Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь

0

Дан байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн гэсэн шошготой гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх нь бидэнд илүү их сэтгэл ханамжийг өгдөг. Гэтэл үнэн хэрэгтээ тэрхүү гоо сайхны бүтээгдэхүүний маань орц найрлаганд химийн бодис агуулагдсаар байдаг. Тэгвэл хоол хүнсний ердийн зүйлс болох жимс ногоо, үр тариа нь эрүүл хоол хүнсэнд тооцогдоод зогсохгүй бидний арьс болон үсэнд гайхамшгийг авчирдаг байна.

1. Хүнсний сода

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 1

Хүнсний соданд чадахгүй зүйл тун ховор. Үүнийг хар толгойт батгыг эмчлэх гуужуулагч, хуурай шампунь, шүд цайруулагч, детокс ванн болгон ашиглаж болно. [tweetable]Шампуньдаа бага зэрэг хүнсний сода нэмснээр түүний хаг арилгах хүчийг улам нэмэгдүүлж чадна[/tweetable].

2. Алимны цуу

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 2
[tweetable]Алимны цуу нь хаг арилгах, үс ургуулах, гялалзуулах гайхалтай үйлчилгээтэй[/tweetable]. Байгалийн үнэр дарагч байдлаар ашиглаж болдог энэ зүйл нь үс салаалахаас сэргийлдэг.

3. Зөгийн бал

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 3
[tweetable]Антиоксидантаар баялаг энэ хүнсний бүтээгдэхүүн нь үрчлээ үүсэх, арьс хөгшрөхөөс хамгаална[/tweetable]. Мөн бактерийн эсрэг үйлчилгээ нь батга эмчлэх, батга гарахаас сэргийлдэг. Түүнээс гадна арьсны нүх сүвийг сайтар цэвэрлэн нээж, арьсыг чийгшүүлж, толбо нөсөөг бүдгэрүүлдэг.

4. Нимбэг

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 4
Нимбэгний шүүсийг устай хольж үс рүүгээ шүрших нь үсийг үнэхээр гайхалтай гялалзуулагч болдог. [tweetable]Хуйхаа нимбэгээр үрж түрхвэл хаг арилдаг[/tweetable]. Мөн арьсны толбо нөсөөтэй хэсгүүдэд түрхэх нь бүдгэрүүлэх, цайруулах үйлчилгээг үзүүлдэг.

5. Оливийн тос

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 5
Оливийн тосны химийн найрлага нь байгаль дээр олддог ямар ч тосноос илүү хүний арьсны өөрийн тостой адил бүтэцтэй. Тиймээс хуурай арьсны хувьд төгс чийгшүүлэгч болдог. Арьсыг сэргээх гайхалтай хүч бүхий энэ тосыг нүүр цэвэрлэгч байдлаар мөн үснийхээ гоо сайханд ч ашиглаж болно.

6. Зуун наст

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 6
[tweetable]Зуун наст нь анхны тусламжийн ашиг тусаараа шилдэгт ороод зогсохгүй гоо сайхны хүчирхэг бүтээгдэхүүн[/tweetable] юм. Энэ ашиг тустай ургамлыг батга эмчлэх, арьс чийгшүүлэх, язралтын мөрүүдийг багасгах тэр ч бүү хэл сахал хуссаны дараа тайвшруулагч болгон ашиглаж болно. Мөн үснийхээ ургалтыг хурдасгахыг хүсвэл хуйхандаа иллэг хийвэл үс хурдан ургадаг.

7. Өргөст хэмх

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 7
Нүдний бөлцгөрийг арилгахдаа гарамгай энэ хүнсний бүтээгдэхүүн өөр олон гайхалтай чадварыг агуулдаг. Арьсны нүхжилтийг багасгах, нүдний хар хүрээг арилгах үйлчилгээнээс гадна[tweetable] хлортой усан санд орсон өдрийн дараа үсийг чинь сэргээх сайн нөлөөтэй[/tweetable].

8. Гүзээлзгэнэ

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 8
С амин дэмээр баялаг энэ жижигхэн жимсийг арьсанд скраб байдлаар хэрэглэхэд гайхалтай гуужуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн тэжээллэг чанарыг нь хуйхандаа маск болгон түрхэж ашиглах хэрэгтэй.

9. Сүү

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 9

Сүү нь арьсыг цаанаасаа гэрэлтсэн туяатай болгохын хамт зөөлрүүлэх, нүхийг агшаах, үрчлээг багасгах, гуужсан арьсыг арилгах ер бусын үйлчилгээг үзүүлдэг. Мөн өөр бүтээгдэхүүнүүдтэй хольж нүүрний маск, нүүр цэвэрлэгч, үс ангижруулагч болгон хэрэглэж болно.

10. Папайя

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 10
[tweetable]Угийн зөөлөн бүтэцтэй, халуун орны энэ жимсийг үсний төгс маск болгон ашиглаж болно[/tweetable]. А, С, кали, магни зэрэг амин дэмүүдээр баялаг, тэжээллэг энэ жимсний маск үсийг онцгой өнгөлөг болгодог.

11. Кофе

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 11
[tweetable]Өглөөг эрч хүчтэйгээр эхлүүлэхэд тусалдаг кофенд гоо сайхны ач холбогдол ч агуулагддаг[/tweetable]. Кофены нунтганд агуулагдах кофейн нь арьсыг гуужуулж, целлюлитийг багасгадаг.

12. Авокадо

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 12
Хамгийн гоё жимснүүдийн нэг гэдгийг бид бүгд мэддэг авокадо жимсийг гоо сайхны бүтээгдэхүүн хэлбэрээр арьсны гаднаас ашиглахад үнэхээр гайхалтай үр дүнг харж болно. Үнэхээр сайн чийгшүүлэгч төдийгүй арьсны үхэжсэн эд эсийг гуужуулахад ихэд тустай А витамины баялаг эх үүсвэр энэ жимсэн дэх глютамин амин хүчил нь арьсыг цэвэрлэхээс гадна хүрээлэн буй орчны хатуу ширүүн нөхцлөөс хамгаалах үйлчилгээтэй.

13. Овьёос

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 13
Үрэвслийн эсрэг болон антиоксидант үр ашиг ихтэй гэдгээр нь бидний мэдэх энэ бүтээгдэхүүн мэдрэмтгий арьсанд илүү сайн үйлчилгээ үзүүлдэг. [tweetable]Усанд орохдоо маш зөөлөн хэлбэрийн гуужуулагч болгон ашиглах боломжтой овьёос[/tweetable]ыг нүүр цэвэрлэгч байдлаар хэрэглэхэд нүхжилтийн эсрэг маш сайн тэмцдэг.

14. Кокосын тос

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 14
Арьс чийгшүүлэгч, үс ангижруулагч, уруулын бальзам, нүүрний будаг арилгагч, үнэр дарагч, нүүрний скраб болгон хэрэглэх боломжтой энэ бүтээгдэхүүн таны гоо сайхныг хамгаалах үнэхээр их үүргийг гүйцэтгэж чадна.

15. Тараг

Ердийн хоол хүнсний зүйлсийг гоо сайхандаа ашиглах нь 15
Таргийг арьсанд түрхэхэд чийгшүүлэх, батгатай тэмцэх, цагаас эрт хөгшрөлтөөс сэргийлэх, наранд түлэгдэлтийг анагаах, өнгө зүс гандахаас хамгаалах зэрэг олон ач тусыг үзүүлдэг.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *