Таны гэрт тав тухгүй, замбараагүй байдлыг бий болгож, тохижилтыг гутааж байдаг 12 зүйл

1

Гэр орон – таныг тав тухтай бас аз жаргалтай байлгах газар мөнөөс мөн. Гэхдээ зарим нэг гэрийн тохижилт, аливаа эд зүйлийн буруу хадгалалт зэрэг жижиг сажиг зүйл тав тухыг мэдрэхэд саад болдог.

Гэр орны ямар зүйл бидэнд асуудал үүсгээд байгаагийн учрыг бид олцгоосон юм.

1. Буландсан угаалтуур

© Depositphotos.com

Гал тогооны буланд угаалтуур суурилуулах нь орон зайн хувьд хэмнэлт гаргаж байж болох юм, гэхдээ дизайны шийдлийн хувьд үнэхээр буруу. Ийм байрлалтай угаалтуур сав суулга угаахад ч хэцүү, бас тосгуурыг өөрийг нь угааж цэвэрлэхэд ч төвөгтэй байдаг. Угаалтуурыг ер нь бол цонхонд ойр газар суурилуулахыг зөвлөдөг ажээ.

 

2. Үүдэнд овоолсон гутал

© Depositphotos.com

Цаг агаар хувирамтгай байж болно, гэхдээ зуны улиралд өвлийн гутал үүдэнд хэвтэж байх нь яав ч тав тухыг бий болгохгүй. Улирлын бус гутлыг цэвэрлээд, шаардлагатай бол засварт өгч сайжруулаад, дотор нь цаас чихэж, тусгай хайрцагт хийн сэрүүн газар далд хийж хадгалах хэрэгтэй.

 

3. Хоосон ваар

© Depositphotos.com

Хоосон ваар дэлгүүрийн лангуун дээр л зохимжтой харагдана, харин гэрт нэг л зохимжгүй. Хэрвээ та байнга шинэ цэцэг худалдаж авч чадахгүй бол хатаасан цэцэг хоосон ваарыг чимж болдгийг танд хэлэх хэрэгтэй болов уу.

 

4. Хиншүү сорогчийн ил хоолой

Хиншүү сорогчийн ил явуулсан хоолой лофт хэв маягийн тасалгаанд л аятайхан харагддаг. Гэхдээ жирийн гал тогоонд энэ хоолойг далд явуулсан нь дээр. Далд явуулах хэд хэдэн аргууд бий – жишээ нь, шүүгээ эсвэл хайрцаг ашиглах.

 

5. Хоорондоо тохирохгүй цахилгаан хэрэгсэл

Гал тогоонд нэг загварын, өөр хоорондоо зохицох цахилгаан хэрэгсэл олох амаргүй. Энэ тохиолдолд цахилгаан хэрэгслийг хананд далд суурилуулж болно. Энэ нь орон зай хэмнэхэд тусална, ямар ч төрлийн зохион байгуулалттай зохицно, гал тогоонд ч илүү их хоосон зай гардаг.

 

6. Суултуурын таганд зөөлөвч хийх

© Depositphotos.com

Суултуурын таганд зөөлөвч хийлээ гээд угаалгын өрөө тав тухтай болохгүй, харин ч нян үржих таатай орчин болно. Тэгэхээр гэрээ ийм зүйлээр чимэглэх хэрэг байна уу?

 

7. Скочоор “аврах” гэж оролдсон эд зүйл

Хуучин эд зүйлийн доголдол, гэмтлийг засаад үргэлжлүүлэн ашиглах – мэдээж энэ бол сайшаалтай хэрэг, яагаад гэвэл орчин үеийн нийгэмд тренд болоод удаж байна. Гэхдээ скоч – энэ сайхан зорилгыг хэрэгжүүлэх хамгийн бүдүүлэг арга юм. Хямдхан бас замбараагүй харагдуулна. Тэгээд ч ийм “засвар” урт удаан настай байж чадахгүй.

 

8. Хээтэй төмөр шат

Сонгодог загвар хямд төсөр материалыг үл тэвчинэ. Бүх зүйл байгалийн цэвэр материалаар хийгдсэн, төгс бас үнэтэй байх ёстой. Яг л ийм засал чимэглэлд хээнцэр хээтэй төмөр шат тохирно. Хэрвээ та гэрээ тэр чигт нь сонгодог загвараар тохижуулахад бэлэн биш байгаа бол шатаа ч гэсэн өөр хэв маягаар хийх тухай бодоорой.

 

9. Хайрцагт хадгалах цахилгаан хэрэгсэл

Мэдээж тагтан дээр хадгалж байгаа бол хамгийн тохиромжтой. Гэхдээ угаалгын өрөөнд хэдэн жилээр хайрцагтайгаа хэвтэх үсний сэнс – ядаж л хэрэглэхэд бөөн төвөг биш үү? Үүний оронд зориулалтын тусгай тогтоогч авч ханандаа тогтоох хэрэгтэй.

 

10. Хөшигний хуванцар тогтоогч

Хөшигний хуванцар тогтоогчийг хэрэглэхэд хялбар бас хямд үнэтэй гэж олзуурхах хүмүүс цөөнгүй. Гэхдээ экологи болон харагдах байдлаасаа үнэхээр дутагдалтай зүйл. Модон эсвэл төмөр тогтоогч хамаагүй эмх цэгцтэй харагдана. Мөн далд тогтоогчийг ч сонирхож болох юм.

 

11. Тухгүй тавилга

© Depositphotos.com

Загварлаг бас гоёмсог харагддаг ч гэсэн суусны дараа нуруу өвтгөдөг бол буруу буйдан сонгожээ гэж ойлгоорой. Гэртээ тав тухыг мэдрүүлэх л тавилга сонгох хэрэгтэй. Одоохондоо тийм боломж нь байхгүй бол дэрээр нөхцөл байдлыг өөрчилж болох юм.

 

12. Танд таалагддаггүй номнууд

© Simikov / Depositphotos.com

Олон хүн гэрийн номын сантай болохыг хүсдэг. Мэдээж таалагддаг номоор дүүрэн тавиур, унших дуртай номоо дахин дахин уншиж чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэх – энэ бол жинхэнэ аз жаргал. Гэхдээ танд огт сонирхолгүй сэдэвтэй, зөвхөн тоо болон харагдах байдлын төлөө хэдэн арван боть ном цуглуулж байгаа бол энэ санаа аль ч утгаараа бүтэхгүй. Өөрт таалагддаггүй номыг нийтийн номын санд өг эсвэл унших дуртай хүнд нь бэлэглэвэл хамаагүй дээр.

Таны бодлоор ямар зүйл гэр орны тав тух, тохижилтыг гутаадаг вэ?

5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *