Италийн миссийн тэмцээн дэлхий нийтийг шуугиулжээ. Үүний шалтгаан нь 18 настай нэгэн оролцогч байсан байна. Үзэгчид бүр гайхаж таг болцгоожээ!

7

Үзэгчид түүнийг усны хувцастай гарч ирэхэд бүгд ангайж таг болцгоожээ!

Италийн сайхан бүсгүй шалгаруулах 2018 оны тэмцээний дүн бүх дэлхийн анхаарлыг татсан байна. Финалын шатны тэмцээн 9-р сард болсон бөгөөд энэ финалд гурван бүсгүй үлдсэний нэг нь Кьяра Борди байв.

Бүр тэмцээн дуусахаас өмнө түүнийг сайн муугаар хэлсэн, таамагласан коммент маш их бичигдэж байсан юм. Үзэн ядагчдын үзэж байгаагаар бол уг бүсгүйг зөвхөн өрөвдсөндөө л тэргүүн байр өгч болох юм гэж таамаглаж байсан байна.

Кьяра 13 настайдаа автомашины осолд өртөж нэг хөлөө тайруулжээ (зүүн хөлийн өвдөгнөөс доош байхгүй). Гэсэн ч тэрээр загвар өмсөгч болох өөрийн эртний хүслээ орхиогүй юм. Хиймэл хөлтэй байхад загвар өмсөгч ямар ч гутал өмсөж алхаж чадах бөгөөд бүр өндөр өсгийтэй гутал өмсөхөд ч ямар нэг саадгүй.

Кьяра Modelsof Diversity-д загвар өмсөж зураг авахуулдаг юм. Энэ байгууллага нь хүний гоо сайхныг өөр өнцгөөс хардгаараа алдартай. Тэдний модел дотор “стандарт загвар өмсөгч” гэж байдаггүй байна.

Бүсгүй маань идэвхтэй амьдралаар амьдарч, олон төрлийн спортоор хичээллэдэг (дугуйт тэшүүрээр гулгадаг), мэс засалч болох хүсэлтэй гэнэ.

Тэрээр сайхан бүсгүйн тэмцээнд ялах гэсэн гол зорилготой биш байсан гэжээ. Бүсгүй амьдралын сайхан үе мөч болгоныг мэдэрч амьдрах хүсэлтэй нэгэн билээ.

“Надад хөл байхгүй ч та нарт харин зүрх, тархи алга” гэж Кьяра үзэн ядагчдад уурласан байна.

275
ГоёГоё
41
ХөөрхөнХөөрхөн
35
ГайхмаарГайхмаар
34
БахархмаарБахархмаар
20
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Б. Түмэнбаяр

    Б. Түмэнбаяр

    2019/08/15 at 14:48

    “Надад хөл байхгүй ч та нарт харин зүрх, тархи алга” гэж Кьяра үзэн ядагчдад уурласан байна. ???

  2. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2019/08/15 at 15:15

  3. Enkhmaa Ema

    Enkhmaa Ema

    2019/08/16 at 02:35

    Saihan busgui bn.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *