“Нэг л өдөр тэр Apple-ийг удирдана”: ямар ч өв залгамжлалгүй үлдсэн Стив Жобсын 24 настай охин хэрхэн амьдарч байна вэ?

0

Стив Жобсын тухай яриа өрнөхөд түүний бутач охин Лизатай холбоотой шуугиан өөрийн эрхгүй хөндөгддөг. Стив Жобс албан ёсны эхнэр Лорен Пауэллээс гурван хүүхэдтэй гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. 31 настай Рид, 27 настай Эрин нар олон нийтийн өмнө нэг их гараад байдаггүй, тэд сошиал сүлжээ ч хөтөлдөггүй. Харин 24 настай Ив сүүлийн жилүүдэд хааяахан хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэгдэх болсон. Betera сувгийн “Мөнгөн халбага”-т алдартай тэрбумтнуудын хүүхдүүдийн тухай, тэр дундаа Apple-ийг үндэслэгчийн гол өв залгамжлагчийн тухай өгүүлжээ: шинэ “iPhone”-ы дизайныг шоолох тамирчин, загвар өмсөгч, хар бариу хувцас өмсөх дуртай энэ бүсгүй эцгийнхээ хөрөнгөөс юу ч өвлөж авахгүй нь тодорхой болсон.

Жобсыг амьд байхад түүний намтрыг бичсэн анхны бөгөөд цорын ганц сэтгүүлч Уолтер Айзексоны номд Жобс өөрийн бага охины талаар дараах зүйлийг дурдаж байжээ: “Тэр бол эрх чөлөөтэй нэгэн, аймшиггүй, бас их хөдөлгөөнтэй охин. Тэр АНУ-ын Ерөнхийлөгч болохгүй бол нэг л өдөр Apple-ийг удирдана”. Айзексон өөрөө Ив-ийг “хөгжилтэй салют” гэсэн бөгөөд нэг л өдөр эцгийгээ давж гарна гэжээ.

livejournal.com

Жобс, Ив, Рид, Эрин болон эхнэр Лорений хамт, 2003 он

Энэ бүх зүйл өхөөрдмөөр, сэтгэлд дулаан сонсогдох хэдий ч Жобсыг эцэг хүний хувьд ямар хүн болохыг бид сайн мэдэх болсон. АйТи-ийн салбарын гоц ухаантан “алимны модноос холгүйхэн унасан алимхан” охиндоо ч тэр болгон цаг гаргаж чаддаггүй байлаа. Бяцхан Ив заримдаа Жобсын хувийн туслах руу залгаж томчуудын адил аавтайгаа уулзах цаг хүртэл товлож байсан удаатай. Товчхондоо, Ив өдөржингөө аавынхаа ажил дээр сэлгүүцэж байдаг захирлын охин биш байсан юм. Тийм ч учраас “iPhone”-ы шинэ хувилбарыг танилцуулах илтгэлийн үеэр аавтайгаа гар барилцан тайзан дээр гарч ирэх сэтгэл хөдөлгөсөн мөч байсангүй. Авахуулсан хуучны гэрэл зургуудаас нь охинтойгоо авахуулсан ганц хоёр зураг гарч ирж болох юм. Охин 6 настайгаасаа эхэлж морин спортоор хичээллэх болсон ба энэ үед аав нь хааяахан үзэгддэг байжээ.

livejournal.com

Морин спорт – тэрбумтнууд болон өв залгамжлагчдын дунд алдартай спортын төрөл. Гэхдээ Ивийн хувьд бүх зүйлд нухацтай хандаж байв. Тэрээр нэр хүндтэй тэмцээнүүдэд амжилттай оролцож байсны дунд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дурдаж болно. 2016 онд Жобсын бэлэвсэн эхнэр Лорен Пауэлл охиныхоо спортын ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийжээ: өөрийн бэлтгэлийн замтай, уналгын 20 адуутай эдлэн газрыг 15 сая ам.доллараар худалдаж авсан юм.

Уг хөрөнгө оруулалтыг ч буруутгах аргагүй: 2019 он гэхэд морин спортын төрөлд томоохонд тооцогдох Horse Sport сэтгүүл Ив-ийг 25 нас хүртэлх хамгийн шилдэг морь унаачийн жагсаалтын 5-д бичин нэрлэжээ. Энэ утгаараа олимпын наадамд оролцох шигшээ багт багтсан ч Токиогийн олимп хойшилсон тул шигшээ багаас нэрээ татан авчээ – Стэндфордод техникийн шинжлэх ухаан, политологийн мэргэжил эзэмшихээр шамдан суралцахаар шийдэв.

Диплом авсныхаа дараа Ив морин спортдоо эргэж ирээгүй юм. “Энэ бол эргэлт буцалтгүй мөч байлаа. Би спортод зорьсон болгондоо хүрч чадсан – энэ үед их амар амгаланг мэдэрдэг байж” хэмээн нэгэн ярилцлагын үеэр бодлоо хуваалцсан байна. 2020 онд бүсгүй хэний ч санаанд оромгүйгээр, магадгүй, өөрөө ч төсөөлж байгаагүй өөрчлөлтийг хийжээ – тэрээр морин уралдааны замыг тайзаар сольж загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн юм.

Ив Glossier гоо сайхны брэндийн сурталчилгаанд амжилттай оролцсоны ачаар жилийн дараа, анх удаа Парист зохион байгуулагдсан Загварын долоо хоногт анхны үзүүлбэрээ үзүүлжээ. Бүсгүй Coperni брэндтэй хамтран ажиллах болсныг загварын мэргэжилтнүүд бэлгэ тэмдгийн төдий зүйл гэж дүгнэсэн. Стив Жобсын шүтэн ширэгч, шинэ технологид ухаангүй дурлагч Себастьен Мейер технологийн дизайныг өөрийн цуврал бүтээлдээ тусгахыг ихэд хичээдэг нэгэн. 2021 оны Coperni-гийн цувралд “photo” дэлгэцийг харуулсан “iPhone”-ыг санагдуулам цүнхийг гаргаж байсан удаатай – гэхдээ энэ цүнхийг Ив бариагүй юм.

livejournal.com

Энэ жил Ив Японы Vogue сэтгүүлийн нүүрийг чимсэн бол 10 дугаар сард Louis Vuitton-ы шинэ нүүр царай болжээ: саяхан л тэс өөр салбараас орж ирсэн бүсгүй ийм хурдтай амжилт гаргаж байгаад хэн ч атаархах биз ээ.

livejournal.com

Энэ бүхнээс харахад Ив гоц ухаантай эцгийгээ дуурайсан бололтой: сониуч зан, зорилгодоо тэмүүлэх хүч бас зорьсондоо хүрч чаддаг чадвар. Энэ бүх шинж чанар түүний амьдралд хэрэг болох нь маргаангүй, учир нь Стив Жобсын хүүхдүүд өв залгамжлагч төдий л нэр зүүх болсон юм. Forbes-ийн үнэлгээний 142 дугаарт бичигдэх Лорен Пауэлл Apple-ийн үүсгэн байгуулагчийн үлдээсэн 27 тэрбум долларын хөрөнгөөс хүүхдүүд нь сохор зоос ч авахгүй гэдгийг хоёр жилийн өмнө мэдэгдсэн.

“Би хуримтлуулж байгаа мөнгөндөө нэг их санаа тавьдаггүй нөхрийнхөө хөрөнгийг өвлөж авсан. Энэ нь Стивд үнэндээ сонин биш байсан юм. Би удаан наслах юм бол надаар л дуусна”. Эмэгтэй өөрийнхөө шийдвэрийг ийн тайлбарлажээ. Эд баялгийг арвижуулах нь дэлхийд нийгмийн тэгш бус байдлыг бий болгоно гэж тэрээр нэмж хэлсэн байв.

livejournal.com

Одоо Ивийг нэг бол Apple-ийн удирдагч, нэг бол АНУ-ын ерөнхийлөгч болно гэж хэлсэн Жобсын үг рүү эргэн орцгооё. Бүсгүй одоохондоо улс төр эсвэл топ-менежерийн амбицийн талаар бодож яваа эсэх нь тодорхойгүй, гэхдээ сүүлийн үед аавынхаа үлдээсэн үйл хэрэгт ямар нэгэн байдлаар мэдэгдэхүйц сонирхол гаргах болжээ. iPhone 14 зах зээлд гарсны дараа уг загварыг сошиал сүлжээнд бусад үүрэн утасны л адил гэж багагүй шүүмжилсэн. Өөрийнхөө өмссөн цамцтай яг адилхан цамц бэлгэнд аваад баярлаж буй залуугийн мийм дор Ив “Би өөрийнхөө iPhone 13-ыг iPhone 14-өөр сольж байна” гэж бичин сошиал сүлжээнд нийтэлжээ.

livejournal.com

Мөн тэрээр Apple-ийн лого бүхий элдэв цуглуулгатай гэж гайхуулах дуртай ба өөрийнхөө өнцгөөс эцгийнхээ намтрыг бичих бодолтой явдгаа дурдаад авсан. Саяхны 10 дугаар сард зохион байгуулагдсан WSJ Magazine-ы шагнал гардуулах улаан хивсний ёслолоор уламжлалт хар бариу цамцтайгаа хүрэлцэн ирсэн нь Стив Жобсын домогт нимгэн хар свитерийг олон түмэнд санагдуулжээ.

livejournal.com
livejournal.com
livejournal.com
livejournal.com
20
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *