
Бен Аффлек, Женнифер Лопес хоёр 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуримаа хийснийг та сонссон байх. Тэд 2003 онд анх сүй тавьснаас хойш 20 жилийн дараа албан ёсоор эхнэр, нөхөр боллоо. Тэд яаж танилцсаныг та мэдэх үү? Хариулж өгье: “Gigli” киноны зураг авалтын үеэр – энэ цагийг эзэлсэн хамгийн муу инээдмийн кино. Шүүмжлэгч, үзэгчдийн зүгээс хамаг муу үнэлгээг авсан, прокатад бүтэлгүйтсэн, зургаан төрлөөр “Алтан бөөрөлзгөнө” авсан, Аффлек, Лопес нарын тоглосон хамгийн муу кино.
Заяаны хань зам дээр гэдэг! Эдгээр жүжигчдийн хувьд кино муу болох эсэх нь огт хамаагүй, яагаад гэхээр тэд бие биеэ олцгоосон юм (хэвлэл мэдээллийн хэрэгсэл, папараци зэргээс болж дараа нь салсан ч гэлээ 20 жилийн дараа эргэж нийллээ). Өөр ямар хос одууд олигтой болоогүй киноны зураг авалтын үеэр танилцсаныг сонирхоцгооё. Киноны бүтэлгүйтлийг тэд олж авсан хайр дурлалаараа нөхөж чадсан болохоор амьдралын энэ үеийг аз жаргалтайд тооцох нь гарцаагүй.
Нийтлэлийнхээ тэргүүнд дурдсан Бен болон Женнифер Линн Аффлек нарын жишээгээр танилцуулгаа эхлүүлье.
Gigli, 2003

Үнэлгээ: IMDb 2.3.
Зураг авалтын үеэр Бен Аффлек, Женнифер Лопес хоёр танилцсан юм! Тэгээд цугтаа хамгийн муу эмэгтэй болон эрэгтэй жүжигчнээр шалгарч “Алтан бөөрөлзгөнө” шагналын эзэд болцгоосон, мөн хамгийн муу жүжигчний хослол төрлөөр шагнал хүртсэн. Гэхдээ л тэд гэрлэцгээсэн (20 жилийн дараа!).
Green Lantern, 2011

Үнэлгээ: IMDb 5.5.
Зураг авалтын үеэр Райан Рейнольдс, Блейк Лайвли нар танилцацгаасан! Тэд 2012 онд гэр бүл болцгоожээ.
Fantastic Four, 2005

Үнэлгээ: IMDb 5.7.
Киноны зураг авалтын ачаар Жессика Альба болон Кэш Уоррен нар танилцсан юм! Хосууд 2008 онд гэр бүл болцгоосон. Уоррен – тухайн үед тус киноны найруулагчийн туслахаар ажиллаж байсан бол одоо кино продюсерийн ажил эрхлэх болжээ.
Fantastic Four, 2015

Үнэлгээ: IMDb 4.3.
Кейт Мара, Жейми Белл хоёр зураг авалтын үеэр танилцсан! 2017 гэр бүл болцгоосон хос. Кейт Мара, Жейссика Альба хоёр киноны нэг дүрийг бүтээсэн. Харин Жейми Белл The Thing-ийн дүрийг бүтээж киноны турш аварга том чулуун өмсгөлийн ард хоцорсон юм.
Dream House, 2011

Үнэлгээ: IMDb 6.0.
Киноны зураг авалтын үеэр Дэниел Крейг, Рэйчел Вайс хоёр танилцсан! Тэд 2011 онд гэрлэцгээжээ.
Midnight in the Switchgrass, 2021

Үнэлгээ: IMDb 4.4.
Гэхдээ Меган Фокс, Колсон Бэйкер нарыг учруулсан уран бүтээл байгаа юм! Жүжигчин бүсгүй, Machine Gun Kelly нэрээрээ алдартай дуучинтай 2020 оноос хойш болзож байна.
The Experts, 1989

Үнэлгээ: IMDb 4.8.
Амжилтгүй бүтээл болсон ч Жон Траволта, Келли Престон нарыг танилцуулсан бүтээл! Жүжигчид 1991 онд гэрлэцгээсэн бөгөөд Престоныг 2020 онд өөд болох хүртэл аз жаргалтай амьдарцгаажээ.
The Oranges, 2011

Үнэлгээ: IMDb 5.8.
Лейтон Мистер, Адам Броди нар киноны зураг авалтын үеэр танилцсан! Хосууд 2014 онд гэр бүл болцгоожээ. Киноны үйл явдлаар бол Лейтоны бүтээсэн дүр Адам Бродигийн дүрийг сонирхож байснаа гэнэт түүний аавтай учир ургуулж эхэлдэг юм.
I Know What You Did Last Summer, 1997

Үнэлгээ: IMDb 5.8.
Зураг авалтын үеэр Сара Мишель Геллар болон Фредди Принц нар танилцсан! Дурлалт хосууд 2002 онд гэр бүлээ батлуулсан байдаг. Сонирхуулж хэлэхэд, Геллар, Принц нарын тоглосон дүрүүд дурлалт хосууд биш – Сарагийн дүр Райан Филлиппийн дүртэй найзалдаг, харин Фреддийн дүр нь Женнифер Лав Хьюитийн дүртэй хайр дурлалын харилцаатай.
Evening, 2007

Үнэлгээ: IMDb 6.4 (27% нь шүүмжлэгчдийнх)
Гэхдээ зураг авалтын үеэр Клэр Дэйнс, Хью Дэнси нар танилцсан! Хосууд 2009 онд хуримаа хийжээ.
Кино бүтэлгүйтэж, хоёр хүний хооронд гэгээхэн хайр бий болжээ! Кинонд бүтээсэн хайр дурлалын харилцаа нь бодит амьдрал дээр цааш үргэлжилсэн жүжигчин хосуудын тухай нийтлэл мөн бий, та заавал сонирхоорой!







