Цахим сүлжээ ашиглан явуулсан судалгаагаар булчинлаг биетэй залуусаас илүү махлаг эрчүүд бүсгүйчүүдэд таалагддаг болох нь ажиглагджээ

0

Хүсэмжит залуу гэдэг хэвлийн 6 булчин нь ялгарч харагдсан, чийрэг биетэй эрийг хэлнэ гэсэн нийтлэг ойлголт олны дунд байдаг. Гэвч цахим сүлжээгээр явуулсан нэгэн судалгаагаар бүсгүйчүүд булчинлаг биетэй залуусаас илүү махлаг, энгийн нэгнийг илүүд үздэг гэдэг нь батлагджээ.

“Махлаг бие” бүсгүйчүүдэд илүү таалагддаг

© EAST NEWS, © 0070056 / Reporter / East News

Цахим болзооны Dating.com сайт гишүүдийнхээ хүрээнд ямар залуус хамгийн их таалагддаг талаар судалгаа явуулжээ. Гэтэл судалгааны үр дүн санаанд оромгүй байдлаар гарсан бөгөөд бүсгүйчүүдийн ердөө 15 хувь нь л булчинлаг биетэй залуусыг сонирхдог гэж хариулсан байжээ.

© prideofgypsies / Instagram, © AMA / MEGA / Mega Agency / East News

Түүнчлэн бүсгүйчүүдийн 20 орчим хувьд бие нь ямар байх нь хамаагүй, зан төлөв ямар байх нь чухал гэж хариулсан бол 75 орчим хувь нь махлаг, энгийн залуусыг сонирхдог гэж хариулжээ.

 

Бүсгүйчүүдэд булчинлаг хатуу биеэс илүү махлаг, хүрэхэд зөөлөн бие таалагддаг

© DW / bauergriffinonline.com / East News, © MEGA / Mega Agency / East News

Энэхүү үр дүнгийн талаар Reddit сүлжээнд бүсгүйчүүд ийн тайлбар бичжээ.

  • “Махлаг эрчүүд хүчтэй бас хүрэхэд тааламжтай сайхан байдаг. Хамгийн тухтай мэдрэмжийг тэд л өгч чадна”
  • “Махлаг залуус бусдад цаг зав гаргаж чаддаг, аливаа зүйлсийн тэнцвэрийг хадгалж чаддаг хүмүүс байдаг.”
  • “Миний бодлоор тэдний энэ бие нь булчинлаг сайхан харагдахаас илүүтэй өөр зүйлд цаг заваа зарцуулж чаддаг гэдгийн баталгаа юм. Энэ л тэднийг сэтгэл татам болгодог”
© Universal / Courtesy Everett Collection / East News
  • “Махлаг залуус бие галбиртаа санаа тавихын зэрэгцээ эрүүл, зөв хооллолтод анхаарч чаддаг хүмүүс байдаг. Махлаг залуу гэдэг чинь багахан жин нэмсэн хүчтэй залуу л гэсэн үг” – eb110043
  • “Махлаг залуус хувийн харилцаандаа анхаарал хандуулдаг, таатай эерэг харилцаа үүсгэж чаддаг хүмүүс байдаг. Мэдээж гэдсийг нь дэрлэж хэвтэхэд зөөлөн байдаг гэдгийг дурдахгүй өнгөрүүлж болохгүй биз ээ.” – NadLip415
  • “Хүн хүний үзэл бодол ямар байхаас л хамаарах байх. Миний хувьд булчинлаг биетэй залуус таалагддаг. Хэвлийн булчин ямар байх нь хамаагүй ч гурван толгойт болон мөрний булчин том залуус надад хамгаас таалагддаг. Махлаг байсан ч булчинлаг, хүчтэй бол байдал өөр хэрэг” – riricide

 

Зарим бүсгүйчүүдийн хувьд харилцахад ямар нэгэн асуудалгүй байдаг учраас махлаг залууст дуртай гэжээ

© Thibault Monnier, PacificCoastNews / EAST NEWS, © MEGA / Mega Agency / East News
  • “Манай найз залуу махлаг биетэй. Гэхдээ энэ нь түүнийг сул дорой гэдгийн илрэл огтхон ч биш. Тэр хүчтэй, спортлог, хоолонд тун дуртай. Тэс өөр хоёр хүний шинж чанар махлаг эрчүүдэд байдаг гэдгийг үүгээр хэлэхийг хүслээ. Би түүнтэйгээ харьцахдаа биеэ барилгүйгээр өөрийнхөөрөө байж чаддаг. Энэ нь ч түүний энгийн бие галбиртай холбоотой гэж би боддог. Хэрэв тэр бэлтгэлд явбал би гэртээ үлдсэнээрээ буруутай юм шиг мэдрэмж авдаггүй.” – Hope Laust
  • “Булчинлаг сайхан биетэй залуустай харилцахдаа би ичиж, өөрийнхөөрөө байж чаддаггүй. Бас би тэр төрлийн залуус бэлтгэл хийхдээ илүү анхаарал хандуулж, хувийн харилцааг орхигдуулдаг гэж боддог. Би өөрөө энгийн бие галбиртай учраас миний эргэн тойронд байгаа хүмүүс ч тийм байвал надад таатай санагддаг. Бас булчинлаг залуусын хэрэглэдэг хоол хүнсийг хийж чадах болов уу гэдэгтээ ч эргэлздэг маань ийм бодолтой болгосон байх” – GlowForTheGold

 

Бүсгүйчүүдийн хувьд ийм биетэй залуус илүү таалагддаг

© MEGA / Mega Agency / East News

Бэлтгэл сургуулилт хийдэг боловч хувийн амьдралтайгаа хэт хyтгахгүй, цагийг зугаатай өнгөрүүлж чаддаг махлаг, чийрэг биетэй залуус бүсгүйчүүдэд хамгаас таалагддаг нь ийнхүү судалгаагаар батлагджээ.

Таны хувьд ямар биетэй залуус танд таалагддаг вэ?

7
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *