
Шинэ он гарлаа. Цаашид ямар амжилтанд хүрэхээ та эртнээс төлөвлөсөн биз ээ. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хурцлахыг хүсч байвал бидний зүгээс санал болгож буй доорх кинонуудыг үзээрэй.
We Are Marshall
Агаарын ослын улмаас Хатингтон хотын Маршалл их сургуулийн америк хөлбөмбөгийн багийн гишүүд нас бардаг. Хотын оршин суугчид ослын тухай мэдээг сонсож гэнэтийн цочролд орно. Хөлбөмбөгийн баг үндсэн дасгалжуулагч, бараг ихэнх тоглогчдоо алдаж ирээдүй нь бүрхэг болжээ. Залуу дасгалжуулагч Жек Ленгьела багийн ирээдүйг шийдэхэд хүрнэ – Маршалл дахин аварга шалгаруулах тэмцээнд орж чадах уу?
Annapolis
Жейк Хаурд далай тэнгисийн флотын элит академи Аннаполист элсэн орно. Харин залуу хамгийн хэцүү зүйлс урд нь хүлээж байгааг мэдэхгүй байлаа, академийн хамгийн хэрцгий офицерийн хүндлэлийг олж авахын тулд тэрээр маш ихийг даван туулна.
Moneyball
Окландын бейсболын багийн хувьд хүнд үед эхэлжээ: багийн хамгийн чадалтай тамирчид өөр баг руу яваад өгөв. Харин ерөнхий менежер Билли Бин санхүүгийн хүндрэлийг үл тоон өрсөлдөх чадвартай бейсболын баг байгуулахаар шийднэ.
The Greatest Game Ever Played
Гольф бол жентельмэнүүдэд зориулсан тоглоом. Фрэнсис Уимет ажилчны гэр бүлд төрж өссөн, энэ спортоор хичээллэж ялагдашгүй Гарри Вардонтой эн зэрэгцэхийг мөрөөднө. Фрэнсисийн эцэг хүүгийнхээ хүсэл зоригийн эсрэг байжээ. Фрэнсис АНУ-ын гольфийн тэмцээн дээр гарч ирэхэд түүнийг сайхан тоглоом шоглоом мэт л хүлээн авч байсан цаг бий …
Never Back Down
Жейк Тайлер ээж, дүүгээ дагуулан Орландад шилжин ирнэ. Орон нутгийн нэгэн сургуулийн дэргэд тулааны клуб ажилладгийг санаандгүй мэднэ. Харин нэгэн өдөр гудамжинд навс зодуулсныхаа дараа өөрийгөө хамгаалж сурахын тулд клубт явахаар шийджээ. Түүний сургагч багш Жан Рокуа, хэрхэн зодолдохыг түүнд заах болно, гэхдээ нэгэн болзол тавина: сурсан эрдмээ хувийн хэрэгцээнд хэзээ ч ашиглахгүй байх.
Invincible
Эхнэр нь нас барж, ажилгүй болсон 30 настай Вин Папале өөрийн хуучны мөрөөдлөө биелүүлэхээр шийднэ: америк хөлбөмбөгийн мэргэжлийн багийн гишүүн болох. Винс хүссэн болгоныг оролцохыг урьсан Philadelphia Eagles багаас зохион байгуулсан тэмцээнд оролцоно. Ялагч нь багийн нэг гишүүн болно. Гайхамшиг гэж бий: Папале тэргүүн байрыг эзэлжээ. Энэ бол даван туулах ёстой бэрхшээлийн эхлэл л юм …
A Beautiful Mind
Жон Форбс Нэш математикийн шинжлэх ухаанд шинэ нээлт хийж олон улсын хэмжээнд алдартай нэгэн болсон. Түүний амжилт ганцаар ирсэнгүй, түүний хувийн амьдралд бэрхшээл нүүрлэж хувь заяа нь эргэнэ.
Front of the Class
Брэд багаасаа л багш болохыг хүсдэг байлаа. Гэтэл түүнд нэг “но” бий: тэрээр зургаан настайгаасаа эхлэн нэгэн эдгэшгүй өвчнөөр өвчилжээ, өвчний шинж тэмдэг нь дуу авианы гацаа илэрдэг. Брэд зүгээр бууж өгөхийг хүссэнгүй, мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэнэ.
Step Up 2: The Streets
Өөрийн хичээл зүтгэлийн ачаар гудамжны бүжигчин Энди Мэрилендийн урлагийн сургуульд элсэн орно. Суралцаж байхдаа бусад сурагчдаас юугаар ч доор орохгүй гэдгээ багш нартаа батлахыг хичээнэ. “Гудамж”-ны бүжгийн уралдаанд бүжгийн баг байгуулж авьяасаа үзэхээр шийджээ.
Intouchables
Нэгэн золгүй явдлын улмаас баян сурвалжит гаралтай Филипп тахир дутуугийн сандлаас салахгүй нэгэн болно. Филипп өөрийн туслахаар дөнгөж шоронгоос суллагдсан Дриссийг хөлслөх ажээ. Дрисс тахир дутуу эзэндээ амьдралын аз жаргалыг мэдрүүлж, адал явдлаар завгүй байлгахыг хичээнэ.
The Social Network
Харвардын их сургуулийн нэг ангийн хоёр оюутан олон нийтийн сошиал сүлжээний төсөл хэрэгжүүлэхэд тэдний амьдрал орвонгоороо эргэхэд хүрнэ: тэд богино хугацаанд АНУ-ын хамгийн залуу саятнууд болжээ. Тэднээс аз нүүрээ бууруулсангүй шагнаж болох бүхий л зүйлээр шагнав, нэр хүнд, эд хөрөнгө. Гэвч залуучуудын дунд санал зөрөлдөж хуучин үерхэл нь домог болон үлдэнэ: ганц ч дайсангүй байж 500 сая найзтай байна гэж юу байх вэ дээ?
The Blind Side
Америк хөлбөмбөгийн Baltimore Ravens багийн тоглогч Майкл Оэрийн бодит түүхээс сэдэвлэн хийсэн кино. Орох оронгүй бүрэг ичимхий өсвөр насны “хар арьстан”-ыг боломжийн “цагаан арьстан” гэр бүл халамжлахаар болдог. Энэ өөрчлөлт хүүгийн амьдралыг орвонгоор нь эргүүлнэ.
Легенда №17
17 дугаартай домогт хоккейчин Валерий Харламовын тухай кино. Спортын алдрын оргилд хүрэхийн тулд өөрийн зүгээс гарч болох бүхий л хичээл зүтгэлийг шавхан дасгалжуулагч Анатолий Тарасовын ширүүн гараар хүмүүжнэ.
The King’s Speech
Йорскийн гүн Хунтайж Альбертийн хувьд олон хүмүүсийн өмнө гарч үг хэлнэ гэдэг бол хар дарсан зүүд: тэрээр ээрдэг учраас микрофоны өмнө зогсож үг хэлэхэд маш их хөдөлмөр, эр зориг шаардана. Хунтайж хааны титмийн тухай бодох хэрэггүй байсан боловч ах Альберт нь хааны суудлаас татгалзсанаас хойш нэгийг бодоход хүргэнэ. Хаан болгоны л хийдэг нэгэн ажлыг тэр хийхээс өөр аргагүйд хүрнэ – энэ бол ард түмнийхээ өмнө үг хэлэх.
The Gabby Douglas Story
Гимнастикч Габриэль Кристан Виктория Дуглас олимпийн оргилд хүрэхийн тулд юу давж туулсныг өгүүлэх намтар кино.
Desert Flower
13 настайдаа гэрээсээ зугтааж Могадишд ирээд удалгүй Лондонд очсон Сомалийн алдарт загвар зохион бүтээгч Варис Диригийн тухай түүхийг өгүүлсэн кино. Тэрээр эмэгтэй хүний бэлэг эрхтнийг зүсэх заншлын эсрэг анх удаа ам нээсэн эмэгтэй, энэ тэмцлээ Female Genital Mutilation (FGM) сангаараа дамжуулан хэрэгжүүлдэг ажээ.
United
1958 оны өвөл мюнхений агаарын осолд хөлбөмбөгийн домогт баг «Манчестер Юнайтед»-ийн гишүүд, сэтгүүлчид болон багийн туслах гишүүд амь үрэгдсэн билээ. Тоглогчдын дундаж нас 22, зөвхөн өөрсдийнхөө авьяас чадлаараа нэр алдрын тавцанд хүрээгүй, тэд бүгд багаасаа «Манчестер Юнайтед»-д хүмүүжсэн тоглогчид байжээ. Тэднийг өөр бусад клубээс мөнгөөр зодож баг байгуулаагүй. Амьд үлдсэн дасгалжуулагчийн туслах залуу Жимми Мерфи бараг ор үндэсгүй устаж үгүй болсон багийг шинээр бий болгох ажилдаа сэтгэл шулуудан орно.
Freedom Writers
Эрин Грюэлл сургуульд англи хэл заана – сургуулийн сурагчид Лос-Анжелес дүүргийн өнгөт арьстай эмзэг бүлгийн хүүхдүүд. Анги бүлгэм нь дотроо хүсэл сонирхол, арьсныхаа өнгөөр салсан, шинэ багш, орох хичээл нь тэдэнд огтхон ч хамаагүй. Сурагчид ч сургуулиа амжилттай дүүргэж чадахгүйгээ мэднэ, гэхдээ Эрин тэднийг хайрлаж өсвөр насныхаа сурагчдыг ойлгохыг эрмэлзэнэ.
The Theory of Everything
Аугаа физикч Стивен Хокин болон түүний эхнэрийн амьдралыг өгүүлэх кино: хамтдаа амьдралын хүнд үе мөчийг хэрхэн даван туулж, хайртай хүний дэмжлэгтэйгээр хүн ямар амжилтанд хүрч болдгийг та эндээс үзнэ.
Чемпионы
Оросын тамирчдын амжилтад хүрсэн бодит 5 түүхийг өгүүлнэ – зөвхөн дотны хүмүүсийн туслалцаа дэмжлэг бус өөртөө итгэх итгэл нь хүнийг яаж хурцалдаг болохыг та үзээрэй.








Отгоо Доржсүрэн
2016/01/15 at 21:23
ene heseg vnen aimar…
Tuvshinjargal Marmiizad
2016/01/15 at 23:14
Saihan kino
Ganaa Ganaa Gansaikhan
2016/01/16 at 00:15
goyo kino
Tulga Bayasgalan
2016/01/16 at 11:26
ene admin ni harin ovoo goy2 kino ni umnuud oruuldag shuu iimerhuu medeeleleee ushuu ih hiigeeree
Зочин
2016/01/16 at 20:37
ene kinonudig ni yaj vzhiin. heled ogoch tehv. bayrlalaa
Зочин
2016/01/17 at 09:46
Goyo kinonuud bna. Deer ni nemj sanal bolgohod,
1. East West gedeg France, Oros, Bulgary kino, (kino festivalaas shagnal hurtsen kino). Kinonii tuhai tovch durdahad, Haant zasaglal Zovlolt Holboot ulsad nurj unah ued Orosiin sexeetenii davhargiin dorvogsodiig Stalin butsaan avchiran ajil torol, bair oron suuts bolon busad buh saikhan amlaltuudiig European Oros durvegseded medegddeg. Oros garaltai France-iin Oros aldart emch, tuunii ehner Mary, (France huuhen) bolon huugiin hamt ochin ter huu hooson amlaltiig bieree amsan ergen butsah arga zamiig haih bolno.
2. “Ode to my father”Solongos, Taeguki (Brotherhood of War) Solongos geh met goyo kinonuud sanal bolgoj bna. Enjoy!
Зочин
2016/01/17 at 14:20
Кино татах юм уу үзэх линкүүд нь хамт байвал ч ..
.