгэлийг эзэмдэж чаджээ.

Кейко Гест өөрийг нь 20 настай бүсгүйтэй байнга андуурдаг гэдгийг батлан хэлсэн. Үүнд гайхаад байх зүйл ч алга, учир нь тэрээр залуучуудын хувцас өмсдөг төдийгүй гайхалтай мундаг бүжиглэдэг болохоор өөрийн насандаа харагддаггүй юм.

© keikoguestofficial / TikTok, © keikoguestofficial / TikTok

Түүний оруулсан пост болгоны дор хэдэн мянган лайк, бахархсан сэтгэгдлүүд цуварна. “Бүсгүй минь, та 72-той биш харин 22 настай юм биш үү?”, “Та яг л 25 настай бүсгүй шиг харагдаж байна”- хэмээн сошиал сүлжээ хэрэглэгчид бичжээ. Кейкогийн залуу төрх зүгээр ч нэг тохиолдлын зүйл биш, харин олон жилийн турш өөр дээрээ уйгагүй ажилласны үр дүн ажээ. Энэ эмэгтэй тогтмол өдөр болгон 2-3 цаг гимнастик, балет, йог, бүжиг эсвэл хүчний дасгалаар хичээллэж заншжээ.

© keikoguestofficial / TikTok

Биеийн идэвхтэй хөдөлгөөнөөс гадна 72 настай Кейко Гест өөрийн залуу төрхийн нууцыг муу дадал зуршилгүйгээр тайлбарлаж байна. Тэрээр өдөр болгон түүхий ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн болон сүүн бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэдэг. Түүний арга үр дүнтэй байгаа нь тод харагдана.

© keikoguestofficial / TikTok, © keikoguestofficial / TikTok, © keikoguestofficial / TikTok

Кейко яг одоогийн байдлаар нөхөрт гараагүй, хүүхэд төрүүлээгүй. Өөрийн чөлөөт цагийг эрүүл мэнд, гадаад төрхдөө зарцуулдаг ажээ. Гоо бүсгүйн хэлж байгаагаар бол бие галбиртаа 30 наснаас эхэлж анхаарал тавьсаар одоог хүрсэн байна.

© keikoguestofficial / TikTok

Кейко Гест бичлэгээрээ зөвхөн эерэг зүйл болон өөрийн жишээгээр хөгшрөх нь тийм ч аймшигтай зүйл биш гэдгийг батлах хэдий ч сошиал сүлжээнд түүнийг “хэтэрхий хүүхэд” шиг буюу насандаа тохирохгүй хувцасласан байна хэмээн шүүмжлэх хүн ч цөөнгүй гарч ирдэг.

Иймэрхүү шүүмжлэлд Кейко наргиантай байдлаар хариулдаг ажээ: “Би 72 настай ч эмээ биш шүү. Би яагаад “хүүхэд”-ийн хувцас өмсдөг вэ? Яагаад гэхээр байна шүү дээ, би өмсөх эрхтэй учраас тэр. Ингэж байж л би илүү “насанд хүрсэн” юм шиг харагдаж байгаа”.

© keikoguestofficial / TikTok

Үнэндээ, Кейко ямар ч загварын хувцас өмссөн хамаагүй үзэсгэлэнтэй харагддаг юм. Түүний өмссөн хувцасны сонголт, өнгө, гоёлын хослол бүгд Кейког мэдрэмжтэй болохыг батална. Хатагтайн дагагчид түүний гоёлыг магтахын хэрээр тухайн гоёлын сонголтод юу анхаарах ёстойг хуудсаараа дамжуулан дагагчидтайгаа хуваалцдаг байна.

© keikoguestofficial / TikTok, © keikoguestofficial / TikTok

Сошиал сүлжээний одын өмссөн зарим нэг гоёл үнэхээр этгээд хачин байх нь түүнийг хэн болохыг шууд ойлгуулна: зүгээр ч нэг эмэгтэй биш, өөрийн дагагчдыг алмайруулахын тулд юуг ч зоригтой туршиж чадах нэгэн.

© keikoguestofficial / TikTok, © keikoguestofficial / TikTok, © keikoguestofficial / TikTok

Кейко Гест өөрийн хүслээр амьдрах насандаа нэгэнт хүрсэн эмэгтэй тул түүнийг шүүх эрх бидэнд байхгүй. Хэн нэгний хүсэлд нийцүүлэх гэж, аз жаргалтай байхаас ичих гэх мэт зүйл орчин цагт нийцэхгүй. Үүний оронд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу амьдрах нь хавьгүй дээр.

© keikoguestofficial / TikTok, © keikoguestofficial / TikTok, © keikoguestofficial / TikTok

Та Кейко шиг байж чадах уу?

16
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *