Дур булаам биш залуустай амьдралаа холбосон бүсгүйчүүд бусдаас илүү аз жаргалтай амьдардаг гэдгийг судалгаагаар баталжээ

2

Булчинлаг, царайлаг залуустай болзож бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай амьдрахыг эмэгтэй хүн бүр хүсдэг биз ээ. Гэвч бодит байдал дээр тэдний төсөөлөл биелэх нь ховор. Түүнчлэн судалгаагаар царайлаг, булчинлаг биетэй залуустай болздог бүсгүйчүүдээс илүү дур булаам биш залуустай болздог бүсгүйчүүд илүү жаргалтай амьдардаг тухай судалгаа байдаг аж.

1. Тэд өөрсдийн арьсандаа сэтгэл хангалуун байж чаддаг

© kristenanniebell / Instagram, © kristenanniebell / Instagram

Судалгаагаар дур булаам найз залуутай бүсгүйчүүд хоолны дэглэм барих явдал их байдаг байна. Хоолны дэглэм барих нь буруу зүйл биш боловч нөгөөтэйгүүр энэ нь хайртай залуу нь өөрөөс нь илүү дээр бие галбиртай байгаад санаа зовж ийм байдалд хүрэх нь тийм ч таатай зүйл биш билээ. Хэрэв эмэгтэй хүн бусадтай өөрийгөө харьцуулж, тэдэн шиг байхын төлөө хичээж эхэлбэл түүний хичээл зүтгэл түүнд өөрөө өөртөө сэтгэл дундуур байдлыг авч ирэх бөгөөд өөрөө өөртөө итгэх итгэл буурах, сэтгэлийн дарамтад орох зэрэг сөрөг үр дагаварт хүргэх магадлалтай байдаг.

 

2. Эрчүүд түүний төлөө илүү их хичээл зүтгэл гаргадаг

© Columbia Pictures/Courtesy Everett Collection/East News

Тийм ч сэтгэл татам биш залуус өөрсдийн дутууг хичээл зүтгэлээрээ нөхөх хандлагатай байдаг. Иймээс ч тэд хайртай бүсгүйдээ таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд бэлэг өгөх, романтик болзоо зохион байгуулах, гэрийн ажилд нь туслах зэргээр хичээл зүтгэл гаргаж байдаг нь харилцааг улам бүр бат бөх болгох үндэс болдог ажээ.

 

3. Тэд хайртай хүнээ араар тавих магадлал бага

© The Big Bang Theory / Warner Bros. Television Distribution

Тэд анхны харцаар хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлж, бусдын анхаарлыг татах нь бага байдаг тул бусад хүмүүст татагдахгүй, харилцаандаа үнэнч үлдэх магадлалтай байдаг байна.

 

4. Хүн бүр л бүсгүйд харц унагах учиртай

© AFP/EAST NEWS

Дур булаам залуустай болзохын хамгийн хүндрэлтэй тал нь хамтдаа гадуур гарах үед бүх анхаарал бүсгүйд биш найз залууд ирэх явдал ажээ. Энэ мэдрэмжийг авсан эмэгтэй хүн өөртөө итгэлгүй болж, сэтгэлээр унаж эхэлдэг байна. Улмаар үл ойлголцол, хэрүүл маргаан гарч, харилцаанд сэв суух тохиолдол цөөнгүй бий.

Харин өөрөөсөө дур булаам биш залуутай болзох нь бүсгүйчүүдийг өөрийн гадаад төрхөндөө илүү итгэл дүүрэн байх боломжийг олгодог байна.

 

5. Тэд харилцаандаа илүү анхааралтай ханддаг

© salmahayek / Instagram

Гадаад төрхөөрөө бусдын анхаарлыг ихээр татаж чадахгүй байдал нь тэднийг харилцаандаа илүү анхаарал хандуулж, хайртай бүсгүйдээ халамжтай, түүнд бүхнээ зориулж, түүнийгээ ертөнцийнхөө төв мэт үзэхэд хүргэдэг аж.

Судалгаагаар дур булаам залуус өөрсдийн хайр дурлалын харилцаандаа сэтгэл хангалуун бус байх нь түгээмэл бөгөөд гэргийдээ ч анхаарал халамж тавих нь бага байдаг нь ажиглагдсан байдаг. Түүнчлэн бүсгүй та түүнд хичнээн хайртай байсан ч тэр таны төлөө аливаа зүйлсийг хийдэггүй, таныг сонсож, ойлгохыг хичээдэггүй бол амьдралдаа сэтгэл хангалуун байх магадлал улам бүр буурах нь мэдээж биз ээ.

 

6. Тэдэнтэй амьдрахад амар байдаг

© bethostern / Instagram, © bethostern / Instagram

Царайлаг залуус бүхий л амьдралынхаа туршид өөрсдийн хүссэн зүйлсээ өөрийн болгож ирсэн билээ. Гэвч энэ зан нь тэдэнтэй эвлэрч амьдрахад хүндрэлтэй байдал үүсгэдэг ажээ.

Харин тийм ч дур булаам биш залуустай болзвол тэд хүссэн бүхнээ өөрийн болгох боломжгүй гэдгийг мэддэг тул өөрсдийнхөө сэтгэл ханамжийг нэн тэргүүнд биш хайртай бүсгүйнхээ хүсэл сонирхлыг тэргүүнд тавьдаг байна.

 

7. Тэд хөгжилтэй, романтик бас сэтгэл татам байж чаддаг

© juddapatow / Instagram

Гадаад төрхөөрөө бусдыг өөртөө татаж чадахгүй бол эрчүүд өөрсдийн зан аашаараа бусдын сэтгэл зүрхийг эзэмдэх хандлагатай байдаг. “Царай төрх цагийн эрхэнд үгүй болдог бол зан ааш үүрд үлддэг” гэж тэдний хэлдэгчлэн амьдралын хань чинь сэтгэл зүрх сайтай байх шиг сайхан зүйл үгүй билээ.

Дур булаам нэгэнтэй болзох нь сэтгэл ханамжгүй амьдралд хөтөлдөг гэдэгтэй та санал нийлэх үү? Сэтгэгдэл хэсэгт өөрийн бодлоо бидэнтэй хуваалцаарай.

6
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *