
Хүн бүр л амттанд дуртай байдаг. Гэвч та гахайн махтай эсвэл бүр хүрэлзгэнэтэй амттан идэж чадах байсан уу? Танд дараах 25 хачирхалтай амттануудыг танилцуулья.
Алетриа Досе (Португал)
Үүнийг бараг будааны пудинг гэж хэлж болно, гэхдээ орцонд нь гоймон ордог.
Охаги (Япон)
Энэхүү амттанг хийхдээ нухсан будаа болон шош ашиглаж дараа нь бөөрөнхий хэлбэрт оруулдаг.
Санкайа (Тайланд)
Энэ бол кремтэй хулуу. Үүнийг хулууны бялуу гэж нэрлэвэл илүү дээр байх.
Алтан ням гариг (АНУ)
Энэхүү амттаны үнэ 1000$-т хүрдэг бөгөөд саяхан хамгийн үнэтэй амттаны шагналыг хүртжээ.
Пикаронес (Перу)
Чихэрлэг төмс болон хурган гуагаар хийдэг энэхүү шарсан пончикнууд Перу болон хөрш орнууддаа үнэхээр алдартай.
Авокадотай зайрмаг (Бразил)
Ммммм, халуун орны амттан.
Айс каканг (Сингапур)
Улаан шоштой зайрмаган дээр чихэрлэг эрдэнэ шишийн шүүс асгаж личи жимс болон шинэхэн ногооны чанамлаар чимэглэжээ.
Ногоон диснтари (Тайван)
Энэ бол кивиний сироптой ердийн л нэг зайрмаг. Гэвч үүний үзэмж таны хоолны дуршлыг бууруулах байх. (энэхүү ресторан бие засах газартай холбоотой тул энд байдаг бүх зүйлс 00-ын өрөөний загвартай байдаг)
Йокан (Япон)
Энэхүү Япон десертийн орцонд улаан буурцагны жан, агар болон элсэн чихэр ордог.
Султаны бялуу (Турк)
Хамгийн ховор орцоор хийгдэх энэхүү бялууг хараад юуны түрүүнд алтаар хийсэн байх гэсэн бодол төрөхгүй байна гэж үү?
Бүйлсний дүпү (Хятад)
Амттай гэдэг нь харваас илт байна шүү дээ.
Махтай бялуу (АНУ)
Бүү хууртаарай, энэ бялуу огтхон ч чихэрлэг биш. Доторх нь мах, харин гаднах нь төмс юм шүү.
Желеби (Ойрхи Дорнод болон Энэтхэг)
Хэрэв та чихрийн мангас бол энэхүү амттан өт шиг харагдах нь танд тийм ч чухал биш байх.
Гахайн утсан махтай хайрсан боов (АНУ)
Гахайн утсан махтай бүх зүйл амттай байдаг гэж сонссон юм байна.
Мишти Дой (Энэтхэг)
Энэхүү чихэрлэг таргийг ихэвчлэн шавар саванд хийсэн байдаг.
Талх, цөцгийн тостой пудинг (Их Британи)
Энэхүү амттанг Британи гэрийн эзэгтэй нар удсан талхаа хаялгүй ашиглах зорилгоор зохиосон гэж ярьдаг. Энэ амттан одоо үед ч мөн адил амттай хэвээр байгаа. Магадгүй хуучин талхны оронд шинэхэн талх ашигладаг болсонтой холбоотой байх.
Хирсний бөөлжис (АНУ)
Үүнийг хөөсөн чихэр болон амуугаар хийдэг.
Пенден вафль (Вьетнам)
Хэрэв та наргил модны самранд дуртай бол энэхү амттанг танд зориулья.
Халва (Ойрхи Дорнод)
Та энэхүү амттаныг Энэтхэгт ч идэх боломжтой. Үүнийг ихэвчлэн хүүхдийн будааг хайлсан цөцгийн тостой хольж хийдэг. Заримдаа лууван, байцаа, шош нэмдэг.
“Марс” шоколадыг зуурмаганд ороож шарсан зүсэм (Шотланд)
Аз болоход Шотландад зүрх судасны эмч хангалттай байх юм даа.
Сендол (Малайз)
Эдгээр нь өт биш шүү. Үүнийг царцмаг гоймон, кокосын сүү, буурцаг, дал модны тосоор хийдэг.
Мартабек (Индонез)
Ийм амттанг зөвхөн Малайзад идэх боломжтой. Үүний дотор шоколад болон бяслаг хийдэг.
Шоколадтай хүрэлзгэнэ (Тайланд)
Амттай сонсогдож байна шүү.
Васабитай зайрмаг (Япон)
Үүнийг зүгээр л тэдэнд үлдээе.
Tavuk göğsü (Турк)
Энэ амттанг татсан тахианы махан дээр будаа, сүү, элсэн чихэр нэмж бэлтгэдэг.








Зочин
2015/10/17 at 15:53
Сэтгэгдэл *Хотын төвд томоохон Худалдаа Үйлчилгээний төвд талбай зарж байна.
Хотын А бүсэд байрлалтай СБД 11-р хороолол, хуучнаар 4-н уул зах болон Номин Хайпер маркетийн суурин дээр баригдсан “САРУУЛ ХОТХОН ЦОГЦОЛБОР”-т урсдаг шаттай 1,2 давхар үйлчилгээний талбайд хэсэгчлэн болон бөөнөөр нь захиалга авч эхэллээ. 2016 оны 02 сард ашиглалтанд орно.
Утас: 9470-1111, 8901-3858, 9181-8383