
1886 оны тэртээ Германы зохион бүтээгч Karl Benz-ийн зохион бүтээсэн Benz Patent-Motorwagen нь орчин үеийн автомашины үүсэл байсан гэж үздэг. 1986 онд 500 сая ширхэг байсан тээврийн хэрэгслийн тоо хэмжээ 2010 оны байдлаар 1 тэрбум орчимд хүрсэн бөгөөд энэ тоо Хятад, Энэтхэг болон бусад аж үйлдвэржиж буй орнуудад асар хурдан өсөж байгаа билээ. Өнөөгийн хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг болсон автомашин гэдэг зүйл дотор заавал байх ёстой зүйлийн тэргүүнд анхны тусламжийн хайрцаг бичигддэг. Харин цаашлаад өөр ямар зүйлс таны машинд байх ёстой юм бол? Хариултыг дараах жагсаалтаас харах боломжтой.
#1 Duct Tape буюу саарал скоч
Хэн нэгэн нь таны машины толийг хугалчихсан уу? Солих эсвэл засуулах хүртэл саарал скоч сайн тогтоож дөнгөнө. Энэ мэтчилэн олон зүйлд ашиг тусаа өгөх энэ жижигхэн, хөнгөхөн зүйлийг машиндаа заавал авч явж байгаарай.
#2 Гал унтраагуур
Зөвхөн өөртөө төдийгүй бусдад тохиолдож болзошгүй аюулаас хамгаалахад тусална.
#3 WD-40 тос
Энэ алдартай тос нь дугуй солих үед тайлагдахгүй байгаа боолтыг суллах гэх мэт олон зүйлд ашиг тусаа өгдөг. Түүнчлэн машинд наалдсан бохь зэргийг хялбархан арилгахад тусалдаг. Нэг их зай эзлэхгүй, хөнгөхөн авсаархан энэ зүйл машинд чинь байхад хэзээ ч илүүдэхгүй.
#4 Ноосон хөнжил
Машиндаа дулаахан, тухтай байхад туслахаас гадна машинд чинь нохойтойгоо суух хэн нэгний нохойны хөлөн дэх шавар суудлыг чинь завааруулахаас хамгаална.
#5 Машины гарын авлага
Машины чинь гарын авлага машиндаа л байх ёстой. Зам зуурт юу ч тохиолдож болно. Энэ үед гарын авлага олон зүйлээр тусална.
#6 Lug Wrench буюу үмхүүр түлхүүр
Энэ түлхүүртэй байхад эмэгтэй жолоочийн хувьд ч дугуй хагарах асуудал биш.
#7 Хүрз
Хотын замд нэг их хэрэг болохгүй байж мэдэх ч та гэнэтхэн хөдөө явах болвол яах вэ? Хөдөөгийн зам ямар байдгийг мэдэхгүй биш дээ, эвхдэг жижигхэн, хөнгөн хүрзнүүд зөндөө байдаг болсон цаг шүү дээ.








Баясгалан Ба.
2014/06/17 at 13:34
https://www.facebook.com/photo.php?fbid=247344555462455&set=ms.247336878796556.247338378796406.247344555462455.bps.a.247020378828206&type=1&theater ӨНӨӨДӨР ОРОЙ 19:00 ЦАГТ ДУУСАХ ГЭЖ БАЙГАМАА ОРООД ЛАЯК ШАЙРЭ ХИЙГЭЭД ӨГӨӨРЭЙ БАЯРЛАЛАА
Г. Хулан
2014/06/17 at 15:53
МАНИААХАН УУЧЛАРАЙ ИХ ТӨВӨГ БОЛЖ БАЙГАА БАЙХ ХУГАЦАА Нь өнөөдөр орой ДУУСАХ ГЭЖ БАЙГАМААА ОРОД ДЭМЖЭЭД ЛАЯК ШАЙРЭ ХИЙГЭД ӨГӨРЭЙ ДАХИЖ ЗОВООХГҮЙ УУЧЛААРАЙ ХҮМҮҮСЭЭЭ https://www.facebook.com/photo.php?fbid=249498168580427&set=a.247020378828206.1073741834.146628765534035&type=1&theater
Зочин
2014/06/17 at 19:59
uu tegeed zaaval bh estoi zuils gevel ene hedeer dutahgui uur zunduu l yum hereg boldog yum duu
Зочин
2014/06/17 at 20:00
хэрвээ түлхүүр бичигдсэн бол данхраад, атверк гээд тоочоод байвал олон юм бий