Таны бөөр эрүүл бус байгааг илчлэх 7 шинж тэмдэг

1

Бөөр нь хүний бие махбодийн хамгийн чухал эрхтэн – цус шүүж, биеэс хорт бодис гадагшлуулах үүргийг гүйцэтгэдэг. Хэлбэр нь яг л шош шиг. Цусны даралт, эрдэс бодисын тэнцвэрт байдлыг хангах үүрэгтэй. Бөөр нь эритропоэтинийн тусламжтайгаар цусны улаан эс нөхөн төлжихөд оролцдог.

Бөөр нь маш их нефроноор хангагдсан. Энэ нь суваг, хавхлагаас бүрдсэн нэг ёсны шүүлтүүр гэж хэлж болно. Өдөрт ойролцоогоор 200 литр цус энэ шүүлтүүрээр дамжихаас гадна 2 литр орчим шээс ялгаруулна. Хүний бөөр давсагтай холбоотой – үүнийг түүдгэнцэр гэнэ. Уг эрхтэн шээсийг хуримтлуулж гадагшлуулдаг байна.

Хэрвээ ямар нэгэн байдлаар бөөр өвчилбөл биеэс хорт бодис, илүүдэл шингэн гадагшлахаа болино. Бөөрний эсийг гэмтээх маш олон хүчин зүйлс бий. Түгээмэл хүчин зүйлээс дурдвал: өндөр цусны даралтыг зохицуулахгүй байх, чихрийн шижин, бөөрний цусан хангамж дутагдах, зарим нэг эмийн хэт их хэрэглээ (ибупрофен, напроксен, ацетаминофен) эсвэл аутоммун төрлийн өвчлөл.

Бөөрний өвчлөл нь удаан хугацааны турш явагддаг хэдий ч зарим нэг гэнэтийн огцом өвчлөлүүд бий.

Зарим нэг хүмүүс өөрсдийгөө бөөрний архаг өвчтэй яваагаа ч мэддэггүй. Энэ нь өвчин ямар нэгэн шинж тэмдгээр илрэхгүй байгаатай холбоотой юм (бөөрний эс маш их хэмжээгээр гэмтсэнээс болно).

Мэргэжилтнүүд бөөрөө шалгуулж дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхаарахыг зөвлөж байна:

1. Тогтмол шээх шаардлага гарах – хэрвээ ойрхон шээх хүсэл төрөх, ялангуяа шөнийн цагаар босож шээгээд байвал бөөрний асуудалтай байгааг илтгэнэ.

2. Маш ихээр ядрах – хүнд ажлын дараа эсвэл эрч хүчтэй бэлтгэл сургуулилт хийсний дараа ядрах нь хэвийн үзэгдэл. Харин шалтгаангүйгээр ядраад байвал бөөрний өвчлөлтэй холбоотой байж болно. Цусанд хорт бодис хуримтлагдсан эсвэл эрч хүч шавхагдсаны улмаас ядраад байхыг үгүйсгэхгүй.

Бөөрний өвчлөл нь цусны улаан бөөмийг ялгаруулалтыг бууруулахад хүргэдэг, үүнээс болж цус багадалт үүснэ. Ядраад байгаагийн шалтгааныг тогтоож чадаагүй бол цусны шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

3. Цустай шээх – бөөр нь цус, хорт бодисыг шүүдэг. Хэрвээ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа бол цустай шээс гардаг ажээ.

4. Хавагнах – биед шингэн хуримтлагдах нь бөөрний дутагдалтай холбоотой. Өглөө хавагнасан хөл, бүлцийсэн нүдтэй босов уу – бөөр өвчилсний шинж.

5. Хөөстэй шээх – бөөр гэмтсэн бол уургаа авч үлдэж чадахгүй. Ингээд л уургаа шээсээр гадагшлуулж эхэлнэ.

6. Цусны өндөр даралт – цусны даралтыг тэнцвэржүүлэхэд бөөр маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ бөөрний өвчлөлтэй бол цусны даралт нэмэгддэг байна.

7. Нойрны асуудал – хорт бодис судаснаас, бие махбодиос гадагшлахгүй байгаа тохиолдолд нойрны дэглэм алдагдах, хурхирах шинж тэмдэг илэрнэ.

45
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
8
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Lhagvajav Luvsansharav

    Lhagvajav Luvsansharav

    2017/12/11 at 10:08

    Skyteliin reklam bolimoor yum aa

  2. Lhagvajav Luvsansharav

    Lhagvajav Luvsansharav

    2017/12/11 at 10:08

    Skyteliin reklam bolimoor yum aa

  3. Erdenetsetseg Namuu

    Erdenetsetseg Namuu

    2017/12/11 at 11:45

    Nastai hun habagnaad bbal yu sain boloo

  4. Erdenetsetseg Namuu

    Erdenetsetseg Namuu

    2017/12/11 at 11:45

    Nastai hun habagnaad bbal yu sain boloo

  5. Chuluunbaatar Dorj

    Chuluunbaatar Dorj

    2017/12/11 at 12:28

    Zagasni shol zagasni mahan huushuur ih sain neg udaa hereglehed l uchirgui sheeseer baigaad turchihsan yum shig boldog dotor havang sain hoodog yadarhaar niusnii shuvuuni mahaar 1 mochoor ch yumu shol 4 udaa uulgahd sain hurdan tenherdeg. Ovol selenge mornii har usnuudad nugas ģm shuvuud baga hemjeegeer ovoljdog. Jishee ni hyalganat

  6. Chuluunbaatar Dorj

    Chuluunbaatar Dorj

    2017/12/11 at 12:28

    Zagasni shol zagasni mahan huushuur ih sain neg udaa hereglehed l uchirgui sheeseer baigaad turchihsan yum shig boldog dotor havang sain hoodog yadarhaar niusnii shuvuuni mahaar 1 mochoor ch yumu shol 4 udaa uulgahd sain hurdan tenherdeg. Ovol selenge mornii har usnuudad nugas ģm shuvuud baga hemjeegeer ovoljdog. Jishee ni hyalganat

  7. Dolgormaa Rentsentsedev

    Dolgormaa Rentsentsedev

    2017/12/11 at 12:28

    Skiteliin reklam ymar yrshigtai um be

  8. Dolgormaa Rentsentsedev

    Dolgormaa Rentsentsedev

    2017/12/11 at 12:28

    Skiteliin reklam ymar yrshigtai um be

  9. Erdenetsetseg Namuu

    Erdenetsetseg Namuu

    2017/12/11 at 12:31

    Bayrlalaa

  10. Erdenetsetseg Namuu

    Erdenetsetseg Namuu

    2017/12/11 at 12:31

    Bayrlalaa

  11. Narantsetseg Buyanjargal

    Narantsetseg Buyanjargal

    2017/12/11 at 13:35

    Nadad enen shinjuud ni bnaa

  12. Narantsetseg Buyanjargal

    Narantsetseg Buyanjargal

    2017/12/11 at 13:35

    Nadad enen shinjuud ni bnaa

  13. Bayarsaikhan Tumenbayar

    Bayarsaikhan Tumenbayar

    2017/12/11 at 22:55

    Sogi unshaarai

  14. Bayarsaikhan Tumenbayar

    Bayarsaikhan Tumenbayar

    2017/12/11 at 22:55

    Sogi unshaarai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *