Анхаар! Ухаалаг гар утасны дэлгэцнээс ялгарах цэнхэр туяа бидний бодож байснаас ч илүү аюултай!

3

Магадгүй хүн бүр орчин үеийн төхөөрөмжүүд хүүхэд болон насанд хүрсэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг талаар сонсож байсан байх. Хэдий тийм ч гэлээ, саяхан эрдэмтэд ухаалаг гар утасны цэнхэр туяа бидний эрүүл мэндэд бидний бодож байснаас ч илүү ноцтой аюул учруулдаг болохыг баталжээ. Дан ганц нүдний хараанд муугаар нөлөөлөөд зогсохгүй бусад эд эрхтэнд хүртэл сөргөөр нөлөөлдөг байна. Цэнхэр туяа гэж юу вэ, бас бид үүнээс болгоомжлох хэрэгтэй юу? Эдгээр асуултын хариултыг хамтдаа мэдэж авцгаая.

ShotPrime Studio / Shutterstock.com

 

Эрүүл мэндэд хор хөнөөлтэй…

Зарим судалгаагаар, судлаачид туяаны дулаан ялгаруулалт болон чихрийн шижин, хорт хавдар болон зүрх судасны өвчний харилцан хамаарлыг тогтоох гэж оролдсон боловч тэд амжилттай үр дүнд хүрч чадаагүй байна. Үүнтэй зэрэгцээд цэнхэр туяа мелатонин гормоны ялгарах үйл явцад нөлөөлдөг болохыг олж тогтоожээ – энэ гормон биеийн хэмнэлийг тогтворжуулдаг. Үр дүнд нь хүний унтах горим алдагдаж, улмаар эрүүл мэндэд нөлөөлдөг байна.

Farknot Architect / Shutterstock.com

Мөн таблет, телевизор болон ухаалаг гар утасны дулаан ялгаруулалт бидний нүдний торлог бүрхэвчинд сөргөөр нөлөөлдөг ба энэ эрхтний эсүүдийг устгадаг. Харин туяаны сөрөг нөлөө арьсанд яаж нөлөөлдөг болохыг одоогоор судалсаар байна. Гэхдээ хэрэв тухайн хүн арьсны асуудалтай бол цэнхэр туяа асуудлыг улам дордуулах ба үрэвсэл, нөсөө толбо үүсгэх болон чөлөөт радикалуудыг ялгаруулж, арьсны өвчин тусахад хүргэж болзошгүй.

Харанхуйд цэнхэр туяа болон дэлгэцийн хооронд үүсэх зөрчил эрүүл мэндэд хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ зөрчил бага байх тусам илүү сайн. Түүнчлэн харанхуй орчинд компьютер ашиглаж болохгүй учир өрөөнийхөө гэрлийг асаах хэрэгтэй. Энэ дүрэм бусад гажетуудад ч бас хамаатай.

 

Эсвэл үгүй?

Хэдийгээр эрдэмтдийн судалгаа ийм байгаа боловч бусад судалгааны үр дүнд хүмүүс эсрэг байр суурьтай байна. Доктор, профессор Ajith Karunarathne хэлэхдээ уг цэнхэр туяа нүдийг хараагүй болгож чадахгүй гэж үзжээ. Хэсэг бүлэг эрдэмтэд цэнхэр туяа нүдний эвэрлэг бүрхэвчид хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Гэсэн хэдий ч Колумбын Их сургуулийн нэгэн профессор нүднээс аваагүй эсүүдийн тусламжтай уг судалгааг хийж байсан гэнэ. Байгалиасаа ийм зүйл болдоггүй учир дээрх судалгаануудад итгэхэд бэрх юм.

Мэдээж хэрэг цэнхэр туяа өдрийн цагаар хэрэг болох нь бий. Мөн цэнхэр туяа бүхий гэрлийн шилийг эмчилгээнд ашигладаг. Гэхдээ долгионы хэмжээ өөр байх ёстой, эрүүл мэндэд аюулгүй байхаар хийгдсэн байна.

 

Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

  1. Эхлээд боломжтой бол гаджет хэрэглэх хугацаагаа багасгах хэрэгтэй.
  2. Унтахаасаа 2-3 цагийн өмнө кино эсвэл өөр бусад зүйл бүү үз.
  3. Шөнө ажиллаж байхдаа зориулалтын шил зүүж, цэнхэр туяанаас сэргийлээрэй.
  4. Хангалттай сайн унтаж амрахын тулд цайвар улаан гэрлийг шөнө ашигла.
  5. Гар утсандаа цэнхэр туяа багасгагчийг нэмж хийлгэ.
  6. Харанхуйд гажет хэрэглэсний хэрэггүй.
  7. Антиоксидант болон тослог хүчлээр баялаг хоол хүнс тогтмол хэрэглээрэй.

Бид танд энэхүү зөвлөгөө хэрэг болж, таныг цэнхэр туяанаас хамгаалж, эрүүл байхад тань тусална гэдэгт итгэлтэй байна.

25
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2019/02/23 at 22:02

    Haranhuid uzehgui baih

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *