Леонардо Ди Каприогийн тухай таны мэдэхгүй 11 баримт

0

Леонардо Ди Каприо бол Холливудын авьяаслаг, алдартай жүжигчдийн нэг мөнөөс мөн. “Титаник”, “Ромео + Жульетта”, “Great Gatsby” зэрэг кинонуудын гол дүрийг бүтээсэн. Хэдий Оскарын шагнал хүртээгүй ч өөрийн нэр алдрыг дэлхий дахинаа цуурайтуулаад зогсоогүй дэлхийн хамгийн сайхан хүүхнүүдтэй хайр дурлалын харьцаа үүсгэдгээрээ алдартай нэгэн. Олон эрчүүд түүнтэй адилхан байхыг хүсдэг бол олон хүүхнүүд түүнд ухаангүй дурлах нь бий. Түүний тухай бүгдийг мэдэж байгаа юм шиг санагдах боловч энэ гайхалтай хүний тухай зарим нэг баримтыг танд дэлгэхээр шийдлээ.

11. Тэр хэзээ ч хар тамхи татаж үзээгүй

Нэгэн сурвалжлагчийн ярилцлагад тэрээр энэ тухай маш тодорхой дурьджээ: “Би гурав, дөрөвтэй байсан болов уу, энэ муухай зүйлтэй учирсан гэж хэлж болно. Дараа нь намайг Холливудын үдэшлэг дээр очиход энэ зүйлд татах гэж оролдсон нь мэдээж. Холливуд – харгис муухай газар даа … Ийм амьдралын золиос болсон хүмүүс маш их бий, том гай”. Тэгвэл Ди Каприо “Wolf of Wall Street” киноны хар тамхичны дүрийг яаж тэгж бодит юм шиг бүтээж чадав аа гэсэн асуултанд, би мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч, YouTube–ээс маш олон бичлэг үзсэн юм гэжээ.

Леонардо Ди Каприогийн тухай таны мэдэхгүй 11 баримт 2

10. Тэр охинтой

“Blood Diamond” киноны зураг авалтын үеэр Лео Мозамбикийн Мапуту тосгоны SOS өнчин хүүхдийн газарт хэсэг хугацаанд ажиллаж 24 өнчин хүүхэдтэй найзалжээ. SOS нь өнчин хүүхдүүдийг асран хүмүүжүүлэх олон улсын сайн дурын байгууллага бөгөөд энд ажиллаж байх хугацаандаа Лео нэг охинд дэндүү дасаж охиныг өргөж авчээ. Гэхдээ охиныг өөр дээрээ хүмүүжүүлэхээр авалгүй охины сарын хэрэглээний мөнгийг илгээн байнга утсаар ярьдаг байна.

Леонардо Ди Каприогийн тухай таны мэдэхгүй 11 баримт 1

9. Тэр хэмнэж чаддаг

Лео залуу, алдар нэрийн тавцанд гараагүй байхдаа бар, ресторанаар үйлчлүүлээд цайны мөнгө үлдээдэггүй байв. Одоо ч үнэтэй машин унаж гангаралгүй Toyota Prius унадаг. Хувийн онгоцоор нисэхгүй, энгийн ангиллаар ниснэ. Гэхдээ тэр хэмнэсэн мөнгөө хүмүүнлэгийн үйлсэд харамгүй хандивлана. Түүнийг хамгийн өгөөмөр, өглөгч хандивлагчид тооцдог ажээ.

Леонардо Ди Каприогийн тухай таны мэдэхгүй 11 баримт 4

8. Өөрийн гэсэн брэнд кофетэй

Кофе боловсруулдаг La Colombe Torrefaction компанитай хамтран хэд хэдэн байгалийн төслийг санхүүжүүлэхээр шийдэж “LYON” кофены шинэ үйлдвэр нээсэн байна. Компанийн борлуулалтын бүх орлого нь Дэлхийн зэрлэг байгалийн сан (WWF)–с зохион байгуулдаг байгаль хамгаалах арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагддаг ажээ.

Леонардо Ди Каприогийн тухай таны мэдэхгүй 11 баримт 3

7. Ди Каприо, Марк Уолберг нар бие биенээ үзэн яддаг байсан

2013 оны нэгэн ярилцлагад Марк Уолберг дурьдахдаа” The Basketball Diaries” кинонд Ди Каприо хамтран тоглохыг хүсээгүй, надад ч бас таатай байгаагүй л дээ гэж дурсжээ. Гэхдээ жүжигчид сайхан хамтран ажиллаж чадсан юм.

Леонардо Ди Каприогийн тухай таны мэдэхгүй 11 баримт 5

6. Махчин загасны дайралт

2006 онд Өмнөд Африкийн Кейптаунд дайвингээр хичээллэж байв. Аюулгүйн байдлыг хангаж түүнийг тусгай торонд хийгээд буулгаж байсан нь жүжигчнийг цагаан махчин загаснаас аварч чаджээ. Махчин загас хазахаар хэд хэдэн удаа дайрсан ч чадаагүй юм. Энэ цагаас хойш Каприо махчин загаснаас үхтлээ айдаг болжээ. Бас нэгэн удаа онгоцноос нисдэг шүхрээр буух үед шүхэр нь нээгдээгүй. Аз болж зааварлагч багш нь ойрхон нисэж байсан тул агаарт түүнийг барьж авч чаджээ.

Леонардо Ди Каприогийн тухай таны мэдэхгүй 11 баримт 6

5. Германаар чөлөөтэй ярина

Леогийн ээж Германд төрсөн тул герман хэлийг төрөлх хэл шиг нь эзэмшүүлж чаджээ. Түүний эцэг эх бага байхад нь салсан учраас түүнийг ээж, герман-эмээ нар нь хүмүүжүүлжээ. Ээжтэйгээ маш дотно харилцаатай, ээжийгээ хөтлөн улаан хивсээр алхахыг нь та олон харсан болов уу.

Леонардо Ди Каприогийн тухай таны мэдэхгүй 11 баримт 7

4. Нэрээ Ленни Уильямс гэж өөрчлөхийг хүсч байв

Леог 10 настай байхад агент нь нэрээ Ленни Уильямс болгон өөрчлөх санал тавьжээ. Түүний нэрийг “дээр үе”-ийн гээд нэрээ соливол илүү их дүрийн санал авна гэж тайлбарласан байна. Агентын саналыг хүлээн авсангүй, Леонардо Ди Каприо–гүйгээр орчин үеийн киноны түүхийг төсөөлшгүй.

Леонардо Ди Каприогийн тухай таны мэдэхгүй 11 баримт 8

3. Хүмүүнлэгийн үйлсэд харамгүй хандив өргөнө

Тэрээр хүмүүнлэгийн ажилд маш идэвхтэй оролцдогийг дээр дурьдсан. 2013 онд гэхэд л өөрийнхөө орлогоос 1 сая доллар хандивлажээ. Урлагийн бүтээлийн дуудлага худалдаанд оролцож 31,7 саяыг зарсан бөгөөд бүх мөнгийг хүмүүнлэгийн үйлсэд зориулжээ. Ижил хүйстнүүдийг дэмжиж 61,000 доллар, Балгын барыг аврах аянд зориулж 3 сая доллар хандивласан нэгэн. Энэ бол мөсөн уулын орой нь л гэж төсөөлөөрэй. Тэрээр Кейт Уинслеттэй хамтран Титаникийн амьд үлдсэн цорын ганц зорчигч Миллвина Динд хандив өргөсөн нь хөгшдийн асрах газарт очжээ.

Леонардо Ди Каприогийн тухай таны мэдэхгүй 11 баримт 9

2. “The Pussy Posse”-гийн бүрэлдэхүүнд байлаа

Лео нэр алдрыг олж авах үедээ барны “эрлэг” байлаа. Түүнтэй цуг зугаацдаг байсан залуучуудыг тун удалгүй “The Pussy Posse” гэх болжээ. Үүнд, Тоби Магуайр, Хармони Корин, Дэвид Блейн зэрэг хэд хэдэн жүжигчид багтах ажээ.

Леонардо Ди Каприогийн тухай таны мэдэхгүй 11 баримт 10

1. Тэр хэзээ ч гэр бүл зохиож байсангүй

Ди Каприо нэг биш нэлээд хэдэн гоо бүсгүйчүүдтэй хайр дурлалын харьцаа үүсгээд авсан ч хэнтэй нь ч гэрлээгүй. Тэр Деми Мур, Блейк Лайвли, бүр Наоми Кэмпбелл-тэй ч найзлаад авчээ. Тэр маш их завгүй эсвэл үүрэг хүлээхгүй харилцааг илүүд үздэг нэгэн байх. Харин өнөөдрийн байдлаар хайрт бүсгүй Келли Рорбах-д санал тавьсан гэж цуураад байгаа. Түүнийг хэзээ ч юм гэрлэж, “Оскар”-ын эзэн болох ерөөлийг дэвшүүлье.

Леонардо Ди Каприогийн тухай таны мэдэхгүй 11 баримт 11

6
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Батбилэгт Пунцаг

    Батбилэгт Пунцаг

    2015/11/13 at 16:25

    xopom.com n medee n ih hyalbar garch irdeg,
    dajgui yum

  2. Батбилэгт Пунцаг

    Батбилэгт Пунцаг

    2015/11/13 at 16:25

    xopom.com n medee n ih hyalbar garch irdeg,
    dajgui yum

  3. Б. Сундуйсүрэн

    Б. Сундуйсүрэн

    2015/11/13 at 16:28

  4. tulga05

    2015/11/13 at 16:44

    yag amidral deerh shigee shan jujigchin yum bna.

  5. Sul Jih

    Sul Jih

    2015/11/13 at 18:51

    Sulje.com Монгол Сошиал Сүлжээ Монголын анхны сошиал сүлжээ Sulje.com-д элсэнэ үү. Манайд элссэнээр олон найзтай болох, найзуудынхаа зураг, видео үзэх, бүлэгт элсэх, форумд саналаа оруулах, блог бичих болон төрөл бүрийн зар, бизнесийн байгууллагуудын сурталчилгаа, мөн ажлын байрны зарыг үзэх боломжтой. Мэдээ хэсгээр орж шинэ мэдээ үзэх боломжтой. Мөн өөрийн найзуудыг урих, төрөл бүрийн мэдээлэл, зураг, видео оруулах боломжтой.Та элсээд үз та сэтгэл ханамжтай байх болно. Sulje.com Монгол Олон Нийтийн Сүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *