Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд

3

Дэлхий дээр одоо болтол тайлбарыг нь олоогүй маш олон сонирхолтой зүйлс бий – түүхэн баримтыг төөрөгдүүлмээр эртний хотоос авахуулаад одоо болтол ямар ч тайлбаргүй элдэв объектууд олон байх ажээ.

Эрдэмтдийн одоо болтол нууцыг нь тайлж чадаагүй олдворуудын зарим нэгээс та бүхэнд танилцуулж байна.

Оуэн уулын Моа

Моа бол 500 жилийн өмнө амьдарч байсан нисдэггүй шувуу. Шинэ Зеландын Оуэн уулаас моа шувууны сайн чанартай хадгалагдан үлдсэн сарвуу олдсон нь эрдэмтдийг гайхашруулаад авчээ.

Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд 2

Лунью агуй

Нарийхан агуйд хүний гараар бүтсэн газар доорх агууламж Хятадад байдаг. Харамсалтай нь МЭӨ Цинь гүрнээс ч өмнө байгуулагдсан гэсэн таамгаас өөр ямар ч мэдээлэл байхгүй.

Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд 3

Нарны хаалга

Нарны хаалга – оньсого мэт чулуун байгууламж. Далайн төвшнөөс 3825 метрийн өндөрт Боливид байрладаг. Дэлхийн хүн төрөлхтнийг эндээс үүсэлтэй байж болзошгүй гэж үздэг. Хаалга дээрх зураглал нь ямар нэгэн сансар огторгуйн сэдвийг агуулсан байх магадлалтай ажээ.

Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд 4

Л’Анс-о-Медоуз

Канадын Ньюфаундлендийн нутаг дэвсгэр дээр байрлах энэхүү хотхоны туурь 1000 гаруй жилийн түүхтэй. Колумбыг төрөхөөс өмнө викингчүүд Хойд Америк тив дээр хөл тавьсаныг нотлох баримт.

Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд 5

Гёбекли-Тепе

Туркын Армяны толгод дээр байрлах сүм хийдийн туурь хүн төрөлхтний шашин шүтлэгийн талаарх шинэ төсөөллийг олгосон юм. Эргэн тойрон байгаа хотуудаас ч олон жилийн өмнө баригдсан сүм хийд нь хотын оршин суугчдын хувьд илүү чухал байжээ.

Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд 7

Войничийн гар бичмэл

Энэ гар бичмэл маш их нууцыг агуулсан, жишээ нь ямар хэлээр бичсэн бэ? гээд л асуултууд ар араасаа хөвөрнө. 2014 онд бүлэг эрдэмтэд нууцыг тайлж чадлаа гэсэн мэдэгдэл хүртэл хийсэн.

Эрдэмтдийн үзэл бодол эсрэг тэсрэг байсан нь асуудлыг мухардалд оруулж орхижээ. Нэг хэсэг нь мартагдсан мексик хэл, харин нөгөө хэсэг нь – азийн нэгэн хэлээр бичигдсэн гэжээ.

Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд 6

Усан доорх Йонагуни хот

Олон тооны тэгш өнцөгтөөс үүссэн энэхүү байгууламж нь хүний гараар бүтсэн үү аль эсвэл байгалийн бүтээл үү гэдгийг одоо болтол тодорхойлж чадаагүй байгаа. Японы эрэг хавиас олджээ.

Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд 8

Чулуун зэвсгийн үеийн туннел

Хүний гараар бүтсэн маш олон туннелиуд нь чулуун зэвсгийн үед хамаарна. Тэр үеийн хүмүүс яаж ийм хэцүү бөгөөд нарийн системтэй туннел ухаж гаргаж чадав аа гэдэг нь одоо болтол оньсого хэвээр үлджээ.

Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд 9

Коста-Рикийн чулуун бөмбөлөг

Коста-Рикад хэдэн зуун чулуун бөмбөлөг бий – маш жижгээс (3-4 см) авахуулаад аварга том (3 м) хүртэл диаметрийн хэмжээтэй. Ямар зориулалттай, хэн бүтээсэн талаар археологчдод өчүүхэн ч таамаг алга.

Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд 10

Египетийн дуусгаагүй хөшөө

Чулуун хаднаас гаргаж авсан хөшөөг хаш чулуунд цав суугаад эхлэнгүүт цааш үргэлжлүүлээгүй орхисон байна.

Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд 11

Мохенжо-Даро

Пакистаны Синд мужид байрлах газар – маш эртний түүхтэй суурьшмал газарт тооцогдож байгаа юм. Хотын төлөвлөлт, олон нийтийн байгууллага болон усан хангамжийн суваг байсан байж болзошгүй ул мөр хүртэл байгаа. Эртний хот 40,000 гаруй оршин суугчтай байсан бололтой.

Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд 12

Саксайуаман

Перу улсын Куско хотоос холгүй байрлах чулуунууд – ямар нэгэн наах бодисгүйгээр бие биетэйгээ гайхамшигтай барьцалдсан мэт чулуунууд. Зүү ч орох зайгүй шүү.

Логикоор тайлбарлах боломжгүй оньсого хэвээр үлдсэн олдворууд 1

223
ГайхмаарГайхмаар
26
ТэнэглэлТэнэглэл
14
Ха ХаХа Ха
14
БурууБуруу
13
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. М. Өнөболд

    М. Өнөболд

    2015/11/13 at 21:00

    yagaad altlantic oroogui yum bol ?

  2. Зочин

    2015/11/13 at 23:45

    Сэтгэгдэл *Atlantika bol zuvkhun tusuululd l baigaa. Odoo ch olj ilruuleegui shuu dee.

  3. Энхсайхан Сайхнаа

    Энхсайхан Сайхнаа

    2015/11/13 at 23:54

    Олдвор

  4. Зочин

    2015/11/23 at 19:38

    Өнөболд гэж овоо хөлдүү гар уу

  5. зочин

    2015/11/24 at 10:01

    өнөболдоо кино бага үзэж бай харин ном сайн уншиж бай тэр атлантида чи зүгээр л эртий нэг үлгэр шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *