Домогт Усэйн Болт тэмцээн уралдааны үеэр туслах ажилтнуудтай хэрхэн харьцаж байгаа нь түүнийг ямар хүн болохыг маш тодорхой харуулж өгчээ

2

Хувь тавилангийн эрхээр алдаршсан хүмүүс өөрийн өмнөх зан чанараа гээх тохиолдол бий: энэрэнгүй, өрөвч сэтгэл бөгөөд харамгүй сэтгэл. Аз болж хүн болгон тийм биш юм. Өнөө цагийн олимпийн од болох Ямайкийн тамирчин Усэйн Болт яг л тэр хүн мөн, алдар нэр түүнийг өөрчилсөнгүй. Тэр урьдын л адил, тэрээр үйлчилгээнд гарсан ажилтнуудтай маш хүндэтгэлтэй ханддаг нэгэн.

Нэг хүний зөв үйлдэл дэлхийг аварч чадна гэж бид найддаг, тийм ч учраас өнөөдөр Усэйн Болтын тухай танилцуулахаар шийдлээ. Том үсгээр бичигдэх хүн тэр мөнөөс мөн. Нийтлэлийн төгсгөлд таныг нэгэн хөгжилтэй бонус хүлээж буй.

Глазгод зохион байгуулагдсан “Хамтын нөхөрлөлийн орнуудын их наадам”, 2014 он

© Commonwealth Games / YouTube

2014 онд Глазгод зохион байгуулагдсан “Хамтын нөхөрлөлийн орнуудын их наадам”-ын үеэр Усэйн Болтод туслах сайн дурын залуу ажилтан ихэд сандарч байжээ. Арга ч үгүй биз: маш том хариуцлага. Маш олон тооны камерын дуран дор алдартай хүнд тусална гэдэг амаргүй. Хүүгийн айж байгааг мэдсэн Усэйн Болт баруунд алдартай fist bump маягаар түүнийг бага зэрэг зоригжуулахаар шийджээ. Энэ нь ч хүүд тусалсан нь илт.

 

Глазгод зохион байгуулагдсан “Хамтын нөхөрлөлийн орнуудын их наадам”, 2014 он

© Dave Random / YouTube

2014 онд Глазгод зохион байгуулагдсан “Хамтын нөхөрлөлийн орнуудын их наадам”-ын үеэр Усэйн Болт солих хувцас авчирч өгсөн бүсгүйд утсаа өгч байгаа мэт жүжиглэсэн байна. Бсүгүй эхлээд гайхаж байснаа дараа нь Болтын тоглоомыг ойлгожээ. Түүний инээмсэглэж байгааг харахад алдартай тамирчны анхааралд өртсөндөө баяртай байгаа бололтой.

 

Лондонгийн Олимпын наадам, 2012 он

© Olympic / YouTube

Хайрлаж хүндэлж явдаг алдартнаасаа гарын үсэг авах шиг сайхан зүйл шүтэн бишрэгчид өөр байх уу? Магадгүй, хүндэт тамирчнаас бэлэг авах ч бас таатай байх болов уу? Энэ хүүгийн нүүр дүүрэн инээмсэглэл, баяр хөөрийг хар даа. Усэйн Болт сайн дурын ажилтанд өөрийнхөө саравчтай малгайг дурсгал болгон өгсөн юм. Өчүүхэн ч гэсэн сайхан үйл хүний сэтгэл санааг сэргээж чадна, тэр ч бүү хэл амьдралыг ч өөрчлөх чадалтай гэдэг.

 

 

Лондонгийн Олимпийн наадам, 2012 он

© Olympic / Youtube

Усэйн Болтын алдартай цохилт сайн дурын ажилтныг ч баярлуулаад авлаа. Энэ үйл явдал Лондонгийн Олимпийн наадмаар болсон юм. Хувцсаа тайлж байгаа тамирчныг харж зогссон охин өөрийн эрхгүй жуумалзана. Охины нүүрний хувирлыг ажигласан Болт түүнтэй “give me five”-даж стадион дүүрэн шуугиан тарьжээ.

 

Бонус: Тамирчны гэнэтийн бэлгэнд баярласан шүтэн бишрэгч нь сэтгэл хөөрлөө нууж чадахгүй байна

© EthioPost / YouTube

Та өдөр тутмын амьдралдаа ямар нэгэн алдартантай таардаг уу?

57
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Пүдгэхэн

    Пүдгэхэн

    2020/07/26 at 13:39

    teer jil baarand 1 ohiniig yasniig ni sanaaraiii😂😂

  2. Хэн байснаа хэзээ ч мартдаггүй хүмүүс ийм байдаг

  3. агуу бүхэн энгийн байдаг гэж энэ бх даа

  4. Нарантуяа Бадам

    Нарантуяа Бадам

    2020/07/26 at 17:51

    энгийн байх нь зөв үйлдэлтэй ухамсартайн шинж

  5. Халх Монгол

    Халх Монгол

    2020/07/26 at 18:01

    Ymar mundag soel tuluvshil ve

  6. Davaasuren Altangerel

    Davaasuren Altangerel

    2020/07/26 at 23:14

    Дэлхийн хүн шүү дээ.

  7. Badarch Bayarsaikhan

    Badarch Bayarsaikhan

    2020/07/27 at 19:29

    Явж байдаг буян шүү

  8. Л. Мянгат

    Л. Мянгат

    2020/07/27 at 22:40

    Khurelsukh Baatarjalbuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *