Хэрвээ та турахыг үнэхээр их хүсэж байгаа бол эдгээр 5 хүнсийг огт идэж болохгүй!

4

Жингээ хасах – амаргүй ажил, гэсэн хэдий ч одоо цагт олон хүн илүүдэл жин эрүүл мэндэд хор уршигтай гэдгийг ухамсарлан ойлгож илүүдэл килограмм болгоноо багасгахыг хичээж байгаа нь сайшаалтай.

Илүүдэл жинтэй эсвэл өөхний хуримтлалтай хүмүүсийн дунд эрүүл мэндийн асуудал түгээмэл тохиолддог, жишээ нь, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, бодисын солилцооны хам шинж, депресс зэрэг болно. Аз болж жингээ хассанаар эрүүл мэндийн зарим нэг асуудлыг шийдэж болох ажээ.

Биеийн идэвхтэй бас байнгын хөдөлгөөн, эрүүл болон тэнцвэрт хоолны дэглэм нь таны турах зорилгод удаан зам байж болно. Гэхдээ олон хүн хоолны дэглэм дээрээ алдаа гаргаж энэ замыг улам урт болгодог.

Хэрвээ та үнэхээр турахыг хүсэж байгаа бол дараах 5 хүнсний бүтээгдэхүүнийг огт хэрэглэж болохгүй шүү.

1. Сахартай овьёос болон түүнтэй ижил өглөөний хоол

Өглөөний хоол эрүүл байснаар өдрийн турш эрч хүчээр хангагдаж чадна. Хэрвээ өглөөний хоол идэхээс татгалзаж байгаа бол хоолны дундуур эрүүл бус зууш идэхэд хүргэдэг.

Хэрвээ та өглөөг амталсан өглөөний хоолоор угтдаг бол турахад бас л тусалж чадахгүй.

Энэ төрлийн өглөөний хоол нь сахараар дүүрэн тул биед ороод өөх болон хувирна. Үүнээс гадна нүүрс ус ч мөн адил таргалуулах орц болно.

Өглөө идэх бэлэн өглөөний хоол авч байгаа бол орцыг нь сайтар уншиж танилцаарай, сахар эсвэл нүүрс ус агуулж байгаа бол авахгүй байсан нь дээр.

 

2. Төмсний чипс болон шарсан төмс

Төмсний чипс болон шарсан төмс нь эрүүл бус хоолны шилдэг жишээ. Хэрвээ та ийм төрлийн хоолонд дуртай бол турах мөрөөдлөө мартсан нь дээр дээ.

Шарсан төмс нь маш их хэмжээний калори болон тос агуулж байдаг – таны хоолны жагсаалтад орсон бол хамгийн буруу сонголт болно. Үүнээс гадна шарсан төмс нь цусан дахь сахар, инсулины  хэмжээг огцом, эрс нэмэгдүүлдэг тул хоолны дуршил болон жинд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаарах хэрэгтэй.

Хэрвээ та төмсөнд дуртай бол чанасан төмс идээрэй – өег бас таны хувьд эрүүл хоол болно.

 

3. Диет төрлийн ундаа

Диет төрлийн ундаа сонгосноор өөрийгөө турна гэж найдаж байгаа бол таныг сонголтоо дахин бодохыг зөвлөмөөр байна.

Ундааны хиймэл амт оруулагч нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг тул та хэвийн хэмжээнээсээ ихийг идэхэд хүргэнэ.

Амны цангааг тайлахын тулд та жирийн эсвэл нимбэгтэй ус ууж байгаарай. Мөн хийжүүлсэн ус ч ууж болно, гэхдээ калорийн агууламжгүйг нь. Хамгийн гол нь та сахар орлуулагч, хиймэл амт оруулагчийн агууламжтай ундаанаас нэг мөр татгалзсан нь дээр.

 

4. Бекон

Боловсруулсан мах, жишээ нь бекон – турахыг хүсэж байгаа бол хэрэглээнээсээ бүрмөсөн хасах, чадахгүй бол хэрэглээг нь эрс багасгахыг хичээх ёстой хүнс юм.

Бекон нь ханасан тосоор баялаг, мөн натри, нитрат болон нитритийн өндөр агууламжтай. Ханасан тосыг ихээр хэрэглэсэн тохиолдолд таны биеийн жин хасагдахгүй харин ч улам нэмэгдэнэ. Үүнээс гадна давсны хэт их хэрэглээ нь бие махбодид ус хуримтлагдаж гэдэс дүүрэхэд хүргэдэг байна.

Бекон идмээр байгаа бол маш бага хэмжээгээр иднэ. Идэхдээ тосонд шарахгүй шууд грилл дээр шарж идэхийг хичээгээрэй. Энэ тохиолдолд жингээ бага ч гэсэн хэмжээгээр хянаж чадна.

 

5. Салатны амтлагчууд

Салатны амтлагчууд нь ихэнхдээ маш их хэмжээний тос, калорийн агууламжтай байдаг. Жишээ нь, майонезонд их хэмжээний тос, буурцагны тос болон эрдэнэ шишийн сироп нь их хэмжээний фруктоз агуулсан байдаг.

Салатны амтыг сайжруулахын тулд бага зэргийн чидун жимсний тос эсвэл уксус нэмж болно. Мөн анхилуун үнэртэй ногоонуудаар амтлах боломж ч бий.

Үүнээс гадна ресторанд салат захиалж идэх хэрэггүй. Рестораны салатыг төрөл бүрийн амтлагчаар амталдаг, дээрээс нь сахаржуулсан самар, үзмээр чимэглэнэ – энэ бүгд илүүдэл жингийн хүчин зүйлс болно. Гэртээ өөртөө салатаа хийгээд идэж байгаарай – органик ногоо, самар, жимсгэнээр амттай салат хийж болно.

19
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Мөнхжин

    Б. Мөнхжин

    2018/11/09 at 19:47

    targalahiig husej baival ene 5 hunsiig ideed baival targalah uu

  2. hud2

    2020/03/03 at 20:01

    bacon bol hudlaa! gahain mah mash ih urag aguulsan baidag tul hunii bied heregtei uuragiig nuhdug!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *