Хайр дурлалын тухай чухам үнэнийг өгүүлэх 30 эшлэл: уг ээдрээтэй сэдвийн талаар илүү их зүйлийг ойлгож мэдэхэд тусална

3

Хайр дурлалыг тодорхойлох олон тодорхойлолт бий: үүнийг дан ганц үгээр илэрхийлнэ гэдэг амар зүйл биш. Хэдий тийм боловч хайр дурлал сэтгэл хөдлөлийг тэнгэрт тултал ихэсгэж, итгэмээргүй болон солиотой зүйлсийг хийхэд хүргэдэг. Тэгвэл суут ухаантнууд, философичид хайр дурлалын талаар юу гэж хэлж, тайлбарласан байдгийг хамтдаа сонирхоцгооё.

1. Чи хэн нэгэнд дурлах үед хүч чадлыг мэдэрнэ. Харин чи хэн нэгнийг хайрлах үед, чи эр зоригтой болно – Lao Tzu

2. Би чамайг сонгосон. Би чамайг сонгосоор л байх болно. Ямар ч эргэлзээгүйгээр, огтхон ч тээнэгэлзэлгүйгээр. Би үргэлж чамайг сонгох болно – Leo Christopher

3. Би чамайг одоо хайрлаж байгаагаасаа илүү хайрлана гэж амлаж чадахгүй, учир нь маргааш би байхгүй ч байж мэднэ – Leo Christopher

4. Хайрлуулахгүй байна гэдэг аз хийморь гутахын нэр, хайрлахгүй байна гэдэг зовлонгийн нэр – Albert Camus

5. Хайр дурлал бол яг мөнгөн ус шиг зүйл: чи алгаа нээж барьж болох хэдий ч чиний гарыг түлэх болно – Dorothy Parker

6. Би чиний нүд рүү ердөө нэг минут л эгцэлж харахад хайр дурлалын талаар хэлж болох мянга мянган үгс ундардаг – Martin Luther King

7. Би хайрлаж, энэрэх замыг сонгохоор шийдсэн. Үзэн ядалт гэдэг бол маш дарамттай зүйл – Martin Luther King

8. Би чамайг төгс төгөлдөр байхыг харж дурласан. Дараа нь би чамайг төгс биш гэдгийг чинь олж харсан. Энэ үедээ бүр ч илүү ихээр чамд дурласан – Angelita Lim

9. Зүрх юу хүснэ, түүнийг л хүснэ. Үүнд логик ойлголт хэрэггүй. Чи хэн нэгэнтэй уулзана, тэгээд дурлана, ердөө л энэ – Woody Allen

10. Хэрэв би хайр юу гэж болохыг мэддэг байсансан бол чамд л баярлалаа гэж хэлэх байсан байх – Hermann Hesse

11. Хайр дурлалд ердөө ганц л эмчилгээ бий, тэр нь илүү их хайрлах юм – Henry Toro

12. Хайрлаж, дурлах үүрэг гэж үгүй. Харин хайрлаж, дурлах эрх чөлөө гэж бий, бас энэ эрх чөлөөг би дахин дахин чамаас л мэдэрдэг – Vladimir Levy

13. Чиний бодлыг сонсоход би зүүднээсээ сэрж байгаа мэт санагддаг. Чамайг зүүдэндээ харах үедээ би унтаж байгаагаа мэдэрдэг. Чиний дэргэд байх үедээ би амьд байгаагаа ойлгодог – V. Hugo

14. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах үед бурхны царайг олж хардаг юм гэсэн – V. Hugo

15. Миний амьдралаас ойлгож авсан зүйл бол хайр л байсан – Lev Tolstoy

16. Жинхэнэ хайрыг өөр юу ч орлож чадахгүй: Чамд юу ч тохиолдсон бай, жинхэнэ хайр чамаас холдохгүй – Tom Hanks

17. Хайрыг хаалганы нүхээр харах хэрэггүй, оронд нь хаалгаа зүгээр л тайл – Lee Christopher

18. Энэ бол маш аюултай нөхцөл байдал. Тийм ч таатай зүйл биш. Миний бодлоор тэр хүнгүйгээр нэг ч цаг байж чадахгүй хүн яаж ийм нөхцөлтэй нүүр тулгарч чадах билээ – Colin Firth

19. Хайр дурлал хангалттай зүйл биш. Тэр аз жаргалтай байж болох ч диваажинг хүсдэг байж мэднэ. Магадгүй диваажинг тэнгэр гэж хэлж болно! Тэгэхээр хажуу дахь хүнээ хайрлахад хязгаар бүү тогтоо – V. Hugo

20. Хайр дурлал хүнийг яруу найрагч болгодог – Plato

21. Үлдсэн амьдралаа хэн нэгэнтэй туулмаар санагдаж эхэлсэн тэр өдрөөс эхлэн чиний шинэ амьдрал эхэлдэг – Bette Davis

22. Би чиний талаар байнга боддог. Миний бодлын тэн хагасыг чи л цор ганцаараа эзэлдэг. Тэгээд би бодсон: чи надтай уулзсан цагаасаа эхлээд намайг орхиж яваагүй юм байна – Bette Davis

23. Хайр дурлалын бал бурам агшин зуур үргэлжилдэг бол хайр дурлалын шарх амьдралын турш үргэлжилдэг – Bette Davis

24. Бид хайрын хүчээр эргэн тойрон дахь олон асуудлыг давж чаддаг шүү дээ – Jean Anuy

25. Хэрэв чиний хайр дурлал чамайг галзууруулж байвал энэ хайр дурлал биш – Pedro Calderon de la Barca

26. Нэг үг л биднийг өвчин зовлонгоос ангижруулж, эрх чөлөө олгодог. Энэ үг бол хайр юм – Sophocles

27. Чи нэгэнт хайр дурлалтай учирсан бол хажуу дахь хүнээ аз жаргалтай байлгахыг хүсэх болно, хэдийгээр чи аз жаргалгүй байсан ч гэсэн энэ нь чамд хамаагүй – Julia Roberts

28. Хайр байгаа газар амьдрал оршино – Mahatma Gandhi

29. Чамд хэрэгтэй зүйл бол хайр. Гэхдээ чамайг шархлуулах хайр чамд хэрэггүй – Charles Schulz

30. Би чамайг миний чамд хандаж өдөр бүр хэлдэг, “сайн яваарай”, “өдрийг сайхан өнгөрүүлээрэй” болон “сайхан амраарай” гэдэг үгнүүдээс намайг чамд хайртай гэдгийг мэддэг гэж бодож байна – Charles Schulz

109
ХөөрхөнХөөрхөн
35
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
12
ХарамсалтайХарамсалтай
12
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. STRE1121

    2022/01/04 at 01:05

    Мэдээж. 30 гэдэг тоо бол маш их шүү дээ. Тэгэхдээ яагаад нэрэндээ гагцгүй гэдэг үг оруулав? Энэ нь тиймхэн санагдла. миний бодлоор зарим нь үнэхээр сэтгэл зүрхэнд хоногшолоо, гэхдээ зарим нь худал юм шиг санагдах мэдрэмж төрж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *