Гүн харанхуй ангал руу унах, аймшигтай амьтан эсвэл хүнд хөөгдөн тарчлах гэх мэтээр хар дарж зүүдэлж байсан тохиолдол танд хэр олон тохиолдож байсан бэ? Хамаг бие хүлэгдчих шиг болдог хар дарсан зүүднээс сэрэх шиг сайхан зүйл байдаггүй. Зохиолч, радиогийн хөтлөгч Диане Брэндон Diane Brandon 40 гаруй жилийн турш олон зуун зүүдийг судлан учир шалтгааныг нь судалсан байна. Тэрээр бидний олонх зүүдний эх сурвалж нь бидний дотоод ухамсар байдаг ба хар дарж зүүдлэх нь биднийг тэнцвэрт байдал болоод бүтэн бүтэн байдалд хөтөлж байгаа хэрэг гэж хэлжээ.Хар дарж зүүдлэх явдал хүмүүст олон тохиолддогийн адилаар хар дарж зүүдлэхдээ нийтлэг зүйлийн талаар зүүдлэх явдал их байдаг байна. Диане Брэндон хар дарсан зүүднүүдийн дундаас хамгийн нийтлэг, түгээмэл байдаг арван хар дарсан зүүдний талаар өгүүлснийг энд дэлгэлээ. Хамгийн их зүүдлэгддэг хар дарсан зүүднүүд юу болохыг хамтдаа сонирхоцгооё.
Ийм хар дарсан зүүд нь тухайн зүүдийг зүүдлэгч амьдралд нь ямар нэгэн гэнэтийн үл мэдэгдэх зүйл сөрөг цохилт өгөх вий гэсэн айдсаас улбаатай байдаг байна. Мөн өвчнөөс айх айдсаас ч ийм зүүд зүүдлэгддэг. Түүнчлэн хэн нэгний амьдрал дахь таагүй зүйл, өвчлөл, амьдралаас баяр баясгаланг мэдэрч чадахгүй байгаа тохиолдолд ийм байдлаар хар дардаг байна. Өвчний тухай зүүд нь эзэндээ тухайн хүн үнэхээр өвдсөн эсвэл өвдөх гэж байгааг сэрэмжлүүлэх зам ч байж болдог гэнэ.
Энэ төрлийн хар дарсан зүүд нь бусдаас, хүчирхийллээс айх айдастай холбоотой байхаас гадна бусдаар шүүмжлүүлсэн, бусдын халдлагад өртсөн зэргээс болж ийм зүүд зүүдэлдэг.
Амьдрал нь урагшлахаа болих эсвэл хяналтнаас гарсан мэт мэдрэмжийг мэдэрч байгаа хүмүүс ийм зүүд зүүдлэх тохиолдол байдаг.
Бодит амьдрал дээр ялагдалд орох, ихээхэн хүчин чармайлт гаргасан зүйл тань амжилтгүй болох тохиолдолд живж байна гэж зүүдлэх нь бий. Мөн уснаас айх айдастай холбоотойгоор ингэж зүүдлэх тохиолдол ч байдаг. Ингэж зүүдлэх нь ерөнхийдөө анхааралтай бай гэсэн дохио байдаг. Жишээлбэл зүүдлэгч хүн ганцаараа живж байвал нэг зүйл дээр анхаарлаа хандуул гэсэн үг байдаг бол өөр хүмүүстэй хамт живэх эсвэл өөр хэн нэгнийг живж байгаагаар зүүдэлбэл өөр утга агуулга агуулжээ гэх мэт.
Өндрөөс унаж зүүдлэх нь ямар нэгэн сөрөг утга агуулга, мэдрэмжийг агуулдаггүй. Ийм зүүд зүүдлэх үеийг унтах үе гэж нэрлэдэг бөгөөд унтах сэрэхийн хоорондох үед ийм зүүд зүүдлэгддэг. Тодруулбал зүүрмэглэх үед унаж зүүдлэх нь элбэг. Харин яг шөнө унтаж байх үедээ унаж зүүдлэх нь өндрөөс айх, хяналтаа алдах, үхлээс айх гэх мэт айдсаас улбаатай байдаг.
Ийм зүүд нь ерөнхийдөө хяналтаа алдаж, хүчгүйдэж, дутуу дулимаг байгаагаа мэдэрч байгаа зэргээс үүддэг. Мөн нийгэмтэй харьцах бэрхшээл, бусдыг татах чадваргүй, хэрэгцээгүй нэгэн болох вий гэсэн айдас нь шүд унаж байгаагаар зүүдлэхэд хүргэдэг. Энэ тохиолдолд зүүдлэгч хүн амьдрал гэдэг ямар баян, утга учир төгөлдөр болохыг тунгаан бодох нь зүйтэй юм.
Бусдын анхаарлаас гээгдэх, хяналтаа алдсан мэт мэдрэмжийг мэдэрч байгаа хүн төөрч зүүдлэх нь элбэг. Мөн юу хийхээ, ямар чиг баримтлал барихаа мэдэхгүй байгаа хүн ч ингэж зүүдэлдэг.
Ийм зүүд маш түгээмэл байдаг ч нөхцөл байдал янз бүр байдаг. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг зөвөөр хийгээгүй эсвэл бэлтгэлгүй байгаа нэгэн ийм зүүд зүүдлэхийн зэрэгцээ өөрийгөө хангалттай хэмжээнд байж чадахгүй байна гэж боддог хүмүүс ч ингэж зүүдэлдэг байна. Гэхдээ ийм зүүд нь тухайн хүний ажил амьдралын байдлаас шалтгаалаад янз бүрийн хувилбарыг агуулах нь бий.
Ийм зүүдийг эмзэг, бусдын өмнө ичгэвтэр байдалд орсон хүмүүс зүүдлэх тохиолдол байдаг. Эсвэл ямар ч нууц зүйлгүй, хэр хэмжээг мэддэгүй хүмүүс, мөн бусдаас өөрийгөө доогуур үнэлж явдаг хүмүүс ингэж зүүдлэх нь бий.
Олон хүн ийм зүүд зүүдэлдэг бөгөөд энэ нь цочирдсон, стрессдсэн, ямар нэг зүйлийг барьж авахаас зайлсхийх мэдрэмжээс улбаатай байдаг байна.
10
6
3
2
2
0
0
0
McTavish
2013/01/12 at 01:12
tnx
g9
2013/01/12 at 05:54
tnx
Зочин
2013/01/12 at 21:13
bi dandaa hucheer daind yawdag td bainga zugtdag
Зочин
2013/01/13 at 06:27
albaar har darj zuudelj surmaar bgaamdaa :(
Зочин
2013/01/17 at 23:33
hehe bi dandaa 2oos 3n huuhentei zagas naaduuldag
brokenbaby
2013/01/20 at 22:46
tnx[img]http://tinyurl.com/ank8u5j/.jpg[/img][img]http://tinyurl.com/bgwz72t/.jpg[/img]
Зочин
2013/04/27 at 17:04
albaar har darj zuudelj surmaar bgaamdaa /// moneygaa hemnej aimshgiin kino uzej bas togloj ntr u xaxa