Усны дусал шиг харагддаг Японы өвөрмөц бялуу

2

Хэзээд ямар нэгэн гайхалтай, галзуу зүйлсийг сэдэж байдаг Япончуудын бүтээлч санаа, сэдэл дан ганц технологийн шинэчлэлтээр хязгаарлагддаггүй. Хоол хүнсний салбарт ч шинийг сэдэж байдаг тэд маш өвөрмөц амттаныг бий болгожээ. Усны дусал шиг харагдах энэ содон амттан бол усан бялуу юм. Mizu shingen mochi хэмээх Япон нэрийг үгчлэн орчуулбал ‘усан бялуу’ гэсэн үг аж. Японд зэгсэн алдартай, шар буурцагны нунтаг болон бор элсэн чихрийн сиропоор амталсан цагаан будааны бялуу Shingen mochi-гоос үүдэлтэй усан бялуу нь аманд ороод маш хурдан хайлдгаараа цагаан будааны бялуунаас ялгаатай. [tweetable]Энэхүү усан бялууг Японы өмнөд хэсэг дэх Альпын нуруунд орших Кайкома уулын цэвэр усаар бэлтгэдэг[/tweetable] байна.

Өрөөний температурт [tweetable]30 минут болоход хэлбэрээ алдаж, шингэн ус болдог усан бялуу аманд ормогцоо хайлах онцгой бүтэцтэй[/tweetable]. Өнгөрсөн жилийн зун анх танилцуулагдсан энэ бялуу маш хурдан алдаршсан бөгөөд уг бүтээгдэхүүний онцгой эрхийг эзэмшдэг Kinseiken Seika компаний Японы Яманаши мужид орших дэлгүүрт энэ 9-р сарын сүүл хүртэл худалдаалагдах аж.

Усны дусал шиг харагддаг Японы өвөрмөц бялуу 1

Усны дусал шиг харагддаг Японы өвөрмөц бялуу 2

Усны дусал шиг харагддаг Японы өвөрмөц бялуу 3

Усны дусал шиг харагддаг Японы өвөрмөц бялуу 4

Усны дусал шиг харагддаг Японы өвөрмөц бялуу 5

Усны дусал шиг харагддаг Японы өвөрмөц бялуу 6

Усны дусал шиг харагддаг Японы өвөрмөц бялуу 7

2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/18 at 13:45

    Ямар өвөрмөц юм бэ тэгээд зүсэхээр дотроос нь торт шиг гурил нь гарч ирэх юм уу эсвэл энэ ийм том нэг дусал ус тавьчихаад торт гээд байгаа юм уу

  2. Зочин

    2014/06/18 at 20:41

    Өвөрмөц гоё бялуу байна

  3. Зочин *

    2014/06/29 at 13:57

    us iig amt oruulaad jelly bolgochihson ym bishuu hehehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *