Ажилдаа авч явах боломжтой 10 ороомогны жор

2

Ажил дээрээ түргэн хоол идэхийн оронд хөөлгөгчтэй талх, майонез, боловсруулсан мах ашиглалгүй гэртээ өөрийн гараар өег ороомог бэлдээд авч явбал таны биед тустай. Бид танд гэрийн нөхцөлд ороомог бэлтгэх 10 төрлийн жорыг танилцуулж байна.

Хаш болон хумустай ороомог

Ажилдаа авч явах боломжтой 10 ороомогны жор 1

Орц:

  • 1 хайрсан гурил
  • 1/4 стакан хумус
  • 1/4 стакан жигнэсэн хаш
  • 5 чидун жимс
  • Салатны навч

Бэлтгэх арга:

Хайрсан гурилан дээрээ хумусаас түрхэнэ. Чидун жимсээ жижиглэж хэрчинэ. Хайрсан гурилан дээрээ салатны навч тавиад жижиглэсэн чидун жимсээ асгана. Дээр нь бэлэн болсон хашаа тавина. Эцэст нь хайрсан гурилаа ороогоорой.

Ногооны ороомог

Ажилдаа авч явах боломжтой 10 ороомогны жор 3

Орц:

  • 1 хайрсан гурил
  • 2 хоолны халбага хумус
  • 1/4 өргөст хэмх
  • 1 улаан лооль
  • 5 чидун жимс
  • 1 лууван
  • Ногоо

Бэлтгэх арга:

Өргөст хэмх, улаан лооль, чидун жимс, луувангаа хэрчинэ. Хайрсан гурилан дээрээ хумусаас түрхээд дээр нь хэрчсэн ногоонуудаа тавиад орооно.

Грек ороомог

Ажилдаа авч явах боломжтой 10 ороомогны жор 2

Орц:

  • 1 хайрсан гурил
  • 1 стакан романо салатны навч
  • 1/4 стакан фета бяслаг
  • 1/4 стакан вандуй
  • 1/2 өргөст хэмх
  • 1/4 улаан сонгино
  • 2 хоолны халбага грек тзатзики сүмс

Бэлтгэх арга:

Вандуйгаа ойролцоогоор 2 цаг чанана. Бэлэн болохоос 10-20 минутын өмнө давсална. Халуун усыг нь шүүгээд хүйтэн усаар дүүргэнэ. Хэрэв вандуй хатуу хэвээрээ байвал дахин 30-50 минут чанаарай.

Өргөст хэмх, сонгино, бяслагаа шоо дөрвөлжин хэрчээрэй. Хайрсан гурилан дээрээ сүмснээс түрхээд өргөст хэмх, сонгино, вандуй, салатны навч тавиад орооно.

Шош, халуун ногоотой ороомог

Ажилдаа авч явах боломжтой 10 ороомогны жор 4

Орц:

  • 1 хайрсан гурил
  • 1/4 стакан хар шош
  • 1 авокадо
  • 1/4 улаан сонгино
  • 1 хоолны халбага халуун ногоотой сүмс

Бэлтгэх арга:

Шошоо 8 цаг усанд дэвтээгээд 20 минут чанана. Халуун усыг шүүгээд хөргөнө. Улаан сонгино, авокадогоо томоор хэрчинэ.

Бүх орцоо хайрсан гурилан дээрээ тавиад халуун ногоотой сүмсээ цацаж орооно.

Тахианы цээж махтай ороомог

Ажилдаа авч явах боломжтой 10 ороомогны жор 5

Орц:

  • 1 хайрсан гурил
  • 1/2 тахианы цээж мах
  • 1/4 стакан чанасан вандуй
  • Петрушка, орегано, салатны навч

Бэлтгэх арга:

Тахианы цээж махаа чанаад жижиглэж хэрчинэ. Вандуй, петрушка, ореганог блендерт хийж холимог болгоно. Маш өтгөн, амттай сүмс болох ёстой.

Хайрсан гурилан дээрээ сүмсээ түрхээд тахианы цээж мах, салатны навчаа тавьж орооно.

Хулд загастай “Цезарь” ороомог

Ажилдаа авч явах боломжтой 10 ороомогны жор 6

Орц:

  • 1 хайрсан гурил
  • 100 гр давс багатай хулд загас
  • 1 хоолны халбага пармезан бяслаг
  • 1/2 өргөст хэмх
  • Бууцай
  • 100 мл цэвэр тараг
  • 1 хумс сармис
  • 1/2 цайны халбага гич
  • 1-2 цайны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх арга:

Өргөст хэмхээ нарийн савхан хэрчинэ. Загасаа нарийн зүснэ.

“Цезарь” сүмсийг бэлтгэхдээ: тараг, сармис, гич, нимбэгний шүүсийг блендерт хийж холино. Давсаа өөрөө тааруулаарай.

Хайрсан гурилан дээрээ сүмсээ түрхээд бууцай, өргөст хэмх, хулд загасаа тавина. Дээр нь үрсэн бяслагаа цацаад ороогоорой.

Цацагт хяруултай ороомог

Ажилдаа авч явах боломжтой 10 ороомогны жор 7

Орц:

  • 1 хайрсан гурил
  • 100 гр цацагт хяруул
  • 2 хоолны халбага хумус
  • 1 хоолны халбага ямааны бяслаг
  • Бууцай

Бэлтгэх арга:

Цацагт хяруулаа чанаад нимгэн зүснэ.

Хайрсан гурилан дээрээ хумусаас түрхэнэ. Ямааны бяслагаа жижиглэж зүснэ. Хайрсан гурилан дээрээ цацагт хяруул, бууцай тавиад бяслагаа цацна. Ороомог бэлэн боллоо.

Туна загастай ороомог

Ажилдаа авч явах боломжтой 10 ороомогны жор 9

Орц:

  • 1 хайрсан гурил
  • 1/4 стакан цэвэр тараг
  • 100 гр лаазалсан туна
  • 1/2 цоохор майлзны үндэс
  • 3 зүсэм амтат чинжүү
  • Бууцай
  • 1 хоолны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх арга:

Цоохор майлзны үндэс, амтат чинжүүгээ хэрчинэ. Хайрсан гурилан дээрээ тарагнаас түрхээд дээр нь туна, ногоо, бууцайнаас тавьж нимбэгний шүүс цацаад ороогоорой.

Тахианы карри, лийртэй хайрсан гурил

Ажилдаа авч явах боломжтой 10 ороомогны жор 8

Орц:

  • 1 хайрсан гурил
  • 1/2 тахианы цээж мах
  • 1/2 лийр
  • 1/4 цэвэр тараг
  • 1/2 цайны халбага зөгийн бал
  • 1/2 цайны халбага гич
  • 1/2 цайны халбага карри
  • 1 хоолны халбага нимбэгний шүүс
  • 2 хоолны халбага цангис жимс

Бэлтгэх арга:

Тахианы цээж махаа чанаад шоо дөрвөлжин хэрчинэ.

Тарагаа карри, нимбэгний шүүс, зөгийн бал, гичтэй хольж холимог бэлтгэнэ.

Дөрвөлжилж хэрчсэн тахианы мах, лийрээ тараган сүмсэндээ хийж холино. Дээр нь шинэхэн эсвэл хатаасан цангис жимс хийгээрэй. Бүгдийг хайрсан гурилан дээрээ тавиад орооно.

Сам хорхой, халуун ногоотой ороомог

Ажилдаа авч явах боломжтой 10 ороомогны жор 10

Орц:

  • 1 хайрсан гурил
  • 6-10 сам хорхой
  • 1/4 авокадо
  • 1/4 өргөст хэмх
  • 1/4 стакан цэвэр тараг
  • 1 хоолны халбага нимбэг
  • 1 хумс сармис
  • Давс, перец

Бэлтгэх арга:

Сам хорхойгоо цэвэрлээд чанана. Авокадогоо шоо дөрвөлжин хэрчинэ.

Сармистай сүмс бэлтгэнэ. Үүний тулд өргөст хэмхээ үрүүл дээр үрээд, сармисаа бяцлаад, перецээр амталж тарагтай холино.

Хайрсан гурилан дээрээ сүмс түрхээд сам хорхой, авокадогоо тавина. Дараа нь нимбэгний шүүс цацаад хайрсан гурилаа орооно.

 

15
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Amaraa Amaraa

    Amaraa Amaraa

    2016/01/26 at 16:12

    Хумус гэж юу вэ

  2. Amaraa Amaraa

    Amaraa Amaraa

    2016/01/26 at 16:12

    Хумус гэж юу вэ

  3. Зочин

    2016/02/14 at 23:41

    БАЯРЛАЛАА САЙХАН ХЭРЭГТЭЙ ЖОРУУД БАЙНА .АЖИЛ АМЬДРАЛЫН ӨӨИХ АМЬЖИЛТ САЙН САЙХАНЫГ ХYСЬЕ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *