Android утсанд зориулсан Facebook апп таны алхам бүрийг чинь мөрдөж байна! Үүнийг хэрхэн идэвхгүй болгож хаах вэ?

0

Android-д зориулсан Facebook апп-д саяхан нэгэн шинэ тохиргоо нэмсэн байна, өөрөөр хэлбэл аппликейшнийг ашиглаагүй байх явцад байршил тогтоох тохиргоог цуцлах сонголт юм. Саяхан даа, CNBC Facebook-ийн аюулгүйн алба хүмүүсийг хайж, эрж олохын тулд байршил тогтоох мэдээллийн систем ашиглаж байгааг нь ил болгосон. Тэд компанийн ажилчдад аюул заналхийлж болзошгүй хүмүүсийг мөрдөж байгаа гэсэн тайлбар өгсөн байна.

Android утсан дээр та өөрийнхөө байгаа байрлалыг мөрдөх эрхийг бүрмөсөн хааж эсвэл мөрдөх эрхийг бүхэлд нь өөр бусад этгээдэд аппликейшнээр дамжуулан олгож болно. Энэ бол үйлдлийн системийн онцлог: чухам ямар нөхцөл байдалд таныг мөрдөх, мөрдөхгүй байх вэ гэдэг ямар нэгэн тусгай программ одоогоор гарч ирээгүй байгаа ажээ. Нэг ёсондоо танд сонголт байхгүй гэсэн үг юм.

Facebook-ийхний батлан хэлж байгаагаар бол тэд урьд нь Android хэрэглэгчдийг мөрдөж байгаагүй, яагаад гэвэл “Location history” гэдэг горим нээлттэй байгаагүй гэжээ. Харин одоо аппликейшнд уг хэсгийг хаах тусгай сонголт бий, түүний тусламжтайгаар мөрдөх сонголтыг хийх боломжтой. Тун удахгүй бүх хэрэглэгчдэд хүрнэ гэж тэд амлаж байна.

iOS хэрэглэгчдийн хувьд Facebook апп анхнаасаа л байршил тогтоох горимыг хаах сонголттой байсан. Ямартай ч одоо хэрэглэгчдэд бүгдэд нь тус горимыг идэвхжүүлсэн эсэх тухай сануулга илгээхээр бэлдэж байна.

Аз болж Google тун удахгүй асуудлыг шийднэ гэж мэдэгдсэн. Ам дамжсан ярианаас сонсоход, Android хэрэглэгчид программ бүрэн туршилтад орж албан ёсны сайт дээр тавигдсаны дараа л хэрэглэх боломж нээгдэх ажээ.

4
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *