Автобусны жолооч хийдэг 24 настай үзэсгэлэнтэй бүсгүйг хүмүүс ийм ажил хийхэд “хэтэрхий гоёдоно” гэдэг ажээ. Гэхдээ энэ бол түүний мөрөөдлийн ажил юм

1

24 настай Жоди Ли Фокс (Jodie Leigh Fox) Их Британийн Эссексид автобусны жолооч хийдэг. Залуу бүсгүйд үнэхээр тохирохгүй ажил, гэхдээ Жоди өөрийнхөө мөрөөдлийн ажлаа хийж байгаагаа хэлжээ. Бүсгүй 21 настайдаа асрагчаар ажилладаг байжээ, нэг өдөр автобусны жолооч шалгаруулж авна гэсэн зар харсан байна. Тэр ажилд орох хүсэлтээ гаргаж нэг л өдөр энэ ажилдаа оржээ. Жоли ажилдаа үнэхээр дуртай гэнэ.

i.dailymail.co.uk

Бүсгүйн хэлснээр, хүмүүс байнга л магтаалын үг хэлдэг гэнэ. Ялангуяа эрэгтэй зорчигчид: “Автобусанд эрчүүд орж ирэхээрээ бараг бүгдээрээ л адилхан үг хэлдэг: “Хэзээ ч ийм царайлаг автобусны жолооч харж байгаагүй” гэж ирээд л… “Намайг автобус барихад хэтэрхий гоёдож байна” гэж тэд хэлдэг юм. Эмэгтэйчүүд ч мөн адил ингэж хэлэх нь бий” гэж Жоди ярьжээ.

i.dailymail.co.uk

Жоди бага байхын л автобус жолоодох юмсан гэж мөрөөддөг байснаа нуулгүй хэлсэн юм. Жоди автобус, тэр бүү хэл лимузин барих эрхтэй. Тодорхой хугацаанд тэр жолооны шалгалт өгч байх ёстой гэнэ. “Асрагчийнхаа ажлыг орхиход би автобусны жолооч болох хүсэлтэй байснаа улам илүү ойлгосон. Би автобусанд суухаараа дандаа жолоочийн хажуугийн суудалд суудаг байлаа. Жолоочийг ажиглаад л, тэгэхээр би амьдралынхаа мөрөөдлийг биелүүлж чаджээ” гэж бүсгүй сэтгэгдлээ хуваалцжээ.

Жоди ажилдаа хайртай, цаашид ч автобус барих төлөвлөгөөтэй байгаа – түүний хэлснээр, тэтгэвэртээ гартал. Үүнээс гадна “эмэгтэй хүний хийх ажил биш” гэдэг ойлголтыг залруулахыг ихэд хүсэж байгаа ажээ. Тийм ч учраас ажлынхаа хувцастай гэрэл зургаа TikTok дээр тавьдаг бас ажлын өдрийн бичлэгүүдээсээ ч хуваалцах болжээ.

i.dailymail.co.uk
jodieleighthebusdriver_ / Instagram
jodieleighthebusdriver_ / Instagram
jodieleighthebusdriver_ / Instagram
jodieleighthebusdriver_ / Instagram
8
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *