
Зарим нэг жүжигчид дүрээ үнэхээр гайхалтай бүтээдэг, тэднийг өөр дүрээр төсөөлөхийн аргагүй болтол жүжиглэнэ. Жишээ нь, Эндрю Скотт гэхэд л үзэгчдийн санаанд “Sherlock Holmes” киноны муу талын Мориатигийн дүрээр буух бол Энтони Хопкинс хүйтэн харцтай сэтгэл зүйн өвчтэй нөхөр, харин Элайжа Вуд бол Мордор руу бөгж авч яваа хоббитын дүрээр л сэтгэлд бууна. Гэхдээ жүжигчид заримдаа үзэгчдийн эрүүг газар унатал тийм дүр бүтээдэг ажээ.
Бид жүжигчдийн жирийн дүрүүдийг этгээд хачин дүртэй нь харьцуулж үзлээ. Үнэнийг хэлэхэд, хайртай жүжигчнээ заримыг нь огт таньсангүй. Тэд ийм дүрд тоглож чадлаа гэж үү дээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуух юун. Мөн алдартай хоёр эрэгтэй жүжигчин оросын кинонд тоглосон байх юм. Хэн гэдгийг нь нийтлэлийн төгсгөлд та олж мэднэ.
1. Том Харди

“Peaky Blinders” киноны нүд далдирмаар царайтай муу залуугийн дүр болон “This Means War” киноны царайлаг залуу.
2. Стив Карелл

“Foxcatcher” киноны сэтгэл зүйн хувьд тогтворгүй баян болон “The Office” олон ангит киноны хөгжилтэй менежер.
3. Тим Рот

“Rob Roy” ордны хээнцэр залуу болон “The Hateful Eight” киноны гэмт хэрэгтэн этгээд.
4. Элайжа Вуд

“Come to Daddy” аймшиг-инээдмийн киноны азгүй залуу болон “The Lord of the Rings”-ийн өхөөрдөм хоббит.
5. Эндрю Скотт

“Steel Country” киноны хог ачдаг эмзэг залуу болон “Sherlock”-ийн гэмт хэргийн гоц авьяастан.
6. Энтони Хопкинс

“Thor” киноны Асгардын хаан Один болон “The Silence of the Lambs”–ийн цуврал алуурчин.
7. Вуди Харрельсон

“Anger Management”-ийн гажиг бие хамгаалагч болон “True Detective” киноны ширүүн цагдаа.
8. Мэтт Деймон

“The Zero Theorem” киноны өвөрмөц муу санаатан бөгөөд “The Great Wall”-ийн эрэлхэг дайчин.
9. Роуэн Аткинсон

“Keeping Mum” киноны уйтгартай ламтан болон “Johnny English 3” инээдмийн киноны тагнуул.
10. Крис Эванс

“Snowpiercer” уянгын киноны гуйлгачин босогч болон “Captain America: The Winter Soldier” киноны супер баатар.
11. Дэниел Крейг

“Logan Lucky” киноны банкны дээрэмчин болон “Spectre”-ийн нууц агент.
12. Кристофер Вальц

“The Zero Theorem” киноны сонирхолтой даяанч болон “Inglourious Basterds”-ийн зэвүүн цэргийн дарга.
13. Александр Скарсгард

“The Hummingbird Project” киноны халцарч байгаа бүтэлгүй нөхөр болон “The Legend of Tarzan”-ийн булчинлаг зэрлэг эр.
14. Киану Ривз

“A Scanner Darkly” киноны хоёр нүүрт агент болон “Constantine”-ийн далдын хүчтэй тэмцэгч.
Бонус: Норман Ридус

“The Walking Dead” олон ангит киноогоороо үзэгчдийн хайрыг татсан Дэрил оросын «Мороз по коже» кинонд дүр бүтээжээ. Уг бүтээлийн продюссер болон кино зохиолчоор Андрей Кончаловский ажилласан бөгөөд Ридустай цуг гол дүрийг Ксения Буравская тоглосон байна.
Бонус 2: Кристофер Ламберт

“Highlander” киноны үхэшгүй Коннор Маклаудын дүрийг бүтээсэн алдартай жүжигчин Константин Хабенскийн «Собибор»-т тогложээ. Тэрээр эсрэг талын гол дүрийг бүтээсэн нь германы хэрцгий офицер Карл Френцел-ийн дүр юм.
Та этгээд гадаад төрхтэй эсвэл дүрээрээ танигдахын аргагүй болтол өөрчлөгдсөн жүжигчнийг санаж байна уу?







