Японы нэгэн дэлгүүр ажилтнуудаа үйлчлүүлэгчдийн нүдэнд илүү найрсаг харагдуулахын тулд “Инээмсэглэж буй маск”-ыг хэрэглэж эхэлжээ

0

Японы “Takeya” гэх нэртэй дэлгүүр саяхан “Инээмсэглэх кампанит ажил”-ыг эхлүүлж, үйлчлүүлэгдийн нүдэнд ажилтнуудаа илүү найрсаг харагдуулахын тулд инээмсэглэж буй зурагтай маскыг нэвтрүүлжээ.

takeya_co_jp/Twitter

 

takeya_co_jp/Twitter

“Цар тахлаас хойш маск зүүх нь хэвийн үзэгдэл болсон. Бид Инээмсэглэх кампанит ажлыг эхлүүлж, үүгээрээ үйлчлүүлэгчиддээ инээмсэглэл бэлэглэхийг зорилоо.” хэмээн дэлгүүрийн зүгээс мэдэгдсэн байна.

takeya_co_jp/Twitter

Япон улсын хувьд хэрэглэгч, үйлчлүүлэгчийг хаанд өргөмжилж, тэдэнд хандсан үйлчилгээ үзүүлэхдээ гаргууд орон билээ. Үйлчлүүлэгчдэд инээмсэглэл бэлэглэснээр тэдний сэтгэлийг засах, урам зориг өгөх, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх ач тустай гэнэ.

takeya_co_jp/Twitter

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг маскыг дэлгүүрийн зүгээс худалдаалахгүй бөгөөд зөвхөн ажилтнууддаа зүүлгэж байгаа талаар мэдээлсэн байна. Харин ирээдүйд худалдаалахаар төлөвлөж байгаа ажээ.

29
Ха ХаХа Ха
20
БахархмаарБахархмаар
14
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Dov Tsetsgee

    Dov Tsetsgee

    2020/08/26 at 15:06

    Эрхэм гишуунээ Японд ийм маск гарч. Та мэдсэн уу? Бид бас дагах естой юу?

  2. Dolgoon Dolgoon

    Dolgoon Dolgoon

    2020/08/26 at 16:00

    Ineej chaddaggui hudaldagch nart zuulgmeer yum bna

  3. Borgil Batbaatar

    Borgil Batbaatar

    2020/08/26 at 18:04

    Манайхан бол хөмсөг нь зангираастай, маск нь инээгээстэй

  4. Puujee Dumaa

    Puujee Dumaa

    2020/08/26 at 23:04

    Япончууд үйлчлүүлэгчиддээ МАСКААР инээмсэглэж харагдахыг бодоход “ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГГҮЙ ЮМ УУ”🤣🤣🤣🤣🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *