Хэрэв тэдний өндөр шаардлагуудыг биелүүлж чадахгүй бол Ихрийн ордынхонд хэзээ ч битгий дурла! Тэд бол жинхэнэ хатуу самар л гэсэн үг!

2

Ихрийн ордынхонд бүү сэтгэл алдраарай. Яагаад гэвэл тэд таныг үндсээр нь өөрчлөх болно. Тэд танд хүмүүс харагдаж байгаа шигээ биш гэдгийг зааж өгнө. Ихрийн ордынхон амьдралдаа хоёр дүрд тоглодог. Тэд нийтэч хүн шиг дүр эсгэнэ. Гэвч заримдаа сэтгэл хөдлөл ихтэй, хэт мэдрэмтгий нэгэн болж хувирна. Ихэвчлэн ганцаараа байхыг эрхэмлэдэг бөгөөд тэдэнд бодож тунгаах, шийдвэр гаргах хангалттай цаг хугацаа хэрэгтэй байдаг.

Ихрийн ордынхон таныг хэзээ ч байгаагаар чинь хайрлахгүй. Учир нь тэд тэгтлээ амархан бусдад сэтгэл алдраад байдаг хүмүүс биш. Гэхдээ үнэхээр сэтгэлийг нь булааж чадсан хүн гарч ирвэл, түүний төлөө өөрт байгаа бүхнээ зориулна. Энэ ордынхныг оюун санааны хувьд өндөр чадавхитай хүмүүс өөртөө татаж чаддаг. Өөрийг нь илүү дээр нэгэн болгох буюу өөрөөс нь илүү чадвартай, мэдлэгтэй, боловсролтой тийм л хүн Ихрийн ордынхны хамтрагч болох боломжтой.

Тэд таныг таньж мэдэхийн тулд асар их цаг хугацааг зарцуулна. Мөн таныг одоо байгаагаас чинь өөрчилж, байж болох хамгийн төгс хэмжээнд хүргэхийг зорино. Өнгөрсөн цаг хугацаанд гаргасан алдаанууд чинь тэдэнд огт хамаагүй. Харин одоо гаргаж буй алдаа, ирээдүйд ямар алдаа гаргах эсэх чинь л хамаатай.

Хэрэв та энэ ордынхонд хувийн орон зай гэдэг зүйл ямар чухал болохыг ойлгохгүй юм бол, тэдэнд сэтгэлийн жолоо алдах хэрэггүй. Тэд бүх л өдөржингөө тантай ярилцахгүй, таныг секунд тутамд бодож, санахгүй. Хэдий тийм ч гэлээ, тэд нэг хайрласан хүнээ насан туршдаа хайрлаж чадна. Ихрийн ордынхон төрөлхийн удирдагчид, мөн ажлын төлөө төрсөн хүмүүс бөгөөд тэр чинээгээрээ амжилтад хүрч чаддаг. Тэдэнд үүнийг нь ойлгож, дэмжих хамтрагч хэрэгтэй.

Ихрийн ордод төрсөн хүмүүс бусдыг хайрласныхаа хариуг эргээд нэхэж чаддаг хүмүүс. Ихэнх тохиолдолд олон хүмүүст энэ хандлага нь таалагддаггүй гэж хэлэхэд болно. Мөн тэд романтик харилцааг төдийлөн ойшоодоггүй мэт боловч, хайртай хүнийхээ дуртай дуу болон очихыг хүсдэг газрыг нь сайн мэддэг.

Ихрийн ордынхон биеэ даасан, хүчирхэг хүмүүс учир, бусдад тийм ч амар итгэл үзүүлдэггүй. Зурхайн ордууд дотроос зөвхөн тэдэнд ойртох л хамгийн хэцүү байдаг. Гэхдээ та хэр зэрэг урт хугацаа шаардах эсэхээс үл хамаараад түүний итгэлийг олж чадна гэж бодож байвал, үзээд алдахад гэмгүй. Тэд хичээл зүтгэлийн чинь хариуг яаж барихаа сайн мэднэ.

Цаг, минут, хором бүрийг зөвхөн түүний төлөө зориулж чадахгүй бол Ихрийн ордынхонд сэтгэл алдрах хэрггүй. Тэд хажуу дахь хүнээсээ анхаарал, хайр халамжийг харамгүй хүсэх болно. Мөн түүний дэргэд та хэзээ ч худал хэлж чадахгүй. Учир нь тэр үнэхээр шударга зан чанартай.

Ингээд харахад Ихрийн ордынхон шаардлага өндөртэй боловч, итгэлийг нь олж чадсан хүн насан туршдаа үнэнч хайрын эзэн болж чадах нь харагдаж байна. Нэг ёсондоо дээрх шаардлагуудыг биелүүлж чадахгүй бол, тэдэнд сэтгэл алдарч хэрэггүй гэсэн үг юм.

71
ГоёГоё
16
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *