Энгийн мэт боловч аюултай байж болзошгүй 7 зүйл, харин бид тэр болгон үүнийг нарийн анзаардаггүй

3

Харахад гэмгүй санагдах зарим нэг энгийн зүйлс хүний эрүүл мэнд төдийгүй амь насанд ч аюултай байх магадлалтай. Жишээ нь, жирийн нэг төмс биднийг хордуулж болохыг бид тэр болгон мэдэхгүй.

Хоолны ширээн доор удаан байснаасаа болж муудсан төмсний гэрэл зураг олж үзсэн юм, яг л харь гаригийн юм шиг болсон байсан. Гэрэл зургийн дор сэтгэгдэл бичсэн нэг хэрэглэгч муудсан төмс маш аюултай болохыг анхааруулсан байсныг ч бид уншиж байлаа. Уг анхааруулга үнэний хувьтай эсэхийг шалгахад үнэхээр тийм байж билээ. Бас өөр бусад амьдралд хэрэгтэй зүйлүүдийг ч судалж үзлээ, жишээ  нь хот-дог, худалдааны автомат машины тухай танд танилцуулах болно.

Төмс

© depositphotos

Хөдөө эсвэл хотын захад амьдардаг хүмүүс өвлийн хэрэгцээндээ гээд шуудай эсвэл хайрцгаар нь төмс хадгалдаг. Ногоог агаарын солилцоо муу тасалгаанд, ихэнхдээ зооринд хийчихдэг. Ингээд төмс муудаж эхэлнэ. Хэрвээ тасалгаа агаарын солилцоо муутай бол муудаж байгаа төмснөөс ялгарах хий үхэлд хүргэх аюултайг анхаараарай. Жишээ нь, Орост гэхэд л ийм хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байдаг юм. Хүмүүс зоориноосоо ногоо авах гэж эсвэл муудсаныг нь ялгаж авах гэж байгаад ухаан алдаж унана, эцэстээ бүр нас барсан ч хүн бий.

Хүмүүсийн хүнсэндээ хамгийн их хэрэглэдэг уг ногоо муудаж ялзрахдаа тиол, нүүрсхүчлийн хий болон метан ялгаруулдаг байна. Тиол нь хүний дотор эвгүйрүүлэх огцом үнэртэй, хүнд маш хортой бодис гэж үздэг. Чухам энэ л хийн бодисыг байгалийн хий дээр маш бага хэмжээгээр нэмж хий алдалтыг үнэрээр нь илрүүлдэг ажээ.

Мөн хүнд нүүрсхүчлийн хий маш хортой, уг хий доогуур хуримтлагдана, ямар нэгэн үнэр, өнгө байхгүй. Муудаж ялзарсан төмснөөс ялгарах энэ л хорт бодис хүнийг үхэлд хүргэж байгаа юм. Удаан хугацаагаар битүү байсан зооринд орж хүн хорддог байна.

 

Биеийн цацлага

© depositphotos

Гоо сайхны энэхүү бүтээгдэхүүнийг дэлхийн хэдэн сая хүн хэрэглэдэг, гэхдээ буруу хэрэглээнээс болж эрүүл мэнд бүү хэл амь насаараа хохирч болохыг тэр болгон мэддэггүй.

1998 онд 16 настай Жонатан Кейпвелл (Их Британи) дезодорантын хэт их хэрэглэнээс болж нас баржээ. Өсвөр насны хүү их хөлөрдөг байсан болохоор үүндээ санаа зовдог, тиймдээ ч биеийн цацлагыг тогтмол хэрэглэдэг байж. Хүү уг бүтээгдэхүүнийг хаалга нь дандаа хаалттай байдаг жижигхэн угаалгын өрөө эсвэл унтлагынхаа өрөөнд байхдаа хэрэглэнэ. Ингээд л Жонатан нэг өдөр зүрхний шигдээс болж өрөөндөө үхлүүт унажээ.

Задлан шинжилгээ хийхэд хүүгийн цусанд бутана болон пропан байх ёстой хэмжээнээсээ даруй 10 дахин их илэрсэн юм. Эдгээр хийнүүд нь түрхдэг болон цацдаг дезодорантын орцод багтдаг. Хүүгийн буруу хэрэглэснээс болж эдгээр хийнүүд биед нь хуримтлагдаж эцэст нь үхэлд хүргэсэн байна.

 

Худалдааны автомат машин

© depositphotos

Одоо таны унших гэж байгаа зүйл танд утгагүй санагдах байх. Худалдааны автомат машин жилд хүмүүсийг махчин загаснаас илүүтэйгээр алдаг. АНУ-ын Бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах хорооноос гаргасан тодорхой тоо баримтаар авч үзэхэд, 1978-1995 оны хооронд вендин машинтай холбоотой нийт 37 үхэл бүртгэгдсэн байна. Энэ нь жилд дунджаар 2,18 үхэл гарчээ гэсэн үг. Харин 1994-2004 оны хооронд АНУ-д махчин загасанд бариулж идүүлсэн 6 тохиолдол бүртгэгдэж, өөрөөр хэлбэл жилд 0,6 үхэл гарчээ гэсэн үг юм. Энэхүү тооцооноос харахад худалдааны автомат машин үнэхээр махчин загаснаас аюултайг тодорхой болголоо.

Сүүлийн үеийн статистик баримт бүр ч сэтгэлээр унагамаар. 2002-2015 оны хооронд жил бүр худалдааны автомат машин хэрэглэснээс үүдэлтэй 1730 бэртэл гэмтэл бүргэгджээ, эдгээрийн 4 нь үхэлд хүргэсэн байна. Жилд гэдгийг та сайн анхаараарай.

Вендин машиныг сэгсрэх, чанга цохих, ховил руу нь эд эрхтнээ шургуулснаар бэртэл гэмтэл авч байгаа. 400 килограммын жинтэй төхөөрөмж хүн дээр унавал амьд үлдэх ямар ч боломж байхгүй нь ойлгомжтой. Яг л ийм азгүй явдал канадын оюутан Кевинд тохиолдож, тэрээр гацсан кока-колаг авахаар хэтэрхий их хичээсэн бололтой. Худалдааны автомат машинаас ихэнх тохиолдолд толгойдоо бэртэл гэмтэл авдаг байна (нийт тохиолдлын 20%).

 

Хатаагч машин

© Atomicdragon136 / wikimedia

АНУ-ын Гал унтраах ангийн мэдээллээс харахад, жил бүр ойролцоогоор 3 мянган гал түймэр хувцас хатаадаг машинаас болж гардаг ажээ. Эдгээрийн 5 тохиолдол нь үхэлд хүргэсэн байдаг. Гал хатаагч машинаас хальж өөр бусад зүйл рүү дэгдэнэ, цаашлаад байшин тэр чигтээ шатдаг. Хүмүүс тэр болгон галын аюулаас гарч чаддаггүй нь харамсалтай.

Гал гарах үндсэн шалтгаан нь уг төхөөрөмжийг зааврын дагуу цэвэрлээгүйгээс үүдэлтэй. Хатаагч машин ихэнхдээ намар бас өвөл, ялангуяа нэгдүгээр сард шатах тохиолдол ихэсдэг байна.

 

Тавилга (комод, сул тавиур)

© depositphotos

АНУ-ын Бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах хорооноос гаргасан мэдээллийг үзэхэд, 2000-2016 оны хооронд тавилга унасантай холбоотой, тэр дундаа комод болон сул тавиур унаснаас болж нийт 195 азгүй тохиолдол (хамгийн аймшигтай үхэлд хүргэсэн) бүртгэгджээ. Тавилга дор даруулсан тохиолдлын ихэнх нь 6-аас доош насныхан байв.

Олон эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс цахилгаан утаснуудыг нууна, залгуурыг бөглөнө, ахуйн химийн бодисоо далд тавьдаг. Даанч хүүхэд дээр тавилга унаж болзошгүй гэж боддоггүй. АНУ-д гэхэд л 17 минут (!) тутамд тавилга, зурагт эсвэл ахуйн овор хэмжээ ихтэй техник унадаг гэсэн тооцоо гарсан байна. Энэ бүгд бэртэл гэмтэлд хүргэнэ.

Азгүй тохиолдлоос хамгаалах хамгийн найдвартай арга бол хүнд тавилгыг хананд бэхэлж тогтоох юм.

 

Хот-дог

© depositphotos

Америкийн хүүхдийн эмч нарын академийн мэдээ мэдээллээс харахад, жил тутамд 14 хүртэл насны 10,000 гаруй хүүхэд хоол хүнсэнд хахсан гэдэг шалтгаанаар яаралтай тусламж авдаг байна. Тэдний 77 нь нас барсан гэсэн тоо бий. Хахсан гэсэн тохиолдлын 17% нь хот-догтой холбоотой.

“Дэлхийн шилдэг инженерүүд эхлээд хүүхдийн амьсгалын замын бөглөрлийг арилгах шилдэг төхөөрөмж бүтээгээд дараа нь хот-догоо зохиох байж дээ” гэж Nationwide Children’s эмнэлгийн Бэртэл гэмтэл судлалын төвийн захирал Гэри Смит хэлсэн байдаг юм.

 

Цас

© depositphotos

Тодорхой хэлбэл хүрзээр цас цэвэрлэх. Америкийн судлаачид 1990-2006 оны хоорон дахь мэдээллийг судалж үзээд энэ хугацаанд 1647 хүн зүрх зогссоноос болж нас барсан болохыг тогтоожээ (хашааныхаа цасыг цэвэрлэж байхдаа).

Эрүүл залуу  хүмүүс ч гэсэн цас цэвэрлэхэд тэдний зүрхний цохилт болон цусны даралт нь гүйлтийн замаар гүйснээс илүү огцом ихсэж байгааг зүрхний эмч Барри Франклин болон түүний баг судалгааны явцад тогтоон илрүүлжээ. “Энэхүү өөрчлөлтийг хүйтэн агаартай бас холбож үзээрэй, энэ үед судас нарийсаж цусан хангамж муудна, энэ бүгд зүрхний шигдээс болох таатай орчин болно” гэж Франклин хэлсэн байна.

Мөн хүнд ажил хийж байгаа хүн амьсгалаа заримдаа барьж түгждэг, ингээд бие махбодод улам их ачаалал өгөхөд нөлөөлдөг. Барри Франклин хүрзээр цас цэвэрлэхийг маш аюултай ажилд тооцож байна. Уг ажлыг 55-аас дээш насныхан хийхгүй байвал зохилтой гэж анхааруулжээ.

Бидний танилцуулсан анхааруулгуудаас та чухам алинд нь илүү болгоомжтой хандах вэ?

74
Ха ХаХа Ха
35
ТэнэглэлТэнэглэл
32
ГайхмаарГайхмаар
30
ХарамсалтайХарамсалтай
29
БурууБуруу
14
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Enhbaysaa Enguun

    Enhbaysaa Enguun

    2020/09/11 at 22:33

    Huslen Enhriim

  2. Д. Золбоо

    Д. Золбоо

    2020/09/12 at 22:37

    Sukhbat Sosorburam ene shig uu

  3. Ob Ob

    Ob Ob

    2020/09/12 at 23:55

    Ankhaa Fam

  4. Egshiglen

    2020/09/18 at 22:33

    Iim ayultai bsiimuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *