Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ

1

Хүн болгон өөрийгөө аюулгүй байдлын тухай ямар нэгэн ойлголттой гэж бодож явдаг.  Харамсалтай нь гэнэтийн азгүй зүйл тохиолдоход сандарч хэрхэн арга хэмжээ авахаа ч мэдэхгүй дэмий л чичирч зогсох нь олонтой.

Тиймээс, учирч болзошгүй аливаа золгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэхийн тулд та бүхэнд дараах мэдээллийг хүргэж байна.

Явганаар явж байхдаа гар утсаараа бүү оролдоорой

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 16

Явганаар явж байхдаа гар утсаараа оролдоход тархинд маш их ачаалал ирдэг бөгөөд хүний бие энэ ачааллын үед зөв ажиллахаа больдог гэж аюулгүй байдлын мэргэжилтнүүд дүгнэж  байна. Таны эргэн тойронд юу болж байгааг мэдрэхгүй, нүүрлэж буй аюулын үед хэрхэн бие авч явахаа тухайн үед шийдэж чадахгүй ажээ.

Автомашины толийг зөв тохируулах

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 2

Хоёр хажуугийн толийг тохируулахдаа: өөрийнхөө машины үзүүрийг харагдах төдийхнөөр толио тохируулах ёстой. Урд толиндоо арын машин бүрэн харагдахаар тохируулсан байх ёстой. Толийг зөв тохируулахын тулд заавал жолоочийн суудалд суусан байх ёстойг анхаарна уу.

Хүйтний улиралд хувцсаа зөв сонгох

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 3

Хөлөрсөн арьс дулаанаа хурдан алддаг тул таны арьс амьсгалж чийгээ гадагшлуулж байхаар хувцастай байх ёстой. Тиймээс чийгийг илүү хурдан гадагшлуулах ноосон хувцсыг сонгож өмсөхийг зөвлөжээ. Даавуун болон өөр бусад материалаар хийсэн хувцас нь чийгийг удаан гадагшлуулах тул та хүйтний улиралд даарах магадлал их ажээ.

Онгоцноос гартлаа аврах хантаазыг үлээхгүй

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 4

Онгоц осолд орж онгоцны бүхээг усаар дүүрэх үед та аврах хантаазаа үлээсэн бол бүхээгийн тааз хүртэл таныг хүчээр түлхэх тул живж байгаа онгоцноос гарахад улам л хэцүү болно. Иймд, амьсгаагаа гүнзгий авч онгоцноос гарсныхаа дараа л аврах хантаазаа үлээгээрэй.

Геймлихийн аргаар  хоолойд тээглэсэн зүйлийг гаргах

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 5

Та эсвэл таны хажууд хэн нэг нь идэж байгаа зүйлдээ хахсан бол та дараах аргаар тусалж болох тул энэ аргыг өөрийн болгоод аваарай.

  • Гараа атгаад хүйсний дээгүүр байрлуулна.
  • Өрөөсөн гараараа атгасан гараа барьж хүчтэй түлхэнэ.
  • Тээглэсэн зүйлийг гарч иртэл хүчтэй шахсаар байна.
  • Хэрвээ дээр дурдсан арга үр дүнгээ өгөхгүй бол нуруунд нь гэдсээ сайн шахаж бөгтийлгөж өгөөд маш хүчтэйгээр түлхээрэй.

Харшлын эм байнга авч явж байгаарай

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 6

Харшил бол гэнэтийн зочин тул хэзээ, хаана, хэнд тохиолдох нь таашгүй. Иймд таны биедээ авч явах эмийн жагсаалтад заавал орох ёстой эмний нэг.

Хүний бие махбодийн чадвар “3-ын дүрэм”-ээр хязгаарлагдана

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 7

Эрдэмтдийн судалгаагаар хүн гэдэг амьтан 3 минут агааргүй, 3 өдөр усгүй, 3 долоо хоног хоолгүй амьд явж чадахаас гадна байгалийн онц аюултай үзэгдлийг 3 цаг л тэсвэрлэж чадах ажээ.

Хийн плитка дээр шатаж байгаа ургамлын тосыг унтрах арга

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 8

Шатаж байгаа тосыг хэзээ ч усаар унтрааж болохгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Халуун тосонд хийсэн ус нь хурдан уурших гал улам дүрэлзэн асна. Иймд, тос шатаж байгаа сав дээр таг тавьж орох хүчилтөрөгчийн нь таслан зогсоох аргаар галыг унтраана.

Хүний биед зоосон хутга болон өөр бусад үзүүртэй зүйлийг сугалж авахгүй

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 9

Сугалж авах шаардлагагүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингэснээр цус алдах тохиолдлыг багасгана. Тиймээс, эмнэлгийн тусламж иртэл цус алдалтыг зогсоох арга хэмжээ авч шархыг боохыг зөвлөжээ.

Онгоц хөөрснөөс хойших эхний гурван минут, газардахаас өмнөх 8 минутад сонор сэрэмжтэй байгаарай

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 10

Судалгаагаар энэ хугацаанд онгоцны нийт ослын 80% нь болсон байдгийг тогтоожээ. Тиймээс, хэрвээ та онгоцоор байнга аялдаг бол эдгээр хугацаануудад өөрийнхөө сонор сэрэмжийг өндөр байлгахыг зөвлөж байна. Мөн, онцгой байдалд бие хэрхэн авч явахыг урьдчилан бэлдсэн байвал сайн.

Гал түймрийн үед газартай эсвэл шалтай ойр байгаарай

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 11

Гал түймрийн үед хорт хий амьсгалснаас болж буюу угартаж үхэх нь шатаж үхсэн тохиолдлоос их болохыг тогтоожээ. Хорт хийнээс зугтаах цорын ганц арга бол аль болох газартай ойрхон байх юм. Толгойгоо газартай ойр байрлуулж галаас гарах арга замаа олох нь амь насаа аврах боломж ажээ.

Нийтийн газар таны бие гэнэт муудвал тусламж авахаар зөвхөн нэг хүнд хандаарай

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 12

Энэ нь хүний сэтгэл зүйтэй холбоотойгоор тайлбарлагдана – хариуцлагын диффуз буюу олон хүн бие биендээ  найдаж яаралтай үед тусламж үзүүлж чадахгүй тул олон нийтийн газар бие тань муудвал нэг л хүнд хандаж тусламж хүсэхийг зөвлөсөн байна.

Тод тусах гар чийдэнтэй явж байгаарай

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 13

Гэнэтийн дайралтад өртөхөд хэрэг болох “зэвсэг”-т тооцно. Сэжигтэй этгээд дайрах үед нь гэрлээ нүүр рүү нь огцом тусгахад гэмт этгээд сандалд орно, энэ үеэр нь та зугтах боломжийг ашиглах нь зүйтэй.

Гал түймрийн үед бие хэрхэн авч явах тухай мэдлэгтэй байгаарай

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 14

Аюултай нөхцөл байдал үүссэн үед хүмүүсийн ихэнх нь сандардаг. Удаан хугацаагаар амьдрах, ажиллах болсон барилгын галын гарцыг судалж үзэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Өөрийн баримт бичиг, анхны тусламжийн үед хэрэг болохуйц эрүүл мэндийн картыг байнга биедээ авч явж байгаарай

Эдгээр 15 мэдлэгийг санаж явахад нэг л өдөр аминд орж мэднэ 15

Хэрвээ та биедээ байнга баримт бичиг болон өөрийн эрүүл мэндийн мэдээлэлтэйгээ явдаг бол яаралтай тусламжийн үед танд ямар арга хэмжээ авахыг цаг алдалгүй мэдэх боломжтой. Мөн, ойр дотнын хүмүүсийн холбоо барих утас байвал таны тухай даруй мэдэгдэхэд тус болно.

39
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
9
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
8
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/04 at 21:44

    heregtei l zuvlumjuud bna.

  2. Ок

    2016/10/05 at 08:10

    Хэрэгтээ байлаа шүү

  3. Biydee anhaaragch

    2016/10/05 at 09:19

    OK heregvzaawal boloh bhaadaa

  4. lkhagva

    2016/10/12 at 03:22

    meddeg hernee meddeggui zovlomjuud blaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *