Нүд загатнаж, халуу оргиж, нулимс гоождог маш хэцүү халдвар байдаг. “Нүдний өвдөг”-т хуруугаараа хүрэх төдийд л маш ихээр зовиурладаг шүү дээ. Гэрийн нөхцөлд үүнийг хэрхэн эмчлэх вэ?
Доорх аргуудыг хэрэглэхийн өмнө хэрэв танд эргэлзээ төрвөл мэргэжлийн эмч нараас урьдчилан зөвлөгөө авахыг сануулж байна.
1. Улаан лооль
Зүсэм улаан лоолийг нүдэн дээрээ тавьснаар өвдөлтийг намдааж загатнааг арилгана. Үүнийг өдөрт багадаа 3 удаа 5 минут тавиарай.
2. Ууттай цай
Ууттай ногоон цай нь нянг устгаж хавдрыг арилгадаг ид шидтэй. Усанд 1 минут дүрсэн ногоон цайг аваад нүдэн дээрээ 5-10 минут тавиарай.
3. Үрсэн төмс
Төмс нь загатнаа, хаванг багасгаж үрэвсэл, өвдөлтийг арилгана. Үрсэн төмсөө самбайд ороож өвдөг гарсан хэсэгтээ 10 минут тавиарай. Өдөрт хэд хэдэн удаа давтан хийгээрэй.
4. Гоо сайхны будгаа хаях
Тийм ээ будгуудаа хаяна гэдэг хэцүү, тэд үнэтэй шүү дээ. Гэвч халдварласан хэсэгт хүрсэн бүх зүйлийг хаях шаардлагатай. Нян цааш тархаасай гэж та хүсэхгүй байгаа биз дээ?
5. Зүсэм өргөст хэмх
Өргөст хэмх нь яг улаан лооль шиг өвдөлт, загатнаа арилгаж шарх эдгээх үйлчилгээтэй. Шинэхэн өргөст хэмхний зүсмийг өвдгөн дээрээ өдөрт хэд хэдэн удаа тавиарай.
6. Куркума
Куркумаг хоолонд хэрэглэхээс гадна нүдний өвдгөнд хэрэглэдэг сайн эм юм. 2 стакан усыг 1 хоолны халбага куркуматай холиод усыг 1 стакан болтол гал дээр буцалгаарай. Бэлэн болсон уусмалыг шүүгээд өдөрт 3-4 удаа нүдээ арчиж хэрэглээрэй.
7. Хүүхдийн шампунь
Нүдээ цэвэрхэн байлгахын тулд нулимс гаргадаггүй хүүхдийн шампунийг хэрэглээрэй. Хэдэн дусал шампунийг устай холиод хөвөн диск эсвэл модтой хөвөнгөөр зовхио арчаарай. Энэ аргыг нэгээс хоёр хоногт нэг удаа хийхийг зөвлөж байна.
8. Алое шүүс
Алоеийн навчийг хугалаад түүний шүүсийг хөвөн диск эсвэл модтой хөвөнд шингээнэ. Нүдний өвдгөн дээрээ өдөрт 3-4 удаа тавиарай.
9. Контакт линзнээс татгалз
Нүд чинь үрэвсэлтэй байх хугацаанд контакт линзийг зүүх хэрэггүй. Учир нь халдвар илүү даамжрах аюултай. Тиймээс нүдний шилээ зүүгээд яваарай.
10. Жин тавих
Бүлээн жин – гэрт хэрэглэгддэг хамгийн түгээмэл арга юм. Ердөө цэвэрхэн хөвөн диск эсвэл салфеткийг бүлээн усанд норгож мушгиад үрэвссэн хэсэгтээ тавиарай. Энэ нь хавдар болон халуу оргихыг намжаана.
Пооско
2016/01/15 at 19:42
Tulga Mega
BaSka Bold
2016/01/15 at 21:48
Urgelj Bolomj Irdeg
Urgelj Bolomj Irdeg
2016/01/15 at 21:49
Ene haragdahgui bn ss hiigeed yvuulchh
Зочин
2016/01/17 at 09:04
Ovgog garahad ih huiten jin 2 odor bainga taviad baival hurdan arildag yuma.hugatsaa aldalgui zuger l huiten( holdooson mah uutand orooj bgad.esvel undani savand us hiij holdogod l boloo)
Зочин
2016/01/17 at 18:27
Saihan sanaa bna
ЗОЧИН
2016/01/20 at 10:44
ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨӨГӨӨ ӨГСӨНД БАЯРЛАА
asar
2016/01/25 at 22:16
Suuuld ni nuden dotor bultsruutai zuil uldcheelee. Tuuniig yaaj arilgadag yum boloo? Medeh hun bval helj ogch tuslaach
Тэмка
2017/05/21 at 03:41
Миний баруун нүдэнд 3 удаа гарах гэж оролдлоо улайж хөндүүрлэж бүр яс нь цуурчихсан юм шиг их зовиуртай байсан дон хийж үзсэн тэрнийхээ дараа гараа угааж бактер устгагчаар сайн цэвэрлэж байгаад нүдээ сайн савандаж угаагаад толгойн үснийхээ бүдүүн ширхэгтэй үснээс нэгийг авч үзүүр хэсгээс нь хөмсөг зулгаагчаар барьж дээд доод нулимсны сүврүүгээ нэдээн гүн хийж хатгасан тэгээд л маргаашдаа өвчин нь намдаад нөгөөдрөөс нь алга болчих юм магадгүй нулимсны сүв булчирхай бөглөрч бохирлогдохоор гардаг байх гэж бодлоо
Тэмка
2017/05/21 at 03:43
Миний баруун нүдэнд 3 удаа гарах гэж оролдлоо улайж хөндүүрлэж бүр яс нь цуурчихсан юм шиг их зовиуртай байсан дон хийж үзсэн тэрнийхээ дараа гараа угааж бактер устгагчаар сайн цэвэрлэж байгаад нүдээ сайн савандаж угаагаад толгойн үснийхээ бүдүүн ширхэгтэй үснээс нэгийг авч үзүүр хэсгээс нь хөмсөг зулгаагчаар барьж дээд доод нулимсны сүврүүгээ нэлээн гүн хийж хатгасан тэгээд л маргаашдаа өвчин нь намдаад нөгөөдрөөс нь алга болчих юм магадгүй нулимсны сүв булчирхай бөглөрч бохирлогдохоор гардаг байх гэж бодлоо
дд
2017/08/30 at 12:50
эхэлж байхад нь нулимсны сүвийг үсээрээ сэтгэвээс эдгэрнэ