Зэрлэг онгoн байгальд амьдарч чадахгүй болсон ирвэсийг хосууд үрчилж авчээ

2

“Сайн уу, энэ бол Sasha болон Masha.” Харин энэ бол бидний ирвэс Messi. “Хэрэв танай хөрш танд ингэж хэлбэл танд ямар санагдах байсан бэ?” Айх хэрэггүй, бид энэ зэрлэг муурыг маш сайн сургасан учир эргэн тойрон дахь хүмүүст ямар нэгэн аюул учруулахгүй. Энэ түүх бидэнд олон зүйлийг ойлгуулах болно.

Хүн болон тэжээвэр эсвэл зэрлэг амьтдын хооронд ямар нэгэн харилцаа, хайр энэрэл байдаг гэдэгт итгэдэг хүмүүс цөөнгүй. Бидний хүч хөдөлмөр болон тэвчээртэй байдал заримдаа төсөөлшгүй үр дүнд хүргэдэг болохын нэг жишээ бол амьтан болон хүн хоёрын нандин холбоо юм.

l_am_puma / instagram

 

Messi болон түүний ах нар боолчлол дунд төрсөн

Хөлбөмбөгийн ДАШТ болж байх үед 3 ирвэс Саранскийн амьтны хүрээлэнд төрсөн бөгөөд тэднийг алдартай хөлбөмбөгчдийн нэрээр нэрлэжээ. Богино хугацааны дараа Messi Пенза дахь амьтны хүрээлэн рүү зарагдсан бөгөөд тэр тэнд ирээдүйн асран хамгаалагчид болох Alexander болон Marya нартай уулзсан юм.

l_am_puma / instagram

Тэдний түүн рүү туссан анхны харц хүчтэй сэтгэгдэл төрүүлж, огтхон ч айж эмээгээгүй гэнэ. Хэдэн өдрийн дараа хосууд амьтны хүрээлэнгийн удирдлалагаас ирвэсийг худалдаж авч болох эсэх талаар асуусан байна… үр дүнд нь тэд зөвшөөрөл авч чаджээ. Гэсэн хэдий ч хосуудад бяцхан ирвэсийг байнга өвчин ороодгоос гадна анхаарал халамж их шаарддаг талаар хэлжээ.

Гэвч энэ нь түүний асран хамгаалагчдын шийдвэрт нөлөөлж чадаагүй юм. Итгэхгүй байвал та тэдний түүнд зориулан гэртээ хийсэн шаттай, авирч гарахад боломжтой тусгай өрөөнөөс харж болно.

l_am_puma / instagram

 

 

Хаалган дээр аварга том муурын саварны ором хүртэл болсон байв. Мөн эсрэг талын хананд нь толь байрлуулж өгсөн учир Messi-д ганцаараа байгаа юм шиг санагддаггүй гэнэ. Шинэ эзэд нь түүнд маш олон тоглоом болон бусад сатаарах эд зүйлийг худалдаж авч өгсөн байна, нэг ёсондоо тэд ирвэсийг гэртээ байлгах бүх нөхцөлийг бүрдүүлжээ.

 

Тэд хэзээ ч Messi-г зэрлэг байгальд нь тавих талаар бодож байгаагүй

Messi сул дорой муужгай байсан: тэр архаг цистит, рахиттай байснаас гадна булчингийн өсөлт хөгжилт нь зогссон байжээ – эдгээр нь Alexander болон Marya нарын нүүр тулгарсан эхний асуудал юм. Өглөө түүнтэй цуг алхаж, орой нь 00-ын асуудлыг шийдвэрлэхийн тулд түүнд зориулж, яаралтай үед хэрэг болох үүднээс энэ зүйлийг ашигладаг байв – ванн, муурын элстэй хайрцаг түүний хэмжээнд арай жижигдэж байсан гэнэ.

l_am_puma / instagram

Түүнтэй цуг алхахад хэцүү байсан бөгөөд энэ нь түүний өвчинтэй холбоотой юм. Гэхдээ хэдэн сарын дараа витамины хэрэглээний үр дүнд Messi 2.4 км газар явж, бас бага зэрэг үсэрч чаддаг болсон байна. Гэвч түүнд өөр нэгэн асуудал байв – муужгай байхдаа хугалсан сарвуу.

Messi-ийн эзэд түүний явах зайг үргэлжлүүлэн нэмсээр байсан бөгөөд багаар ч болов амжилттай болж байсан нь тэднийг баярлуулж байв, түүнийг доголох хүртэл нь сүүлдээ явуулдаг болов. Дараа нь бас нэгэн асуудал гарч ирсэн нь ирвэсийн хавирга байсан учир, тэд түүнд зориулан тусгай бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулж өгөх хэн нэгэнд хандахаар болжээ. Гэвч хэн л зэрлэг амьтантай хамтарч ажиллахыг хүсэх билээ?

l_am_puma / instagram

Тэд хамтдаа олон дасгалжуулагчтай холбоо тогтоосон боловч бүгд “үгүй” гэсэн хариултыг өгсөн байна. Гэвч нэгэн өдөр, хэн нэг нь тэдэнд хандан: “Би шилүүснүүдтэй ажиллаж байсан ч ирвэстэй ажиллаж байгаагүй, гэхдээ оролдоод үзье.” гэж хэлсэн байна.

l_am_puma / instagram

Ингээд Messi 7 хоногт 4 удаа хичээллэж, ганцаарчилсан болон групп сургалтанд хамрагдаж эхэлжээ. Messi бусад амьтдаас тэс өөр гэдэг нь ойлгомжтой. Түүнийг нохойнуудтай хэвийн харилцаатай байлгахын тулд үнэхээр их хичээсэн гэнэ. Гэхдээ зөв анхаарал тавьж, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлж чадвал бүтэмжтэй болно: хэдийгээр тэр нохдод дургүй ч гэлээ, нохойнууд ирвэсийг найрсгаар хүлээж авсан байна.

l_am_puma / instagram

Мэргэжлийн дасгал сургуулилт Messi-ийн эрүүл мэндэд тийм ч сайнаар нөлөөлж чадаагүй боловч, эзэд нь түүнтэй нягт холбоотой харилцаж, илүү ухаалаг ирвэс болгохын тулд хичээцгээжээ. Жишээ нь, дараах бичлэг дээр та түүнийг хоол идэх үедээ ямар үйлдэл гаргаж байгааг үзээрэй.

View this post on Instagram

Вот прошёл месяц и по нашему мнению прогресс на лицо. Оцените наши успехи, можно по пятибальной шкале?☺️#пумы#рысик#левик#пумка#pumaconcolor#домашнийзоопарк#домашнийкот#дикаякошка#дикийкот#коткот#домашнийлев#красавчикнаш#моиживотные#шерстка#лапамоя#моськамоя#питомецмой#котяткимои#усатыйкот#говорун#сладусик#homecats#сладкийкотик#котолюбовь#котолюб#инстакотик#инстакотэ#котодень#мурмурмяу#чудокот

A post shared by I_am_puma (@l_am_puma) on

Ирвэсийг хурдацтай өөрчлөгдөж байгааг харахад тэгтлээ гайхах зүйл байсангүй: тэр ер бусын гэмээр ухаалаг. Тэр хаалга болон цонхыг өөрөө онгойлгож, буруу зүйл хийх үедээ уучлалт гуйж суудаг.

l_am_puma / instagram

 

l_am_puma / instagram

 

Messi-ийн амьдралд тушаах эсвэл захиргаадах тохирохгүй

Муур бол муур хэвээрээ л байна, тэдний хэмжээ ямар ч хамаагүй, ийм учраас гэр доторх бүх хайрцагнуудад ийм зүйл тохиолддог.

l_am_puma / instagram

Бусад жижиг муурнууд шиг Messi бөөрөнхий хэлбэртэй эд зүйлтэй тоглох дуртай. Гэхдээ ороосон утасны оронд том хэмжээтэй эд зүйлийг илүүд үздэг, тарвас болон хулуу гэх мэт.

View this post on Instagram

Сколько счастья у Месси, когда ему купили его собственный арбуз?? Наигрался вдоволь, сделал все максимально аккуратно, позволив избежать гипер-генеральной уборки? How many happiness at Messi when him bought his own watermelon?? полную версию смотрите на нашем канале YouTube✌? #myanimals#mycats#пума#myanimal#мойкот#люблюживотных#вмиреживотных#рысь#мяу#мур#bigcat#bigcats#питомец#sweetcat#animalplanet#pumas#пушистик#мокрыйнос#месси#мурлыка#котопес#заерьемое#котаны#catclub#кошкамоя#mypets#мойкотик

A post shared by I_am_puma (@l_am_puma) on

 

l_am_puma / instagram

Түүнд бүх төрлийн тоглоом байдаг боловч Messi одоог хүртэл хуванцар савнаас өөр зугаатай тоглоом гэж байхгүй гэж боддог. Магадгүй энэ нь яагаад түүний бусад тоглоомууд амархан эвдэрдэг болохын шалтгаан байх. Эсвэл хуванцар сав илүү их чимээ гаргадаг байж ч мэднэ.

View this post on Instagram

БЕСПЛАТНЫЕ ИГРУШКИ часть 4: ну любим мы играть с бутылками? большие, маленькие-не важно, главное целые! Стоит прокусить и всё, интерес к ней потерян☹️ Поэтому с появлением кота много ненужных вещей стали нужными))) бутылки стали отмываться и выдаваться перед уходом из дома(чтобы не скучал), пледы перекочевали не на дачу, а в домик)) да и всё свободное время теперь тоже отдано ещё одному любимцу. Намекаю мужу, что собаку ещё хочу..? FREE TOYS part 4: well, we like to play with bottles? big, small-it does not matter, the main thing is the whole! It's worth biting and everything, interest in it is lost☹️ Therefore, with the appearance of the cat, many unnecessary things became necessary))) the bottles were laundered and issued before leaving home (so as not to be bored), the rugs migrated not to the dacha, but to the house)) yes And all the free time is now also given to another pet. I hint to my husband that I still want a dog ..?#пумы#рысик#левик#пумка#pumaconcolor#домашнийзоопарк#домашнийкот#дикаякошка#дикийкот#коткот#домашнийлев#красавчикнаш#моиживотные#шерстка#лапамоя#моськамоя#питомецмой#котяткимои#усатыйкот#говорун#сладусик#homecats#сладкийкотик#котолюбовь#котолюб#инстакотик#инстакотэ#котодень#мурмурмяу#чудокот

A post shared by I_am_puma (@l_am_puma) on

Түүнийг сургах явцад эзэд нь дандаа ялалт байгуулна гэж байхгүй. Жишээ нь ирвэс оронд орж болохгүй гэсэн дүрмийг байнга зөрчдөг.

l_am_puma / instagram

 

Гэхдээ хэн ийм сайхан залууд үгүй гэж хэлж чадах билээ?

l_am_puma / instagram

 

Зөв анхаарал болон цаг тухайд нь малын эмч дээр очих нь Messi-ийг илүү дээрдүүлсэн

Яагаад гэвэл түүнийг муужгай байх үеийн олон өвчнүүд эдгэрэх тийшээ хандсанаас гадна хэдийгээр түүний хэмжээ бусад ирвэсүүдтэй харьцуулахад 1/3 дахин бага ч, улам илүү сайжирч байгаа, тэр ч бүү их удаан явах болсон.

l_am_puma / instagram

Тэр том хэмжээтэй машинаар аялахдаа тав тухтай байдаг бөгөөд ой мод, талбай, арал болон уулаар алхах их дуртай. Эзэд нь түүнийг байнга дээрх газруудаар дагуулж явдаг.

l_am_puma / instagram

 

l_am_puma / instagram

 

l_am_puma / instagram

Messi бол муурын аймгийн амьтан, бусадтай харилцах дуртай. Тэр энэ гэр бүлийн нэг хэсэг байгаадаа таатай байдаг, яг л бусад амьтад шиг. Түүний түүх дэлхийн эргэн тойрон дахь олон хүнд ертөнцийн хэлээр хүн амьтан хоёр эвлэлдэн нэгдэж, хайр энэрлийн тусламжтай нэг гэр бүл болж болдог гэдгийг харуулсан гэдэгт итгэлтэй байна.

l_am_puma / instagram

Та энэ түүхийн талаар юу гэж бодож байна? Та дээрх хүмүүсийн адилаар зэрлэг амьтныг тэжээж, асран хамгаалах хариуцлага хүлээж чадах уу?

54
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.