Хоёр өөр төрлийн амьтныг хооронд нь хээлтүүлэгт оруулж дундаас нь гарсан үр төлийг нь “эрлийз” хэмээн нэрлэдэг. Энэ нь байгаль дээр маш ховор тохиолддог үзэгдэл юм. Эрлийзжүүлсэн амьтад ихэвчлэн устаж үгүй болдог жамтай. Учир нь тэд үрждэггүй. Шинэ эрлийз амьтныг ихэвчлэн хүмүүс туршилтын журмаар гарган авдаг. Дэлхий дахинд бүртгэгдээд байгаа эрлийз хэмээх тодотголтой 12 амьтныг та бүхэнд танилцуулъя.
1. Бар + Арслан
Барслан нь арслангуудын адил сэлэх дуртай. Барууд шиг бусадтай харьцаа сайтай. Барслан хүний гарыг харж амьдардаг. Учир нь барслангийн нийлүүлэг байгальд биш, хүний амьдардаг орчинд хүний оролцоотойгоор явагддаг. Харин барслангийн эм нь муурын төрлийн бусад эрлийзүүдээс ялгаатай нь үр төл өгдөгт оршино. Барслангийн биеийн урт 4 метрээс илүү гарах ч удаатай. Жин нь 300 кг-аас дээш давдаг.
2. Хонь + Ямаа
Байнгын хамт байдаг амьтад бол хонь, ямаа билээ. Магадгүй хэвийн үзэгдэл ч байж болох юм.
3. Чоно + Нохой
Чоно-нохойн бие бялдар болон үйлдлийг нь урдаас таах боломжгүй байдаг. Зодоонч ноходыг чонотой эрлийзжүүлсэн нь жинхэнэ аймшгийн амьтан болгон хувиргажээ. Ихэнхдээ чоныг гадаад байдлаар нь төстэй амьтадтай эрлийзжүүлдэг. Жишээ нь, герман овчарк, сибирийн хаски, лайк, аляскийн маламутуудтай гэх мэт. 1998 оны байдлаар АНУ-ын нутагт 300,000 орчим чоно-нохой байгаа нь бүртгэгджээ. Америкийн мал эмнэлгийн холбоо гоё чамин үүлдрийн амьтад гаргаж авах хүсэлдээ хөтлөгдөн хүмүүсийг нохойг чонотой эрлийзжүүлэхгүй байхыг уриалсаар байна. Ийм аргаар гаргаж авсан амьтад маш хэрцгий байдаг. Сүрэглэсэн чоно-нохой хүмүүс рүү дайрахаас ч буцдаггүйгээрээ аюултай.
4. Зэрлэг муур + Тэжээвэр муур
Саванна буюу гэрийн зэрлэг муур нь гэрийн муурыг Африкийн сервалтай нийлэгт оруулсны үр дүн юм. Энэ амьтан дунд зэрэг биетэй, том чихтэй. Ийм төрлийн амьтдыг XX зууны сүүлчээр гаргаж авчээ. 2001 онд Олон улсын муурын холбоо энэ үүлдрийг албан ёсоор бүртгэж авчээ. Гэрийн зэрлэг муур хүнтэй их нийцэмтгий, эзэндээ үнэнч байдлаараа нохойноос дутахгүй. Ийм төрлийн муурыг хөтөч болгох, эзнийхээ гээсэн юмыг олуулах зэрэгт нэн тохиромжтой.
5. Арслан + Ирвэс
Толботой арслан нь эрэгчин ирвэс болоод эмэгчин арслан хоёрын хамтын бүтээл юм. Энэ амьтны толгой нь арслангыхтай төстэй бол бие нь ирвэсийнхтэй илүү төстэй. Хамгийн анх тэмдэглэгдсэн Leopon нь 1910 онд Энэтхэгт бүртгэгджээ. Leopon нь жирийн ирвэснээс том биетэй бөгөөд арслан, ирвэсний онцлог шинжүүдийг агуулсан байдаг ба жишээлбэл ирвэс шиг авирч дүүлэхдээ сайн бөгөөд арслан шиг сүргээрээ амьдрах хандлагатай байдаг гэнэ.
6. Халим + Дельфин
Волфин нь эмэгчин дельфин болон эрэгчин халим хоёрын хоорондоос гардаг маш ховор эрлийзүүдийн нэг юм. Хэдийгээр тэд байгальд зэрлэгээрээ байдаг гэх боловч Хавай дахь “Sea Life” паркад гаргаж авсан хоёр Волфин байдаг байна. Анхных нь 1985 оны 5 сарын 15-нд төржээ. Волфиний хэмжээ, өнгө, хэлбэр зэрэг нь эцэг эхийнхээ шинжүүдийн дундаж гэж хэлж болно. Мөн нутгийн ардууд далайд загасчилж явахдаа Волфинтой таарах тохиолдол байдаг бөгөөд тэд түүнийг “саарал мангас” хэмээн нэрийддэг байна.
7. Саарал баавгай + Цагаан баавгай
Туйлын баавгай эсвэл Гроллар баавгай нь зэрлэг байгальдаа ч мөн хүмүүсийн гарт ч 1964 оноос харагдаж эхэлсэн юм. Туйлын баавгай Саарал баавгай хоёр хоорондоо маш хол байдаг амьтад юм. Саарал баавгай нь ой мод, хөрст газарт амьдардаг байхад, туйлын баавгай нь мөс, усан дээр амьдардаг билээ. Үүнийг эрдэмтэд туйлын мөс хайлж туйлын баавгайнууд эх газар луу түрж байгаатай холбож тайлбарласан юм.
8. Тэжээвэр үхэр + Сарлаг
Дзо эсвэл Яаков нь хивэгч амьтад болох сарлаг болон тэжээвэр үхэр хоёрын эрлийз юм. Энэ эрлийз нь сарлаг болон тэжээвэр үхэр хоёроосоо хамаагүй том байдаг ба илүү хүчирхэг байдаг юм. Манай оронд бас түгээмэл байдаг ба Хайнаг гэвэл андахгүй биз.
9. Нэг бөхт тэмээ + Лам гөрөөс
Кама нь нэг бөхт тэмээ болон лам гөрөөсний хооронд зохиомол үр суулгалт явуулсны үр дүн дэх эрлийз юм. Энэ нийлүүлгийг тэмээ шиг биетэй, хүчтэй мөн лам гөрөөс шиг байгальдаа дасан зохицох чадвартай амьтан бүтээх зорилгоор Дубайд хийсэн байна. Нэг бөхт тэмээ нь лам гөрөөснөөс зургаа дахин хүнд жинтэй бөгөөд ийм учраас энгийн аргаар хээлтүүлэг хийх боломжгүй байсан ба харин эр лам гөрөөс эм тэмээтэй нийлээд үр тогтох боломжгүй гэдэг нь тогтоогджээ. Кама нь анх жирийн лам гөрөөсний тугалаас жижиг, тэмээ шиг жижиг чих, урт сүүлтэй төржээ. Анхны кама-ийн хувьд бүх зүйл сайхан байсангүй, урам хугармаар ноомой, залхуу амьтан болжээ.
10. Тахь + Илжиг
Zebroid нь алаг тахь болон бусад морины төрөлтөн (морь, илжиг гэх мэт) амьтдын эрлийз юм. Анх 19-р зууны үед эрлийзжүүлж гаргаж авч байжээ. Чарльз Дарвин хэд хэдэн zebroid-ийг өөрийн ажилдаа ашигладаг байсан аж. Zebroid-ууд ихэвчлэн алаг тахь биш эцэг эхтэйгээ адилхан бөгөөд харин алаг тахь шиг судалтай байдаг байна. Эдгээр судлууд нь бүх биеийг бүрхдэггүй, ихэвчлэн хүзүү хөл зэргээр тархсан байдаг. Хэдийгээр Zebroid-ийг уналга, ачлаганд ашиглаж болох боловч догшин зэрлэг байдаг тул барихад нэлээд төвөгтэй аж.
11. Тэжээвэр гахай + Зэрлэг гахай
12. Гахай + Хонь
Хүн бүхний анхаарал татсан эрлийз амьтан бол энэхүү Гахай-хонь билээ. Маш ховор тохиолдол юм.
Зочин
2014/08/10 at 01:01
Bayralalahttp://mojeflagi.weebly.com/
http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин
2014/08/10 at 01:02
Bayralala[IMG]http://rg.revolvermaps.com/w/3/s/a/0/14/0/d9eaf1/d9eaf1/d9eaf1/6szbksffjeh.png[/IMG]
[IMG]http://rj.revolvermaps.com/w/3/s/a/0/14/0/d9eaf1/d9eaf1/d9eaf1/9do6egcg8eu.png[/IMG]
Зочин
2014/08/10 at 12:35
Заваан юи бэ? Монгол хужаагийн эрлийзүүдийг оруулаагүй байна
anuka
2014/08/10 at 13:09
vnen yumu aimar yumaa
Зочин
2014/08/10 at 22:09
gahai honi hezee ch heeltehguee. gene ni taarahgui.
Зочин
2015/05/06 at 11:48
Үнэн юмуу