Жирийн сонгины ид шид – залуу насны үндэс, эд эсийн хүчтэй нөхөн төлжилтийн эх сурвалж!

3

Бага байхын л сонгины тухай тод томруун дурсамжтай үлджээ. Бага ангид байхдаа хөдөлмөрийн хичээл дээр ангиараа хөгжилтэй нь аргагүй салат хийж байлаа. Сонгино хэрчих даалгавар миний найз дээр буусан юм, найз минь маш нарийн нямбай хүн. Тэр маш их уйлсан даа: урсах нулимс бол тасраагүй гэж хэлж болно. Гэхдээ тэр бууж өгөөгүй, нулимсаа арчаад л сонгиноо хэрчиж дуусгасан. Тэр сонгиныг үзэн ядаж эхэлсэн гэж хэлж болно. Яагаад ч юм тэр үед түүнийг их өрөвдөж байж билээ…

“Сонгино байхад – ямар ч өвчнөөс айх хэрэггүй”. Эфирийн тосны өндөр агууламж нь ид шидтэй гэмээр. Би сонгины тусламжтайгаар залуужих, бие махбодийг сайжруулах жорыг сонирхож эхэлсэн юм, та бүхэндээ шалгарсан зарим нэг жорыг танилцуулахаар бэлдлээ. Гиппократ сонгиныг өөхлөлтийн эсрэг хүчтэй бодис хэмээсэн удаатай…

 

Сонгины маск “Залуу насны үндэс”

1. Цинкийн өндөр агууламжтай учраас арьсны залуу төрхийг сэргээх, уян хатан чанарыг хангана. Сонгинотой маск нь үрчлээ багасгаж, арьсны өнгийг цайруулдаг байна.

2. Сонгиныг үрж жижиглээд зөгийн балтай хольж зуурмаг бэлдэнэ. Нүүрэндээ ургамлын тос түрхэнэ, оливын тос бол бүр ч их үр дүнтэй. Тостой арьсан дээрээ зөгийн бал, сонгинотой зуурмагаа түрхэнэ. Эхний давхарга хатангуут дараагийн давхаргыг түрхэнэ. Ойролцоогоор 30 минут зарцуулах болов уу. Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж тараг түрхэнэ. Тараг нь сонгины эвгүй үнэрийг дарж, арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.

3. Уг маскыг 2 өдрийн завсарлагатай хийнэ. 10 удаагийн маскыг нэг курс гэж тооцно. Сонгины хүчиллэг чанар нь арьсанд эерэг нөлөө үзүүлдэг: арьсны өнгө сэргэнэ, үрчлээ багасна, жижиг өө сэвүүд буюу пигментийн толбо, сэвх зэрэг арилна. Нүүрний хэлбэр дүрс ч гэсэн тод томруун харагдана. Маскыг зөвхөн нүүрэндээ бус биеийн асуудалтай хэсгүүдэд ч бас тавих боломжтой.

 

“Эсийн нөхөн үржихүй” сонгины элексир

1. Сонгины шүүс нь аскорбины хүчил, йод, фитонцид, флавоноид кверцетин агуулдаг бөгөөд эдгээр нь арьсны эсийг сэргээх үйлчилгээтэй. Сонгины элексирийг дотор хэрэглэнэ, арьсны болон архаг өвчнийг анагаана. Нүүрний арьсны өнгийг сэргээхээс гадна ханиад томууг анагаах чадалтай.

2. Дунд зэргийн 10 сонгино, 1 хумс сармис арилгана. 1 литр сүүнд хийж зөөлөн гал дээр цаг орчим буцалгана. Сүү хөрсний дараа 2 х.х зөгийн бал нэмнэ. Эликсирийн тагтай шилэн саванд хадгална.

3. Өдөрт 5 удаа 1 х.х-аар хоолны завсар ууна. Уг эликсир арьсыг залуужуулаад зогсохгүй дархлааны системийг дэмжинэ.

Сонгины үйлчилгээ үүгээр зогсохгүй. Сонгины үнэр толгойн өвчин намдаана: сонгины ууранд хэсэгхэн суухад л толгойн өвчин намддаг ажээ. Энэ нь сонгиныг хэрчихэд нулимс гоожуулдаг фитонцидын үйлчилгээний нөлөөнд өвчин намжиж байгаа юм.

Өдөр болгон хумсны толио сонгины шүүсээр арчвал ямар ч хугарамтгай хумс бэхжинэ. Сонгины үнэрийг гараас салгахын тулд нимбэгийн шүүсээр сайтар арчаарай.

 

Өөх шатаах сонгины шөл

1. Сонгино нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ, бодисын солилцоог дэмжиж биеэс хорт бодис гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Сонгины шөл нь шим тэжээл ихтэй: шөлийг долоо хоногийн турш өдөр болгон идэх хэрэгтэй, орцод нь зөвхөн зөвшөөрөгдсөн хүнс л нэмж болно. Сонгины шөл үнэхээр богино хугацаанд тураана, судас цэвэрлэж биеийн ерөнхий байдлыг сайжруулдаг.

2. Турах зориулалтаар сонгины шөл бэлдэхдээ 6 ширхэг сонгино, хэдэн улаан лооль, 1 байцаа, 2 амтат чинжүү, 1 боодол цоохор майлз эсвэл яншуй бэлдэнэ. Шөлөндөө навчит ногоо, сармис, хулуу, спаржа, багахан лууван нэмж болно. Ногоонуудаа арилгаж цэвэрлээд жижиглэн хэрчинэ. Усанд ногоонуудаа хийж буцалгана. Өөрийн дуртай хурц амттай ч хамаагүй амтлагчаар амталж болно.

Долоо хоногийн турш өдөрт 3 удаа энэ шөлийг хийж иднэ, 4 удаа ч идсэн болно. Эхний өдөр гадилаас бусад бүх төрлийн жимс идэхийг зөвшөөрнө. Хоёр дахь өдөр шөлийг төмснөөс бусад бүх төрлийн ногоотой иднэ. Гурав дахь өдөр – жимс идэхийг хичээнэ, ногоо ч хослуулан иднэ. Дөрөв дэх өдөр – ногоо голчлон иднэ. Тав дахь өдөр – хоолны цэсэндээ 500 г тахианы мах нэмнэ. Зургаа болон долоо дахь өдөр – ногоо, жимс, 500 г тахианы мах иднэ.

3. Сонгинотой шөлний дэглэм нь хөнгөн чанарынх, гэхдээ өлсгөлөнгийн мэдрэмж төрүүлэхгүй. Эрүүл мэндэд ч ашиг тустай. Долоо хоног уг хоолны дэглэмийг баримталж чадвал тураад зогсохгүй хоол боловсруулах эрхтэн эрүүлжиж, дархлаа сэргэнэ.

Сонгино эмэгтэйчүүдэд ямар ашиг тустай вэ? Өдөрт 1 сонгино идэхэд ашиг тус их. Энэ бол хоосон үг биш: сонгино нь А болон С амин дэмээр баялаг. Эдгээр амин дэмийн дутагдал нь арьсны уян хатан чанар алдагдах, гормоны дутагдалд хүргэдэг. Кальци, кали ч ихээр агуулагддагийг мартаж болохгүй.

Миний хувьд бол маш том нээлт санагддаг юм: сонгино нь судас болон ясны системд яаж мундаг нөлөөлж чадаж байна вэ? Өдөрт 1 сонгино идэхэд дэлгүүрээс ямар ч нэмэлт амин дэм авах шаардлага гарахгүй. Ялангуяа намар, өвлийн улиралд заавал идэж байх ногоо.

Сэтгэгдэл хэсгээр сонгиныг хэрхэн ашигладаг тухайгаа бидэнтэй хуваалцаарай. Гоо сайхан болон эрүүл мэндийн маш олон жор байгаа нь мэдээж. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Эх сурвалж

22
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *