Цасанд дарагдсан хөндий урлагийн гайхалтай бүтээлийн талбар болжээ

0

Цасанд дарагдсан хөндий урлагийн гайхалтай бүтээлийн талбар болжээ


Жавар тасхийсэн хүйтэн өвлийн хамгийн гайхалтай зүйл нь хөвсгөр зөөлөн, цав цагаахан цасан ширхэг байдаг. Бүүдгэр тэнгэрээс будран орох үй түмэн цасан ширхгүүд нэг л мэдэхэд орчныг цав цагаан өнгөөр будаж орхидог. Газар дэлхийг бүрхсэн цагаан цасан дээр гутлынхаа мөрөөр зураг зуран үлдээж үзээгүй хүн гэж энэ хорвоод үгүй. Цасан дээр гишгэн мөрөө үлдээж, зураг зурах дуртай нэгэн хүний маш гайхамшигтай бүтээлүүдээр үзэгч та бүхний мэлмий юуг мялааж, сэтгэл юуг баясгаж байгаадаа баяртай байна. Энэ бол цасан дээр гайхамшгийг урлагч Саймон Бек юм.Оксфордын их сургуулийг инженерийн шинжлэх ухааны чиглэлээр дүүргэсэн энэ эрхэм хөндий талыг хучсан хөвсгөр цагаан цасыг ер бусын том урлагийн бүтээлээ туурвих талбар болгон ашигладаг. Хөл бөмбөгийн гурван талбайг нийлүүлсэн хэмжээний нэг бүтээлээ бүтээхийн тулд цасан дээр дор хаяж 5-9 цаг уйгагүйгээр, маш нарийн нямбай алхаж, нарийн ээдрээтэй хээ дүрсийг үүсгэдэг Саймон Бек 2004 оны Зул сараар анхныхаа бүтээлийн шанг татсанаас хойш өнөөг хүртэл цасан дээрх бүтээлээ улам төгөлдөржүүлэн туурвисаар байгаа юм. Үнэхээр гайхширмаар, заримыг нь өндрөөс харахад 3D дүрслэлтэй харагдах энэхүү бүтээлээ туурвихаар Бек цасны гутал өмсөн Францын Савое нуурыг зорьдог бөгөөд цэвэрхэн цагаан цасаар хучигдсан томоохон хэмжээний цэлгэр талбай бүхэн түүний уран бүтээлийн талбар болдог байна. Хэр удаан хугацаанд “амьд” байх нь цаг агаарын байдлаас хамаардаг энэхүү агуу, гайхамшигтай геометрийн дүрсүүдийг бүтээгч хэлэхдээ “Энэ бүхнийг хийх болсон гол шалтгаан нь хөлнийхөө асуудлын улмаас би хол газар алхаж чаддаггүй, тиймээс цасан гадаргуу дээр алхах нь миний хувьд дасгал хөдөлгөөн хийх хамгийн өвчин зовиур багатай арга зам байсан явдал юм. Эцэст нь үүнийхээ зургийг авах шалтгаан бий болсон учир би илүү сайн гэрэл зургийн аппарат авах хэрэгтэй юм байна гэж бодох болсон юм.” хэмээсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. avp_0227

    2012/11/23 at 20:55

    nice2

  2. sbtsatsa

    2012/11/23 at 21:42

    gaihaltai boljee

  3. Suiton

    2012/11/24 at 01:04

    wow

  4. Lighting_ghost

    2012/11/24 at 02:39

    89

  5. uniQu3

    2012/11/24 at 21:22

    үнэхээр гайхалтай!

  6. SoL0

    2012/11/25 at 17:27

    gaihaltai

  7. Зочин

    2012/11/26 at 14:36

    uneheer gaihaltai yumaa

  8. jerry-man

    2012/11/26 at 21:07

    uneher gaihaltai *** ve ene chin

  9. Зочин

    2012/11/28 at 00:08

  10. Зочин

    2012/11/29 at 00:47

    awyastai yumaa gaihaltai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *