Дауны хам шинжтэй энэ залуу хувь тавилангаас 2 үнэ цэнэтэй бэлгийг хүртжээ: Мөрөөдлийн ажил болон насан туршийн хайр

0

Жэйк Пратт бол 21 нас хүрээд удаагүй байгаа залуу бөгөөд мөрөөдлийнхөө ажлыг хийх болсон тэрээр одоо чин зүрхнээсээ хайрладаг хүнтэйгээ хуримаа хийх гэж байна. Жэйкийн амьдрал гайхалтай түүхүүдийн тоонд багтах нэгэн түүх гэж хэлж болно. Тэр өнөөдрийг хүртэлх хугацаанд олон хүнд хэцүү зүйлстэй нүүр тулгарчээ. Түүний амьдралын адал явдал бидэнд бүх зүйл боломжтой гэдгийг ойлгуулж, мэдрүүлэх болно.

Жэйкийн түүх олон уншигчдад маань урам зориг өгч, Дауны хам шинжтэй хүмүүсийн талаарх ойлголтыг өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.

Жэйк Праттай танилц, эрүүл мэндийн эмгэгтэй төрсөн ч гэлээ түүнийг юу ч зогсоож дийлээгүй юм

Жэйк Пратт бол Дауны хам шинжтэй төрсөн залуухан эр. Түүний өсч торнисон он жилүүд амаргүй байв. Нэг удаа түүний эгч Эми Хайд ярилцлага өгөх үеэрээ, “Эмч нар Жэйкийн оюун санааны хомсдол түүнийг амьдралаас ангид байлгаж, энгийн амьдралаар амьдрахад саад учруулах тул, түүнийг нийгмээс аль болох тусгаарлах хэрэгтэй гэж хэлж байсан.” хэмээн дүүгийнхээ талаар ярьжээ. Гэвч Жэйк бууж өгөхийг хүсээгүй юм. “Манай гэр бүлийнхэн үргэлж Жэйкийг бусдын л адил хүн гэж хүлээж авдаг философитой байсаар ирсэн бөгөөд тэр ч утгаараа түүний хийж чадах зүйлсэд хязгаар гэж байдаггүй.” хэмээн Эми хэлжээ.

© Amy_Lissa / Twitter

Жэйк хэзээ ч өөрийнхөө нөхцөл байдлаас болоод сэтгэлээр унаж байсангүй. “Зарим хүмүүс энэ боломжгүй зүйл гэж бодож байхад тэр ахлах сургуулийн хөлбөмбөгийн багт тоглохыг хүссэн. Тэр тоглож ч чадсан. Тэр тоглолтонд тоучдаун хийж, оноо авахыг хүссэн, тэр бас л тэгж чадсан. Жэйк коллежид сурахыг хүссэн, мөн л хүслээр нь болсон.” хэмээн Эми хэлсэн юм. Одоо Жэйкт 2 ажил бий: Жэйк өглөөг гольфын талбайд ажиллаж эхлүүлдэг бол, дараа нь ОУ-ын буухиа шууданд хүргэлтийн ажил хийдэг.

© thejakepratt / Twitter

Жэйкийн хийдэг ажлууд нь түүнд өөрийгөө хэн болохыг ухамсарлах болон хөгжиж дэвшихэд нь тус хүргэдэггүй байж болох ч, түүнд шинэ хүмүүстэй танилцах, харилцах боломжийг олгодог. Хүмүүс бол Жэйкийн амьдралын чухал хэсэг юм. Түүнтэй хамт хүргэлтийн компанид (UPS) ажилладаг Ричард гэх залуу Жэйкийн сайн найз болсон бөгөөд заримдаа тэд хамт гольф тоглодог байна.

© thejakepratt / Twitter

 

Жэйкийн хамгийн сэтгэл уярам ололт амжилт бол тэр жинхэнэ хайртайгаа учирсан явдал

Жэйк болон Грэйс нар хоёулаа ахлах сургуульд байхаасаа эхлэн хоорондоо болзож эхэлжээ. Хэдийгээр Жэйк ихэнхдээ нээлттэй байдаг бол, түүний найз охин бага зэрэг ичимхий гэнэ. 2017 онд анх Грэйс санаачилгыг гартаа авч, Жэйкийг бүжгэнд урьж байсан талаар хосууд дурсамжаасаа хуваалцсан юм. Бусдаас ялгаатай хэдий ч, тэдний хайр сэтгэл 4 жилийн турш тасралтгүй үргэлжилжээ.

Жэйк болон Грэйс нар ирээдүйн амьдралаа хамтдаа төлөвлөх тал дээр нэг байр суурьтай байдаг. Нөгөөтэйгүүр Жэйк сүйн бөгжинд зориулж хуримтлал үүсгэж байгаа бол, Грэйс ирээдүйн хуримаа яаж хийх талаар төлөвлөж байна. Тэд аль болох ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээдэг. Жэйк Грэйсийн коллежид очиж, өдөр бүр видео дуудлагаар хоорондоо ярьдаг.

© thejakepratt / Twitter

 

Жэйк Дауны хам шинжтэй хүмүүсийг бусдаас өөр гэж харахаа хүмүүс болих хэрэгтэй гэж хэлсэн юм

Тэр өөрийнх нь амьдралын түүх бусдад Дауны хам шинжтэй хүмүүс ч гэсэн эгэл жирийн амьдралаар амьдрах бүрэн боломжтой гэдгийг харуулсан бодит жишээ гэж боддог. “Би Дауны хам шинжтэй хүүхдүүдийн хувьд үлгэр жишээ авдаг хүн нь байх дуртай. Би тэдний үлгэр дуурайлал болохыг хүсдэг.” хэмээн тэр хэлжээ. “Миний бодлоор хамгийн чухал зүйл биднийг өөр хүмүүс гэж хандах биш, харин бусдын адил үзэж, эелдэг бас найрсаг харьцах явдал юм.”

© thejakepratt / Twitter

Жэйк таны Дауны хам шинжтэй хүмүүсийн талаарх ойлголтыг өөрчилж чадсан уу? Таны бодлоор энэ төрлийн эмгэгтэй хүмүүсийн талаарх ойлголтоо бусад хүмүүс өөрчлөхийн тулд дахин бодож үзэх хэрэгтэй юу?

30
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *