Салахын аргагүй амттай пицца хийх нууц жор: ердөө 20 минут зарцуулахаас гадна таныг огтхон ч таргалуулахгүй

2

Олон хүн заавал дуртай хоол хүнснээсээ татгалзаж байж хоолны дэглэм барьдаг. Гэсэн хэдий ч жингээ хасна гэдэг нь таныг амттай хоол хүнс идэж болохгүй гэсэн үг огт биш юм – тэр тусмаа огтхон ч жин нэмэхгүй, ердөө 20 минутад болох пиццаг гэртээ хийж идэх боломжтой.

Instagram/__starvingartist

 

Цагаан хоолтны песто пицца (цавуулаг чанар агуулаагүй)

Танд хэрэг болох зүйл:

  • 1 ширхэг нимгэхэн тортилла
  • 3-4 цайны халбага песто болон ногоон бүйлсэн самрын холимог
  • 3-4 нимгэн хэрчсэн мөөг
  • 4-5 ширхэг жижиг улаан лооль
  • Цөөн хэдэн хэрчим улаан сонгино
Cooktube / YouTube

Зуухаа цельсийн 190 градус эсвэл газан плиткаг 5 дээр тохируулж халаана. Пестоны холимгийг тортилла дээр жигд тарааж, ирмэг хэсгийг нь үлдээгээд, дээр нь бусад жоруудыг нэмж тавина. Пиццаг жигнэгч дээр тавьж 8-10 минут болгоно. Хэрэв та зориулалтын пиццаны чулуун хавтан ашиглавал илүү амттай бас шаржигнасан болно. Мөн та дээр нь амт оруулах үүднээс төрөл бүрийн хүнсний ногоо нэмж хийх боломжтой.

Cooktube / YouTube

Энэ пиццаг идсэнээр та биедээ 293 калори л авна. Түүнчлэн та энэ пиццаг өдөр тутмын хоолны дэглэмдээ хэрэглэдэг хоол хүнсэндээ хэрэглэж болох бөгөөд жин нэмнэ гэж огтхон ч санаа зовохгүй байж болно. Цагаан хоолтны пицца нь хоолны дэглэм баримталж буй хүмүүст нэн тохиромжтойгоос гадна галбирлаг байхад тань тусална.

Instagram/veggie_inspired

 

via GIPHY

Таны харж байгаачлан, та зөвхөн эрүүл хоол хүнс идэж турна гэсэн ойлголтоос салах хэрэгтэй, учир нь амттай хоол идэнгээ ч турсан болно.

Хэрэв танд эрүүл бас хоолны дэглэм баримтлахад ач тустай хоолны жор байгаа бол бидэнтэй хуваалцаарай.

6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *