Япончуудын арьс арчилгааны нууц болох 10 минутын нүүр угаалт гэж юу вэ? 10 минутын турш нүүрээ угааснаар арьсанд ямар эерэг нөлөө гардаг бол?

1

Эрүүл, гэрэлтсэн арьстай болохын тулд чамгүй хүчин чармайлт шаарддаг. Тэгвэл Япончууд арьс арчилгаагаа өдөр тутмын амьдралынхаа нэгэн хэсэг болгож хэвшүүлснээр өөгүй, толигор сайхан арьстай байж чаддаг ажээ. Манай сайт уншигч танд Япончуудын өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлдэг 10 минутын 3 алхамт нүүрээ цэвэрлэх аргыг толилуулж байна.

Тэд 4-2-4 аргаар нүүрээ цэвэрлэдэг

© Shutterstock.com

4-2-4 арга гэдэг нь 4 минутын турш нүүрэндээ гуужуулагч тос түрхэж, иллэг хийж, 2 минутын турш цэвэрлэгч кремээр арьсаа цэвэрлээд эцэст нь 4 минутын турш нүүрээ халуун, хүйтэн усаар угаах япончуудын дунд түгээмэл дэлгэрсэн арьс арчилгааны арга юм.

Мэргэжилтнүүд энэхүү аргыг хэрэгжүүлдэг бол өглөө болон өдөрт нүүрээ угаах шаардлагагүй гэж зөвлөдөг бөгөөд 7 хоногт 4 удаа нүүрээ ийнхүү цэвэрлэхэд хангалттай гэж үздэг ажээ.

 

Эхний 4 минут: Тос

© Depositphotos.com, © Depositphotos.com

4 минутын турш нүүрэндээ тосоор иллэг хийх замаар нүүр хэсгийн цусны эргэлтийг сайжруулж, арьсны битүүрсэн нүх, сүвийг цэвэрлэнэ. Ингэхдээ нүүрний арьсанд түрхэхэд тохиромжтой тос сонгож хэрэглэх нь чухал.

Тухайлбал, жожоба тос хүний арьсанд маш сайн шингэж өгдөг бол тосон туулга арьсыг гуужуулж, хуримтлагдсан бохирдлыг гадагшлуулахад танд туслана гэх мэт олон төрлийн тосноос та өөрт харшил, сөрөг нөлөө үзүүлэхгүй, тохиромжтойг сонгож хэрэглэх нь зүйтэй.

 

Дараагийн 2 минут: Цэвэрлэгч крем

© Depositphotos.com

Нүүрний арьсаа тослож, сайтар иллэг хийсний дараагаар тослосон арьсан дээрээ цэвэрлэгч крем түрхэж өгөөрэй. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хөөс эсвэл гелний орон цэвэрлэгч крем хэрэглэх нь арьсыг хуурайшуулах эрсдлийг бууруулдаг ажээ. Ийнхүү 2 минутын турш цэвэрлэгч кремээр нүүрэндээ зөөлөн иллэг хийх замаар арьсаа цэвэрлээрэй.

 

Сүүлчийн 4 минут: Угаах

Цэвэрлэгч кремээ цэвэрлэж дууссан бол нүүрээ халуун бүлээн усаар 2 минут, түүний дараа хүйтэн усаар 2 минут зайлж угаагаарай. Халуун бүлээн ус нь арьсанд хуримтлагдсан тосыг цэвэрлэж, цусны эргэлтийг дэмжих бол хүйтэн ус нь арьсыг татаж, нүх сүвийг багасгах үр нөлөөтэй байна. Энэхүү аргыг тогтмол хэрэглэж эхэлсэн цагаас таны арьс чийглэг, гэрэлтсэн толигор болж байгаа нь мэдрэгдэх болно.

Та нүүрний арьсаа хэрхэн цэвэрлэдэг вэ?

12
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *