Гүйцэд боловсорсон тарвас сонгох энгийн бөгөөд шалгарсан 6 арга

2

Тарвас – зуны цагт амны цангаа тайлах амтат жимс. Зөв тарвас сонгож авах урлагт хүн болгон суралцаагүй байдаг нь харамсалтай.

Амттай, шүүслэг тарвас хэрхэн сонгох нууцаас та бүхэнд дэлгэж байна. Юуны түрүүнд дараах 6 аргыг санаж яваарай.

Хэмжээ

Маш том хэмжээнээс зайлсхий. Манай хүйтэн сэрүүн уур амьсгалтай нутаг дэвсгэрт том хэмжээтэй тарвас ургах нөхцөл бүрдээгүй байдаг. Тэгэхээр том хэмжээтэй бол нэмэлт бордоогоор бордсоны илрэл юм шүү.

 

Шар толбо

Шар толбо бол бүрэн боловсорсны илрэл. Шаргал байх тусам илүү амттай, шүүслэг байна гэсэн үг.

 

Хүйс

Тарвасыг хүйсээр нь ялгадаг гэж та бодоогүй биз. “Хүү” – илүү том, сунасан мэт хэлбэртэй ба шүүслэг, харин “охидууд” – жижгэвтэр, гонзгойдуу. “Охидууд” илүү чихэрлэг.

Гүйцэд боловсорсон тарвас сонгох энгийн бөгөөд шалгарсан 6 арга 1

 

Тогшилт

Бүрэн боловсорсон тарвас тогшиход чанга, сунжирсан дуу гаргадаг. Эсвэл хоёр талаас нь алгаараа шахахад бага зэрэг хонхойж байвал бүрэн болсон гэж үзнэ.

 

Сүүл

Хатсан шар сүүл нь сайхан шүүслэг амттай тарвасыг илэрхийлнэ. Сүүл нь ногоон өнгөтэй байвал болоогүй байхад нь ургацыг хураажээ гэж ойлгоорой.

 

Үнэр

Тарвасны хальс нь өнгөлөг бөгөөд үнэртэй байх ёстой. Жимсний ямар нэгэн үнэргүй бол өөрөөрөө ургаагүй, элдэв бодисоор бордсоны шинж тэмдэг болно.

14
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Med Mn

    Med Mn

    2016/08/19 at 18:17

    Сайхан хямдарсан байналээ гадуур

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *