BBC-д Монгол орны тухай “Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй” нэртэй нийтлэл нийтлэгджээ

0

Сидней хотод амьдардаг зохиолч, аялагч Tatyana Leonov-ын Монгол орноор аялсан тухайгаа бичсэн аян замын тэмдэглэл Британий ВВС сайтад нийтлэгджээ. Хоёр долоо хоногийн аялал нь энэ эмэгтэйд ямар сэтгэгдэл төрүүлсэн тухай нийтлэлийн хураангуйг эрхэм уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ. Тэрээр аялалын хөтөч Шинээ, жолооч Сансар нар болон бусад 5 жуулчны хамт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос эхлээд Амарбаясгалант хийд, Хөгнөхан уул, Хөвсгөл нуур, Тэрхийн цагаан нуур зэрэг түүх соёлын дурсгалт газрууд болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялсан байна. Миний хувьд Tatyana Leonov-ын нийтлэлд дурдагдсан Улаанбаатарт аялал жуулчлалын компаний менежер Төмөрийн хэлсэн үг хамгийн гайхалтай санагдлаа. Малчин гэр бүлд төрж өссөн Төмөр “Францад Эйфелийн цамхаг бий, Сиднейд Harbour Bridge бий, Ромд Колизей бий, харин бидэнд бүхэл бүтэн улс орон минь бүхлээрээ байна.” гэж хэлжээ. Жолооч Сансарын Оросын хуучин пургон машинаар аяллаа эхлүүлсэн тэд жуулчны баазын гэрт хоноглож байсан ба Tatyana-гийн хувьд хамгийн мартагдашгүй өдрүүд нь нүүдэлчин Монгол айлын гэрт, тэр айлын гэр бүлийн гишүүдийн нэг мэтээр 2 хоносон явдал байсан гэнэ. Tatyana хялбархан буулгаж барьж болдог дугуй хэлбэрийн сууц Монгол гэрийн тухай, нүүдэлчин Монголчуудын тухай тэд тусламж хэрэгтэй хэнийг ч бай үүдээ нээн угтдаг тухай, Монголчууд сүүтэй цай, цагаан идээ, ааруул, айраг, шимийн архиар зочдоо дайлдаг ба үүнээс татгалзах нь бүдүүлэг хэрэг болдог тухай нийтлэлдээ өгүүлжээ. Мөн нүүдэлчдийн хүүхдүүд 4-5 настайгаасаа эцэг эхдээ гэр зуурын ажилд тусалдаг, хүүхдүүд нь ойролцоох сумын сургуульд суралцдаг, Монгол хүүхдүүдийн 99% нь анхан шатны сургуульд суралцаж, олонх нь ахлах боловсрол эзэмшихээр цаашид суралцдаг гээд олон зүйлийг бичсэн байна. Түүнээс гадна нүүрс, зэс, алтны уурхайн улмаас хөдөөгийн замууд хаагдсан байсан гэдгийг ч дурджээ. Хамгийн сүүлд нь хөх тэнгэрийн орон гэгддэг Монгол оронд жилдээ дунджаар 250 хоног нь нарлаг байдаг ба зуны 6, 7, 8-р саруудад жуулчлахад хамгийн тохиромжтой цаг боловч зарим жуулчдын хувьд хавар, намар аялах нь илүү гайхалтай санагддаг гэж бичсэн байна. Түүнчлэн найрсаг зочломтгой Монгол айлд хоноглохын тулд мөнгө төлөх хэрэггүй, харин цай, саван гэх мэт хэрэгтэй зүйл бэлэглэвэл дуртайяа хүлээн авдаг гэж бичжээ.

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 1

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 2

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 3

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 4

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 5

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 7

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 8

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 9

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 10

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 11

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 12

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 13

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 14

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 15

BBC-д Монгол орны тухай "Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй" нэртэй нийтлэл нийтлэгджээ 16

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Чимка

    2014/06/17 at 15:50

    Тэр тал газрын зургийг харсан чинь уйлмаар болж байна. Ийм сайхан. Ёстой л хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй гэдэг шиг. Энэ сайхан нутгаа хэдхэн арчаагүй юмнаас болж гадныханд зарахгүй шүү. Бид газартайгаа байхад л бурхнаас ч илүү баян. Бид цэвэр агаар, цэнгэг ус, эрүүл газар, буянт малтайгаа байхад хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд амьдарч чадна. Тэр алт, уран, мөнгө бол юу ч биш. Манай хэдэн хамуурсан толгойтой эрх баригчид л алтыг идэж, ураныг ууж, мөнгөөр хувцаслах юм шиг аашлаж байгаа нь дэндүү өрөвдөлтэй, арчаагүй

  2. Г. Хулан

    Г. Хулан

    2014/06/17 at 15:51

    МАНИААХАН УУЧЛАРАЙ ИХ ТӨВӨГ БОЛЖ БАЙГАА БАЙХ ХУГАЦАА Нь өнөөдөр орой ДУУСАХ ГЭЖ БАЙГАМААА ОРОД ДЭМЖЭЭД ЛАЯК ШАЙРЭ ХИЙГЭД ӨГӨРЭЙ ДАХИЖ ЗОВООХГҮЙ УУЧЛААРАЙ ХҮМҮҮСЭЭЭ https://www.facebook.com/photo.php?fbid=249498168580427&set=a.247020378828206.1073741834.146628765534035&type=1&theater

  3. Зочин

    2014/06/17 at 19:57

    engiin saihan niitlel bichjee. yag l uneniig bichsen baina.

  4. Зочин

    2014/06/18 at 02:05

    1, Xopom танай сайт маш удаан нээгдэж байна шүү.2. Монголоор ч англиар ч бичиж чадахаа больжээ. Саак , Хором Saak , Horom

  5. ZOCHIN NEG YUM HELEY

    2014/06/18 at 17:36

    .imgoverlay a .overlay {
    background: none repeat scroll 0 0 #49bdce;
    }

    ene haraal edsen hover in ongoo tanai site bolchih tehuu nud aimar owtgoh yumaa Ongoguu bsn n dr

  6. Зочин

    2014/07/01 at 07:32

    Minii mongoliin ard tumen setgel teneger sanaa ni uujim baig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *