Хамгийн аз жаргалтай хүмүүс бол хэрхэн, яаж явахаа мэддэг хүмүүс юм. Аз жаргалыг мэдрэхэд саад учруулж байгаа зүйлсээс холдон явах тухай…

2

Ямар нэгэн зүйлийг орхиж явах тухай биш. Таны амьдралыг баллаж байгаа хүнээс холдон явах тухай, амьдралын аз жаргалыг мэдрэхэд саад учруулж байгаа тэр зүйлсээс холдон явах тухай бид ярьж байна

Явах – заримдаа хийж болох хамгийн зөв үйлдэл, харин заримдаа хийж чадах цорын ганц зүйл болно. Бид эхлүүлсэн зүйлээ дандаа дуусгах боломжгүй, зарим нэг тохиолдолд орхиод, бүгдийг шинээр эхлүүлэх нь зөв байдаг. Аз жаргалтай байхын тулд бид шинийг эхлүүлж зөв чиглэлд явах хэрэг гарна.

 

1. Үзэн ядaж байгаа ажлаасаа яв

Эсвэл олон жил ажиллаж байгаа ч албан тушаал эсвэл ямар нэгэн ахиц дэвшил гарахгүй байгаа ажлаа орхи. Таны бодож байснаас ч амар байх болно – таны сэтгэлд илүү нийцсэн шинэ ажлыг эхлүүл эсвэл таны авьяас амжилт авчирж чадна гэдэгт итгэж байгаа хүнтэй хамтар.

2. Амьдралын нөхцөл байдлаар өөрийгөө өмөөрөхөө боль

Нөхцөл байдал таниас хүчтэй гэдэгт битгий итгэ. Бид өөрт таалагдахгүй байгаа амьдралыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадаж байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Үнэн хэрэгтээ бид эрсдэл хүлээхдээ аливааг даван дуулах чадвартай байдаг, илүү их хичээл зүтгэл гаргана.

3. Тодорхой бус хайрыг орхи

Таныг өөдгүй болгож байгаа эсвэл ямар түвшинд яваа нь тодорхой биш харилцаагаа тасал. Хагацлыг та даваад л гарна, уйл. Тодорхойгүй харилцааг тасалж чадвал танд л амар байх болно.

4. Таныг дорд үздэг найз нараасаа холд

Танд хаягласан доромж шинжтэй тоглоом шоглоом, таныг чадах гэсэн эсвэл таны амьдралд сайн сайхан зүйл авчирдаггүй найз нараасаа холд. Та өөртөө илүү ачаа үүрэх ямар ч шаардлага алга.

5. Амьдарч чадахгүй байгаа газраасаа яв

Хотын булан тохой бүрийг мэддэг, таныг хэн болохыг бүгд мэддэг, эргэн тойрон юу ч өөрчлөгдөхгүй байгаа бол тэр газраа орхин яв. Бүгдийг шинээр эхлүүлэхээр энэ газраас яв, таныг шаналгах дурсамжаа орхин шинэ газар шинэ амьдрал эхлүүл. Өөрийгөө шинээр нээ.

6. “Үгүй” гэж хэлмээр байгаа ч “за” гэж хэлэхээ боль

Өөрийнхөө эрүүл мэнд, сэтгэл санааг хохироохоо боль, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө бүү золиосол. Таныг урьсан л бол очих ёстой гэж бүү бодоорой. Өөрийгөө шахалтанд оруулах хэрэггүй. “Үгүй” гэж хэлж сураарай, таны сэтгэл санаа хөнгөрөөд л ирнэ.

7. Бусад хүмүүс таны тухай юу гэж бодож байгаа нь танд хамаагүй, энэ тухай бүү бод

Бусдад тааруулж явах хэрэг байхгүй ээ, хэн нэгэнд таалагдах гэж амьдрах хэрэггүй. Тэд танд юу гэж хэлсэн нь хамаагүй, тэдэнд итгэхээ больж үз. Тэд таныг таниас илүү мэднэ гэж юу байх вэ дээ.

8. Өнгөрснийг орхи

Тэр өнгөрсөн үед амьдраагүй, тэгээд ч өнгөрсөн амьдрал таныг урагш алхахад саад болох учиргүй. Тэд таныг дагаж мөрдөөгүй. Өнгөрсөн алдаа, бүтэлгүйтлийг орхи.

9. Өөрийгөө хуурахаа боль

Та сэтгэлийн гүнд өөрийгөө явах ёстой гэдгээ мэдэж байгаа. Таны зүрх сэтгэл үүнийг хүснэ, зөв үйлдэл хийхийг таны дотоод хүсэл тэмүүлнэ. Танд юу аз жаргал авчрахыг өөрөө сайн мэдэж байгаа. Тэгэхээр эндээс явж чадахгүй эсвэл явах нь буруу гэж өөрийгөө хуурахаа больж үз – энэ бол маш том алдаа. Та өөрөө өөрийнхөө аврал нь гэдгийг битгий мартаарай.

5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *