Шинэ жилийн бэлэг ямар байвал гоё вэ? Сантагийн бэлгийн хайрцагнаас Ухаалаг гар утас, Ухаалаг агаар цэвэршүүлэгч, Ухаалаг будаа агшаагч, Ухаалаг ус буцалгагч, Ухаалаг хяналтын камер, Ухаалаг жин, Ухаалаг бугуйвч зэрэг 25 нэр төрлийн бүтээгдэхүүн гарч ирвэл ямар вэ?

УХААЛАГ ГАР УТАС худалдаж авсан хэрэглэгч бүртээ ХҮССЭН БЭЛЭГ-ээ сонгож авах УРАМШУУЛАЛ-ыг Mi брэндээс анх удаа олгож байна.

УРАМШУУЛАЛ 2017.12.31-ийг дуустал үргэлжилнэ

2010 онд үүсгэн байгуулагдсан Шаоми компани өдгөө 7 жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд ухаалаг гар утас төдийгүй ухаалаг агаар цэвэршүүлэгч, ухаалаг хяналтын камер, ухаалаг бугуйвч, ухаалаг жин, ухаалаг олон олон бүтээгдэхүүнийг зах зээлд гарган тун амжилттай нэвтрүүлжээ. Таны бэлэг болгон хүлээж авах Шаоми компанийн онцлох 5 бүтээгдэхүүний тухай товч танилцуулъя.

1. Ухаалаг гар утас “Redmi Note 5A”

Онцлох үзүүлэлтээс дурьдвал 3080mAh хүчирхэг батерей нь хүлээлгийн горимд 11 өдөр асаалттай байх болно. Нүүрний камер 5MP, үндсэн камер нь 13MP бөгөөд таны үзэсгэлэнтэй харагдуулах 36 төрлийн beautify mode-той. Санах ойн хувьд 2GB шуурхай санах ой, 16GB багтаамжтай бөгөөд 128GB хүртэл өргөтгөх боломжтой. Шинээр гарсан Redmi Note 5A гар утсан дээр видео үзэх, тоглоом тоглох, ном уншихад төгс зохицоно. Нэг гараараа ашиглахад 5,5 инч өргөн дэлгэц хамгийн тохиромжтой

 

2. Ухаалаг агаар цэвэршүүлэгч “Mi Air Purifier 2”

Ялангуяа өвлийн улиралд бидний санааг ихээхэн зовоодог зүйл бол яах аргагүй утаа, агаарын бохирдол юм. Гадуур явахдаа маск зүүж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадах ч гэртээ болон албан тасалгаандаа байхдаа гаднаас орж ирэх хортой агаарыг цэвэршүүлэх нь маш чухал байдаг. Иймд дараагийн онцлох бүтээгдэхүүн бол уг авсаархан, үр дүн сайтай агаар цэвэршүүлэгч юм. Энэхүү “Mi Air Purifier 2” нь цагт 310 метр.куб хэмжээг цэвэршүүлэх чадалтай. Жишээлбэл дундаж буюу 23 метр.кв хэмжээтэй өрөөний агаарыг 11-хэн минутын дотор бүрэн цэвэршүүлж чаддаг. 3 талаараа бохирдсон агаарыг 3 давхар шүүлтүүрээр сорж цэвэршүүлээд дээд хэсгээрээ гаргадаг ба энэ арга нь одоогоор хамгийн үр дүнтэй бас цахилгаанд хэмнэлттэй аргаар шалгараад байгаа юм.

 

3. Ухаалаг хяналтын камер “SPOT+ 1080p”

Үнэтэй бүхнээ хамгаалахыг бид бүгд л хүсдэг. Тэгвэл Шаоми компанийн энэхүү хэрэгцээнд нийцүүлэн гаргасан бүтээгдэхүүн нь SPOT+ 1080p камер юм. Зүгээр ч нэг энгийн камер биш ухаалаг камер учраас та заавал компьютер гэлтгүй утаснаасаа хянах боломжтой. Мөн энэхүү камер нь эргэн тойрныхоо эд зүйлсийг хөдөлгөөн илрэх бүрт бичиж хадгалдаг. Түүнчлэн 1080p нягтшилаар бичлэг хийж, гадны дуу шуугианыг дардаг, шөнийн бичлэгний чанар өндөр учраас сэтгэл ханамж 100% байна гэдэгт итгэлтэй байна.

 

4. Ухаалаг жин “Mi Scale”

Эрүүлжиж, жингээ барих хүсэлтэй хүмүүсийн хувьд фитнесс дээрээ жингээ хянах боломжтой ч өглөө босоод, хоол идсэнийхээ дараа, гэртээ дасгалаа хийснийхээ дараа жиндээ хяналт тавих хэрэгцээ байнга тулгамддаг. Хэрэв танд энэ төрлийн хэрэгцээ байдаг бол ухаалаг жинг санал болгоё. Учир нь ердийн нэг жин бус “ухаалаг” жин учраас таны биеийн жинг өдөр бүрийн дарааллаар харуулах ба “bluetooth” холболттой учраас утсаараа дамжуулан биеийнхээ жингийн өөрчлөлтийн талаар төрөл бүрийн нарийн мэдээллийг байнга хянах боломжтой. 3 ширхэг хуруу зай хийгээд л бүтэн нэг жил тасралтгүй ажиллах ба уг жин нь 100 граммын нарийвчлалтай гэдгээрээ танд таалагдах бас нэг шалтгаан болно гэдэгт итгэж байна.

 

5. Ухаалаг ус буцалгагч

Ус буцалгагч бол бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хэрэглээний нэг билээ одоо цагт гэртээ ус буцалгагчгүй айл гэдэг ховор тэгвэл ус буцалгагч ухаалаг байхаараа ямар давуу талтай вэ? Ухаалаг ус буцалгагч нь таны гар утастай холбогдон таны заавраар ажиллаж. Товлосон цагаар усыг буцалгах болон таны хүссэн температурт халууныг хадгалахаас гадна . Бүтэн металл дотортой тул ямар 1 өнгөр тогтож зэв суухгүй. Гадна талдаа дээд тал нь 40c хүртэл халдаг тул гар түлэхээс хамгаалдаг мөн таг онгойхдоо 30 градус маш зөөлөн онгойдог тул халуун ус биерүү үсрэхээс хамгаалсан байна.

Мэдээж дээрх 5 бүтээгдэхүүнээс гадна 25 төрлийн ухаалаг бүтээгдэхүүн таныг хүлээж байгаа тул Сантагийн бэлгээ яаран ирж авахыг урьж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 7777-7277 дугаараас лавлана уу.

Веб хуудас: www.mi-mongolia.mn

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/12/11 at 10:57

    wow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *