Жийнсэн өмдний хэлбэрийг алдагдуулалгүй удаан хугацаанд өмсөхөд туслах үр дүнтэй 3 арга – Үргэлж цоо шинээрээ!

2

Хувцас загварын ертөнц дэлхий нийтэд жийнсэн өмдийг танилцуулсан цагаас хойш, энэ хувцас үргэлж бидний хэрэглээ болсон. Хувцасны шүүгээнд заавал байх ёстой энэ хувцсыг эрэгтэй болон эмэгтэй хүмүүс байнга сонгож өмсдөг. Гэхдээ бид зарим нэг асуулдалтай нүүр тулгарах шаардлагатай болно: Энэ хувцас цаг хугацааны эрхээр хэд хэдэн удаа угаасны дараа хэлбэрээ алдаж эхэлдэг.

 

Хэрхэн жийнсэн өмдийг чанарыг нь алдагдуулахгүй шинэ мэт хэвээр нь байлгах вэ?

Бидний хамгийн эхний анхаарах ёстой зүйл бол размер юм. Хэдийд ч жийнсэн өмд худалдаж авсан бай, бид дараах зөвлөгөөг баримтлах хэрэгтэй:

  1. Бага зэрэг том размерыг сонгох
  2. Хөлийн хэсэг нь урт болон өргөн, чөлөөтэй байх

Шалтгаан нь маш энгийн: Угаах үед материал гэмтэж, чанараа алдахгүйн тулд эсэргүүцэх шинж чанар нь алдагддаг.

Дараагийн анхаарах ёстой зүйл бол жийнсэнд дурлагсад энэ хувцсыг тогтмол угаахаас зайлсхийх явдал юм. Энэ төрлийн материал байнга угаах зориулалтгүй байдаг. Жийнсэн өмдийг угаахын өмнө заавал ч үгүй нэлээн олон удаа өмссөн байх шаардлагатай.

Одоо жийнсэн өмдийг хэлбэрийг нь алдагдуулалгүй угаахад туслах 3 аргыг хүргэе:

1. Бүлээн ус ашиглах

Та энэ хувцсыг бүлээн эсвэл халуун усанд угаах ёстой, зөөлрүүлэгч бодис хэрэглэх хэрэггүй, бас жийнсийг угаалгын машинаар угаах үедээ дотор талыг нь гадагш нь эргүүлэх хэрэгтэй.

 

2. Хувцас хатаагч ашиглаж болохгүй, индүүгээр хатаах

Жийнсэн өмдийг угаалгын машины хатаагчаар хатааж болохгүй. Бага зэрэг ил тавьж хатааж, ус гоожихоос сэргийлж, хувцасны өлгүүрт өлгөөрэй. Шууд нарны хурц гэрэл тусахаар газар тавьж хатаахаас сэргийлээрэй. Хатаж эхлэх үед нь жийнсэн өмдийг болгоомжтойгоор индүүдээрэй.

 

3. Жийнсэн өмдөө өмсөж байгаад устай ваннд хэвтэх

Үгүй ээ, энэ тоглоом биш. Жийнсэн өмдийг өмсөж байгаад устай ваннд хэвтэх нь үнэхээр ач тустай. Жийнсэн өмдөө өмсөж, аль болох хүйтэн усаар дүүргэсэн ваннд хэвтэнэ. Дараа нь ваннаас гарч, жийнсэн өмдний ус шавхагдаж дуустал хүлээгээд, өмссөн чигээрээ хатаана. Гэхдээ хэт хүйтэн усанд хэвтэж өвчин тусахаас болгоомжил!

Эдгээр аргуудын тусламжтай таны жийнс хэлбэрээ алдахгүй. Цоо шинэ мэт хэвээрээ байна гэдэгт итгэж болно.

Хэрэв танд дээрх аргууд үр дүнтэй санагдвал, энэхүү хэрэгтэй зөвлөгөөг SHARE хийж найзууддаа дуулгаарай.

7
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *